Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Канад Улс дахь Монгол Улсын Соёлын элч Ив Балленеггер, Оттава хот дахь монгол сургуульдтай хамтран хүүхдийн баярыг угтуулан монгол соёл, уламжлал, ахуй, зан заншилтай танилцах аяллыг хийлээ. Тус сургуульд суралцаж буй хүүхдүүд Александрия хот дахь “Груви Юртс” сууринд зочлон монгол гэр барьжээ.

Танилцах аяллын хүрээнд Монгол Улсын Соёлын элч бөгөөд “Груви Юртс” компанийн захирал И.Балленеггер хүүхдүүдтэй хамт монгол гэр барьж, монгол гэр, монгол нүүдэлчний соёл, үнэт зүйлсийн талаар яриа өрнүүлэв. Багш Ж.Дагийнжанчив, Б.Энхтунгалаг нар хүүхдүүдийн дунд “Миний Монгол” сэдэвтэй асуулт, хариултын “АХА” тэмцээн зохион байгуулж, сурагч Э.Нарандулам, Э.Наранлхам нар тэргүүн байр эзлэн “Өргөмжлөл” хүртэв.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн хүрээнд эх хэл, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, Канад дахь монгол хүүхдүүдийн монгол хэл, соёл, уламжлалын мэдлэгийг дэмжих зорилгоор тус ЭСЯ-наас санаачлан зохион байгуулсан уг танилцах аялалд Оттава дахь монгол сургуульд суралцаж буй хүүхдүүд, тэдний эцэг, эх, багш нар, ЭСЯ-ны ажилтнууд оролцлоо.
| Оттава дахь Монгол хүүхдүүд “ГРУВИ ЮРТС” танилцах аялал хийв |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |