Г.Сампилноров бол бусдаас арай өөр замыг сонгосон хүү. Өөр гэдэг нь тэр бусдын адил аав, ээждээ эрхэлж, гадаа, гэртгүй тоглож, хэрэг төвөг тарилгүй яг л том хүн шиг өссөн. Хоёрдугаар ангийн жаахан хүү байхаасаа л хичээлийнхээ хажуугаар бурханы ном, тарни цээжилж, удаан хугацаагаар төвлөрч чаддаг дадалтай болжээ. Түүний аав удам дамжсан лам учир “Хүүгээ бас лам болгоно оо” гэх аавынх нь үг түүний бие, сэтгэл нь хэдийн хоногшсон байлаа. Тиймээс түүнд Төвөд үсэг сурна гэдэг тийм ч гэнэтийн сонин, содон явдал байгаагүй гэдэг. Харин ч Г.Сампилноров өөрөө лам болох дуртай байсан учир өдийг хүртэл хүсэл мөрөөдлөө орхилгүй ламаараа мэргэжлийн сургуульд сурч байгаа нь энэ. Тэрбээр санасан болгон нь лам болчихоод байдаггүй энэ ховор замналыг одоогоос 14 жилийн өмнө сонгочихсон байлаа. Г.Сампилноров лам болсон тухайгаа ярихдаа “Энэ хорвоо дээр хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил зүйрлэшгүй ховор тохиолдол байдаг. Тийм ховор хувь тохиол дундаас бүр лам болно гэдэг урд насны хэмжээлшгүй их буян. Мөн ламыг төрүүлсэн ээж ч урд насныхаа буянаар лам төрүүлдэг гэж бурханы номонд заасан байдаг” гэв. Ингээд Төв Гандантэгчилэн хийдийн Монголын бурханы шашны их сургуулийн хоёрдугаар курсын оюутан Г.Сампилноровын нэг өдрийг сурвалжиллаа.

Тэр эцэг, эхээс зургуулаа. Айлын хоёр дахь хүү. Өлзийт хороололд гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаг. Тэр өглөө бүр 06:00 цагт босож, Гурван гүрэм уншчихаад сургуульдаа явдаг гэнэ. Сургууль дээрээ 08:00 цаг гэхэд ирчихсэн оюутнуудтайгаа Итгэл, Ганданлхавжаа, Шийравнямбуу, Цагаан шүхэрт, Ногоон дарь эх, Ламаадан Жамбал цанжид, Жанлав чогзол номыг уншиж, өглөөний уншлагаа хийчихээд хичээлдээ ордог байна. Тэр оюутнуудынхаа дунд хурал, ном эхлүүлдэг унзад нь. Тэрбээр энэ тухай ярихдаа “Бурханы ном үзээд олон жил болчихсон, дуу хоолой сайтай нь хурал, ном эхлүүлдэг юм. Тиймээс манай сургуулийн оюутны зөвлөлөөс намайг сургуулийн унзад болгосон юм” гэв. Түүний аав Өлзийт хороололд хийдтэй учир хичээлийнхээ бус цагаар хийддээ ном уншдаг байна. Долоо, наймхан настайгаасаа Төвөд үсэг сурч, лам болсон тэрбээр Хархорин аймгийн гандангийн сургуульд гурван жил сурч, цэрэгт явж ирчихээд Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурханы шашны их сургуульд сурч байгаа нь энэ.

Тэр Төвөд, Санскрит хэл буюу Хэл шинжлэлийн оюутан учир тэдний санскрит хэлний авиа зүйн хичээл орж байлаа. Одоогоор тэр хичээлийн хөтөлбөрийн дагуу Цогчин, 10 хангалын Жигжид бурханы номын үзчихээд байгаа аж. Мөн Төвөд, Санскрит үгний орчуулга хийж, цээжилдэг байна. Лам хүнд цээжлэх ном их байдаг юм гэснээ “Хүмүүс хүүхдээ хичээлдээ тааруу эсвэл сургуульд сургаагүй байж лам болгоно гэж ярьдаг. Тэгээд бүр ламын сургуульд оруулчихдаг юм. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг ойлгоогүй, сураагүй хүүхэд Төвөд хэлээр ном үзэж, уншиж, ойлгоно гэж байхгүй шүү дээ. Ийм буруу ойлголт томчуудын дунд байдаг. Бас лам хувцастайгаа олон нийтийн газар явж байх юм бол зарим хүн “Муу лам нар” гэж үзэн ядах өнгө аясаар дургүйгээ илэрхийлдэг нь төвөгтэй санагддаг” гэсэн юм. Мөн хичээлийн бус цагаар ховордсон судар, ном шивдэг гэнэ. Түүний хичээл 16:00 цагт дуусдаг байна. Гэртээ харьчихаад оройн цагаар хичээлээ давтаж, номоо цээжилдэг гэнэ.

| ГАНДАНГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН Г.САМПИЛНОРОВЫН НЭГ ӨДӨР |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |