Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын Гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газар “OIF”-ын ерөнхий захирал, хошууч генерал Гөмбөш Шандортой танилцах уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон Унгар Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх зүйн статусын тухай мэдээлэл авч, санал солилцов.
Унгар Улсын Засгийн газраас 2026 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гуравдагч улсаас (Европын Холбооны гишүүн орнуудаас бусад) хөдөлмөрийн гэрээт болон зочин ажилтан авахыг түр хугацаагаар зогсоож, Унгар Улсын “Гуравдагч улсын иргэдийн нэвтрэх болон оршин суухтай холбоотой ерөнхий дүрмийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхлэхээр болсон тухай мэдээлэв.
Энэ хүрээнд иргэдэд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. “Гуравдагч улсын иргэдийн нэвтрэх болон оршин суухтай холбоотой ерөнхий дүрмийн тухай” хуулийн дагуу Монгол Улсын иргэд 2024.01.01-ний өдрөөс эхлэн Унгар Улсад хөдөлмөрийн гэрээт болон зочин ажилтны виз мэдүүлэх боломжгүй болсон тул шинээр хэрэгжих хязгаарлалт нь Монгол Улсын иргэдэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.
Унгар Улсын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд ямар нэгэн өөрчлөлтгүй виз мэдүүлэх, оршин суух эрхээ сунгуулах боломжтой. Унгар Улсад албан ёсоор (зочин ажилтан, хөдөлмөрийн гэрээт, гэр бүл нэгтгэл г.м.) оршин сууж буй иргэд бичиг баримтаа холбогдох журмын дагуу сунгуулах боломжтой. Бичиг баримт мэдүүлэхдээ хууль, дүрэм журмын дагуу тавьж буй шалгуурыг сайтар хангаж, мэдээллээ үнэн зөв бөглөхөд онцгой анхаарал хандуулах шаардлагатай.
Тухайлбал, бичиг баримт сунгуулах асуудлыг хугацаанаас нь хожимдуулахгүй байх, эсхүл бичиг баримтын бүрдлийг сайтар шалгаж хүлээлгэн өгөх зэрэгт анхаарал хандуулахыг хүсье. Учир нь жижиг ч гэсэн захиргааны, процедурын зөрчил гаргасан гуравдагч орны иргэдийн бичиг баримтыг сунгах боломжгүй болж, шууд нутаг буцаахаас өөр арга байхгүй гэдгийг онцгойлон анхааруулсан болно.
Одоогийн байдлаар “Гуравдагч улсын иргэдийн нэвтрэх болон оршин суухтай холбоотой ерөнхий дүрмийн тухай” хуульд ямар нэмэлт, өөрчлөлт орох нь тодорхойгүй байгаа тул тус Элчин сайдын яамны зүгээс цаашид энэ талаар тухай бүр шинэ мэдээ, мэдээлэл оруулахад онцгой ач холбогдол өгч ажиллах болно.
| Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын “OIF”-ын Гөмбөш Шандортой уулзав |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |