Гарын үсэг зурах ёслолд Алтай Холдинг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшиг, БНСУ-ын Имарт компанийн төлөөлөл Кан Ён Сог, Скай Хайпермаркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа болон талуудын удирдлагууд, түнш байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцов. Арга хэмжээний үеэр Алтай Холдинг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшиг “No Brand” төслийг Монгол Улсад нэвтрүүлэх нь компанийн хувьд дараагийн томоохон стратегийн алхам болохыг онцоллоо.
Тэрээр өнөөгийн эдийн засгийн нөхцөлд хэрэглэгчид өдөр тутмын худалдан авалтаа илүү ухаалгаар төлөвлөж, боломжийн үнэтэй хэрнээ чанартай бүтээгдэхүүн сонгох хэрэгцээ нэмэгдэж буй нь “No Brand” төслийг Монгол Улсад нэвтрүүлэх чухал үндэслэл болсон гэдгийг тодотгов. Энэхүү төсөл нь Монголд Имарт нээгдсэний 10 жилийн ойтой давхцаж байна. Төслийг Скай Хайпермаркет ХХК /Имарт Монголиа/ хэрэгжүүлэх бөгөөд дэлгүүрийн удирдлага, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж, төлөвлөгөөний дагуу 2026 онд Улаанбаатар хотод анхны “No brand” 3 салбар дэлгүүр үүд хаалгаа нээхээр төлөвлөж байна.
“No Brand” нь БНСУ-ын Имарт компанийн хөгжүүлсэн, өдөр тутмын хэрэглээний чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодог жижиглэн худалдааны брэнд юм. Тус брэнд нь нэмэлт сурталчилгааны зардал шингээгүй, зөв түүхий эд, оновчтой үйлдвэрлэлийн арга барилд суурилсан чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд боломжийн үнээр хүргэхийг зорьдог. Өдгөө “No Brand” нь Солонгос болон олон улсын зах зээлд 300 гаруй салбартайгаар өргөжин тэлж 2,000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн Солонгос болон олон улсын импортын бараа, өрхийн өдөр тутмын хэрэглээний шийдэл, хүнс, амттангийн өргөн сонголтыг нэг дор төвлөрүүлэхээр төлөвлөгдөж байна.
“No Brand” сүлжээ Монгол Улсад нэвтэрснээр хэрэглэгчид өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнээ илүү ухаалаг, хэмнэлттэй, баталгаатай сонгох боломж бүрдэхийн зэрэгцээ Монголын жижиглэн худалдааны салбар илүү орчин үеийн, өрсөлдөх чадвартай экосистем рүү шилжих дараагийн алхмаа хийж байна.
| “NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |