Хаа нэг дүү нартайгаа хамт ус авахаар худаг явдаг юм. Ихэнхдээ бид хөгжилтэй юмс ярьж, инээлдэнэ. Заримдаа зөвхөн усны тэрэгнийхээ хангинах чимээг сонсох гэсэн мэт дуугүйхэн алхана. Усанд явж байхад амьдралын ямар олон өнгө бидэнд ажиглагддаг гээч. Хөлчүү нэгэн, хөөрч нэгэнтэйгээ уралдах дугуйтай хоёр жаал, ундаа, зайрмаг тэвэрчихсэн дүүгээ хөтлөн яваа охин, тортой хүнсээ барин гэр рүүгээ яаран алхах эмэгтэй, өдөржин машин засаад сая л нэг амсхийж буй авто засварынхан, гаднах хогоо шүүрдэж буй дэлгүүрийн худалдагч, нэгнээ сугадаад харьж яваа бололтой хоёр залуухан хос, халуун усанд орчихоод гарч яваа нэгэн гээд гэр хорооллын нэг гудамжнаас гэхэд л олон дүр зураг хөвөрнө.

Манайх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны 132 дугаар худгаас усаа авдаг юм. Худгаасаа зайтай болохоор ус авч явах замдаа энэ бүхнийг харж амждаг юм. Нэг удаа бүр тав орчим настай ах нь гурван настай дүүтэйгээ ус авч явахтай таарсан юм. Дүү бид хоёр усны картаа орхиж ирчихээд, хүн хүлээж суутал, хоёр жаахан хүүхэд усны тэрэг дээр 20 литрийн сав тавьчихсан ирдэг юм байна. Насны хувьд хоёул жаахан, ах нь дүүгээ тэрэгнийхээ хажууд зогсоочихоод саваа зөөж ядна. Тэдэнд туслах зууртаа насыг нь асууж, сургуульд ороогүйг нь мэдэв. “Хоёулаа л яваа юм уу. Аав, ээж, ах, эгч нь гээд хүн араас нь ирэх юм уу” гэхэд, ах нь цовоо гэгч нь дуугаар “Үгүй ээ. Манайх ойрхон. Бид хоёр усаа авч явна аа” гэх нь тэр. “Та хоёр даах юм уу. Эгч нар нь аваачаад өгөх үү” гэтэл, “Зүгээр ээ эгч ээ бид хоёр усаа авчихдаг юм” гэлээ. Намрын сэрүү хэдийнэ орчихсон гадаа салхитай зэврүүн өдөр атал нимгэн цамцтай яваа хоёр жаахан хүүхэд анхаарал татна. Саваа ч даахгүй байгаа тэд байнга ингэж ус авдаг гэхээр санаанд багтахгүй болохоор нь савтай усыг нь тэрэг дээр нь тавьж өгчихөөд, арай ядан түрж холдох тэднийг дагахаар шийдэв. Ах, дүү хоёр ч нээрээ яваад сурсан бололтой. Дөрвөн хаалга өнгөрсний хойно ногоон хаалгатай хашаа руу орлоо. Гэрийн халаадтай эмэгтэй хүн цаанаас нь гарч ирснээ юу ч болоогүй юм шиг тэрэгтэй усыг нь түрээд аваад орлоо. Өвдсөн хүн юм болов уу гэхээр тийм шинжгүй. Ердөө л худаг ойрхон, хүүхдүүд нь тэгээд усанд яваад сурсан л улс байж. Гэхдээ хэчнээн осолтойг, ойрхон замд ч адал явдал бий шүү дээ.

Дээрх бол Чингэлтэй дүүргийн 132 дугаар худгаас ус авч явахдаа тийм нэг хүүхдүүдтэй тааралдсан тухай юм. Харин өчигдөр дахин тийш болон тус дүүргийн 134 дүгээр усны худаг орж ажигласан тэмдэглэлээ уншигч танд хүргэе.
“УСНЫ КАРТАА МАРТААД ИРЖ. МИНИЙ ОХИНД КАРТ БАЙНА УУ”
Өдрийн 13:30 минутад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах 132 дугаар худаг дээр ирлээ. Хэн ч байсангүй. Гүний худаг хэдийгээр карттай болсон ч ус түгээгч нар дотроо сууж байдаг. Энэ ч үүднээс цонхыг нь тогшлоо. Хүн алга аа.
Удаа ч үгүй усны тэрэгний чимээ гарч, ахимаг насны нэгэн эмэгтэй 20 литрийн хоёр савандаа ус дүүргээд буцлаа. Дараа нь харин нэгэн өвөө ус авахаар ирлээ. Тэрбээр өмднийхөө халаасыг тэмтэрснээ “Өө, картаа орхиж” гэж сулхан хэлснээ надад хандан, “Хүүхдүүд ус авсаар байгаад карт гэгчийг би мартчихаад байх юм. Миний охинд карт байна уу” гэнэ. Би ч “Надад карт байхгүй ээ. Та жаахан хүлээвэл карттай хүн хүрээд ирэх байх” гэхэд, “За хүлээвэл мөд бол уу. Чи сав, тэрэг хоёрыг минь харж байвал өвөө нь харьчихаад ирье, манайх ойрхон” гэхээр нь зөвшөөрч үлдэв. Өвөө ч зургаа орчим минут болоод л хүрээд ирлээ. Тэрбээр “Охин маань оюутан. Уг нь байхаараа усаа авчихна. Гэвч оройтох юм аа. Охин хүүхдийг орой үдэш усанд явуулаад байлтай нь биш гээд өвөө нь майжигнадаг санаатай. Энэ картны л учрыг нэг олохгүй юм. Эсвэл мартаад, үгүй бол охиноор цэнэглүүлэхээ мартчихаад байх юм. Одоо ч тэгээд амар болж дээ. Худаг тэдэн цагаас онгойж, хаана гэхгүй. Хүссэн цагтаа картаа уншуулаад л усаа авчихдаг” гэнэ. Ингээд өвөө тэргээ түрээд буцлаа. Өдрийн цагаар ер нь өвөө, эмээ, ихэнхдээ эрхэлсэн ажилгүй гэртээ байгаа улс л усаа авдаг нь энэ байв.

“ИРГЭД ТЭРГЭЭР УС АВАХ НЬ ЦӨӨРЧ, АЖЛАА ТАРЖ ИРЭЭД Л МАШИНААР УСАА АВЧИХДАГ БОЛСОН”
Цааш явсаар бид Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны 134 дүгээр худаг хүрэв. Гурван ч машинтай хүн ирж ус авлаа. Нэгэн залуугаас “Танайх байнга ингэж машинаар усаа авдаг уу” гэхэд, “Тийм ээ. Ажлаа тарж ирээд л машинаар усаа авчихдаг юм. Одоо ер нь усны тэрэг хэрэглэх нь ховор болсон шүү дээ” гэв. Үнэхээр ч машинтай давхиж ирж усаа аваад л буцацгаах аж. Худгийн ойролцоох хашааг хоёр хүн налчихсан архи ууж суугаа харагдана. Тэдний яриа чанга дуулдах ч чухал биш аж. Дараагийн ус авах нэгнийг хүлээнгээ ойр хавийг ажиглаж суугаа минь энэ. Хүүхдүүд ч хичээл нь тарсан бололтой харьж яваа харагдана. Удаа ч үгүй 40 гаруй насны болов уу гэмээр эмэгтэй хажуугийн хашаанаас утсаар ярьсаар 25 литрийн шар сав барьчихсан гарч ирлээ. Тэгээд цаад хүндээ хандан, "Найз нь ус авч байна. Хүүхдүүд хичээлдээ явчихаар усгүй болчих юм. Худаг ойрхон тулдаа л болж байна. Ер нь нэг ус авдаг хүнтэй болдог юм бил үү" гэснээ чангаар инээлээ. Тэр ийнхүү утсаар ярьсан чигтээ усаа дүүргээд хашаа руугаа орлоо.
Энэ эмэгтэйн ус авч явсан 25 литрийн шар савнаас үүдэн нэгэн дурсамж санаанд бууна. Магад аравт дөчийн бидон, 20, 25 литрийн савтай, худагтай холбоотой дурсамж үгүй хүн ч ховор байх. Намайг багад манай өвөөгийнх Дэлгэр худаг гэх нэртэй газар зусдаг байлаа. Цэнгэг устай гүний худаг л даа. Гэхдээ өвөөгийнх худгаасаа овоо зайтай. Тэгээд л ээж 25 литрийн шар сав бүсээр оосорлож үүрээд усанд явна. Нэг удаа бүр бороонд дундуур усаа үүрчихсэн ирж яваа дүр зураг нь одоо ч мартагддаггүй. Ээж тэгэхэд 30 хүрээгүй залуухан эмэгтэй хоёр хүүхдийн ээж болчихсон л явсан үе. Ийн бодож суутал усны тэрэгний чимээ дуугарч, бага ангийн л бололтой хүү ирж ус авав. "Хэддүгээр анги вэ. Хичээл нь өглөө ордог юм уу" гэтэл, "Гуравдугаар анги. Тийм ээ" гэнэ. Үргэлжлүүлэн, "Чи байнга усаа авдаг уу" гэж асуухад, "Тийм ээ. Эмээ маань хөл нь өвддөг болохоор би усаа авдаг" гэж товчхон хариуллаа. Эмээгийн энэ сайн хүү 25 литрийн хөх сав усаар дүүргээд, торох ч үгүй түрж явах нь үнэхээр ч байнга ус аваад сурчихсан байв.
Усны тэргээр усаа авах нь үнэхээр л ховор болжээ. Миний очсон эл хоёр худаг дээр машинтайгаа ирж ус авсан хүмүүс гэхэд 10 давсан. Тэдгээрт ээж, аавдаа ус авч өгч буй хүү, залуухан аав, хижээл насны эрэгтэй гээд нас насны хүмүүс байх бөгөөд ажилтай завгүй улс бүх саваа нэг ингэж дүүргэж аваад л хоёр хоногтой данга байдаг бололтой юм.



| 132, 134 ДҮГЭЭР УСНЫ ХУДГААС ТЭМДЭГЛЭСЭН МИНЬ |
|
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |