Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн дэргэдэх Ergelt.mn мэдээллийн сайтын сэтгүүлчид “Сүүлчийн нүүдэлчид” номоо монгол, англи хэлээр хэвлүүлэн, дэлхийн уншигчдад хүргэж байгаа билээ. Тодруулбал, одоогийн байдлаар бид номоо Унгар, Чех, Женев, Парис, Австри Итали Улсад амжилттайгаар нээгээд байна. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард эх орондоо нээж, уншигч, үзэгчтэйгээ уулзалт зохион байгуулсан юм.
"Сүүлчийн нүүдэлчид" хөрөг ном нь баларч хуучраагүй нүүдэлчин ахуй, өв уламжлалыг орчин цагийн соёл иргэншилтэй хослуулан амьдарч буй монголчуудын гайхамшигт амьдралын онцгой төлөөлөл болох эх орныхоо эзэнгүй талд 40 жил давс олборлон, нөхөрлөж байгаа дөрвөн хөгшний байгалиа хамгаалах тэмцэл, нөхөрлөлийн гэгээн түүх, хоёр километрийн цаадахыг түвэггүй хардаг монгол хүн, хүн, амьтдын мөрийг алдалгүй хэлж чаддаг мөрч эмэгтэйн улсынхаа аюулгүй байдлыг хамгаалалцсан домогт ажиллагаанууд, дэлхийд гайхагдсан уурхайн ордуудыг нээн илрүүлэгч, хосгүй урлаач, буйдхан суурингийн сургуулиас ирээдүйд дэлхийн суутан болох мөрөөдөлтэй бяцхан сурагчид тэргүүтэй ховор амьдралын эздийн баримтаас сэдэвлэсэн хөрөг бүтээлийн чуулган юм.
.jpg)
Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Хөвчийн харыг хаа таарсан газраа өчиггүй бууд..” “А.Уранбаяр хүүгийн ширэнгэн ойд өнгөрүүлсэн 11 хоног” хөрөг сурвалжилга,
Ерөнхий редоктар Б.Энхмартын “Цас, амьдралын зудан дундуур”, “Усчин хүү Тулгаа” хөрөг,
Cэтгүүлч Б.Цогтбаярын “Цасан дундах цагаан халаадтан”, “Охиндоо өгсөн түүний амлалт” хөрөг,
Сэтгүүлч Д.Чанцалдуламын “Давс үүрсэн 40 жил”, “Хувьцааны гол тоглогч буюу хогийн цэгийн тэрбумтан С.Чулуун” хөрөг,
Сэтгүүлч Б.Бадралмаагийн “Хилчдийн домог мөрч Л.Сүхээгийн амьдралын мөр”, “Мөнх цаст Хархираа уулын өврөөс Хар Тарвагатайн шил хүрэх тэмээтэй нүүдэл” хөрөг,
Cэтгүүлч Гүнжидийн “Нүүрсний арьсаа баавгайд хуулуулж, 200 гаруй оёдол тавиулж, амьд үлдсэн Б.Жамсран”, “Осгож, зүрх нь зогссон хүүг амьдруулсан эмч” хөрөг,
Сэтгүүлч Н.Отгонбаатарын “Дахин давтагдашгүй морин хуур”, “Эмээгийн авдраас олдсон оньсон тоглоом” хөрөг
Сэтгүүлч Д.Бямбасүрэнгийн “Тэнгэрийн араншиг танигч”, “Сургуульдаа мориор явдаг ах дүү хоёр” хөрөг
Сэтгүүлч О.Эрдэнэтунгалагийн “Сургуулийн галч”
Сэтгүүлч Х.Доржпаламын “Хөгшин хээрээ хөтөлсөн буурал чаргачин”, “Говийн бор толгод дундаа хэдэн янгираа услаад зогсох шиг жаргал алга даа, дүү минь” хөрөг сурвалжилга тэргүүтэй 32 бүтээл багтсан билээ.
.jpeg)



| ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ “УЛААНБААТАР ГРАНТ”-Д НЭР ДЭВШИЖ БАЙНА |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |