Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтад “Ziliba”l компанийн захирал Т.Цэрэндулам, “Global Talk” компанийн захирал Ч.Болормаа, “One Day In Mongolia” компанийн гүйцэтгэх захирал П.Даваадэмбэрэл, “Naran Jobs” компанийн захирал Б.Билгүүн, “Bolor-Kristal” компанийн захирал Ц.Баяртуяа, “World Bridge MGL” компанийн захирал Ц.Эрхэмбаяр, “A-Z Almighty” компанийн менежер Э.Хажидмаа нар хүрэлцэн ирэв.
Элчин сайдын яамны консул М.Мөнхзаяа, атташе Т.Бүрэнжаргал, аж ахуй нэгж, иргэдтэй харилцах асуудал хариуцсан ажилтан Ц.Зандан нар оролцлоо. Уулзалтад дараах аж ахуйн нэгжүүд оролцлоо. Үүнд “Zilibal” компани: Будапешт хотын 4-5 одтой зочид буудлуудын цэвэрлэгээний үйлчилгээ эрхэлдэг бөгөөд одоогоор 43 ажилтантай. “Global Talk” компани Дьөр хотод зөвлөх үйлчилгээ, аялал жуулчлал, боловсрол, ажиллах хүч зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Тус компани нь 150 гаруй ажилтантай бөгөөд ихэнх хүмүүснь Дьөр хотын “Aud”i автомашины үйлдвэрт ажилладаг. Мөн "Итгэл Бирток" гэр кэмп ажиллуулж, Монгол Улсын соёл, ахуйг Унгар Улсын иргэдэд сурталчлах зорилго тавин ажиллаж байна. “World Bridge MGL” компани болон “Bolor-Kristal” компани барилгын туслах ажил, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус тус 20 гаруй ажилтантай.
Харин “A-Z Almighty” компани зөвлөх үйлчилгээ, барилгын туслах ажилтан зуучлалын чиглэлээр ажилладаг. Мөн "Mongolian Yurt" рестораныг ажиллуулж, монгол хоолны соёлыг түгээн дэлгэрүүлж, Унгар дахь албан ёсны арга хэмжээнүүдэд кэйтэринг үйлчилгээ үзүүлдэг. Нийт 40 ажилтантай. “Naran Jobs” компани 120 гаруй ажилтантай бөгөөд барилга, цахилгаан, барилгын цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
“One Day In Mongolia” компани: Унгар Улсын Дебрецен хотод бүртгэлтэй бөгөөд 2022 оноос Монгол бараа бүтээгдэхүүнийг Европын стандартад нийцүүлж, тогтвортой экспортлох чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн Европын цаг агаарт тохирсон монгол гэрийг түрээсэлж, борлуулахын зэрэгцээ, гэрийн арчилгаа, үйлчилгээ үзүүлэх "Гэр Сервис" үйлчилгээг эхлүүлээд байна.
Уулзалтын үеэр Монголын уламжлалт баяр наадмыг илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах, монгол өв соёлыг таниулах, түгээх, Монгол хүмүүсдээ эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл хүргэх, Унгар Улсын хууль, эрх зүйн орчны талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, Монгол бараа бүтээгдэхүүнийг Европын Холбоо Улсын зах зээлд нийлүүлэх, Монголчууд олноор суурьсан зарим хотуудад явуулын консулын үйлчилгээг үзүүлэх,
Унгар Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн нэгдсэн бүртгэлийг бий болгох, оюунтан залуучууд, хүүхдүүд рүү чиглэсэн ажлуудыг дэмжих зэрэг асуудлаар ярилцаж, хамтран ажиллахаар боллоо. Уулзалтын үеэр консул М.Мөнхзаяа Элчин сайдын яамны иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа, консулын үйлчилгээний талаар товч мэдээлэл өгөв.
| Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |