04:30-06:30 цагийн хооронд дахь Улаанбаатар хотын амьдрал, дүр төрхийг эртэч хүмүүс бий болгодог. Шөнө дундаас ажил нь эхэлдэг талх,нарийн боовчид, өглөө эрт шинэ махтай зогсож байдаг худалдагчид, ажилдаа яараад гарахад хэчнээн рейс хийчихсэн байдаг автобусны жолооч нар, бидний алхах гудамж, талбайг цэвэрлээд бүр угаачихсан байдаг ТҮК-ийн ажилчид гээд бидэнд харагдахгүйгээр, мэдэгдэхгүйгээр ажлаа хийдэг хүн олон байдаг. Хэдийгээр энэ нь тэдний хийх л ёстой ажил, ажлынх нь онцлог боловч тэднээс арай хожуу босдог хүмүүсийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, эрч хүчээр тэтгэж байдаг. Оройтож босоод ажилдаа яарлаа гэхэд автобус бэлэн, өглөөг сайхан эхлүүлье гэхэд шинэ талх, кофе бэлэн байж байдаг нь тэдний л ач. Эмч, цагдаа, онцгой байдлынхан гээд өөрөөсөө илүү бусдын төлөө, байгаль, эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан зүтгэгсэд, нойр, хоолгүй хоногсод олон байдаг.Тэдний хүчинд олон хүний амь, амьдрал аврагдаж, цаашид илүү утга учиртай амьдрах хүч, урам зоригийг тэднээс авдаг. Бас тэднээс дутахааргүй бидний ажил, амьдралыг эхлүүлэхэд тусладаг, өөрийнхөө төлөө ч давхар бусдын төлөө ажилладаг хүмүүс байдаг. Өглөө эрт ажлаа эхлүүлдэг эртэч хүмүүсийн амьдралын талаар сурвалжиллаа.
Баруун салаа Халдвартын чиглэлийн автобусны жолооч Э.Энхбат эхэвчлэн 4:30 гэж босоод цайгаа уучихаад бааз дээрээ ирж, автобусаа бэлддэг. Өвлийн цагт бол түүний амьдрал бүр харанхуйд эхэлдэг гэсэн үг. Тэрбээр "07:00 цаг хүртэл Улаанбаатар хот түгжрэлгүй байдаг. Түүнээс өмнө автобусанд суусан хүмүүс ямар ч байсан ажилдаа амждаг гэж боддог. Манай бааз долоо хоног өглөө эрт гараад долоо хоног оройн ээлжид гардаг. Би нийтийн тээвэрт 2012 оноос хойш ажиллаж байгаа. Харин энэ баазад ажиллаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд өглөө босоод сурчихсан, амьдралын хэв маяг болчихсон. Сүүлийн үед нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн харилцаа, хандлага сайжирч байгаа. Автобус шинэчлэгдээд сэтгэл ханамж нэмэгдсэн гэж боддог. Гэхдээ настай хүмүүс загнах, уурлах, орох хаалгаар буух, буух хаалгаар орох зэрэг асуудал гаргадаг. Мөн түгжрэл ихтэй байхад удаан явлаа гэх мэтээр дураараа загнадаг нь хэвээр байгаа.


61-ын гарамд амьдардаг 73 настай өвөө өглөө болгон эрт босож, ажилдаа яаран гардаг. Түүний ажлын байр “Нарантуул” зах. Д.Сүхбаатар гуай 1996 онд Улаанбаатар хотод орж ирсэн цагаасаа хойш “Нарантуул” зах дээр тэрэг түрээд 15 жил болж байгаа. Дунд нь хөдөө гарч, бяруу тэжээж хэдэн жил болоод буцаж тэрэг түрдэг ажлаа хийж эхэлсэн гэдэг. Тэр ажилдаа ирэхийн тулд 2-3 автобус дамжиж, түгжрэл ихтэй үед 3-4 цагийг автобусанд өнгөрөөдөг байна. Эхний автобусанд амжиж суухын тулд 05:00-06:00 цагт босдог гэнэ. Заримдаа ажлаасаа илүү явдал дундаа ядардаг тухайгаа ч ярьсан. Тэдний хүүхдүүд бүгд тусдаа гарцгаасан ч тэтгэврийн зээлтэй учир ажил хийж талхныхаа мөнгийг олохын тулд ийн зүтгэж байгаа нэгэн. Тэр гэртээ ойр өөр ажил хийж болох хэдий ч дассан газрын даавуу зөөлөн гээд хийж сурсан ажлаа хийж байгаа гэнэ. Түүний тэрэг нэг тонн ачааг бүрэн даах чадалтай ч тэр 500 кг-аас илүүг түрж чадахаа больсон гэнэ. Тэр өдөрт 30-50 мянган төгрөг олдог байна. Цагаан сараас хойш Нарантуул захын худалдаа наймаа муу байгаа учир тэрэг түрдэг хүмүүст ч нөлөөлдөг байна.
Түүнийг Х.Төгөлдөр гэдэг. Түгээгчээр ажлаад 4-5 жил болж байгаа. Түүний ажил өглөө эрт эхэлдэг онцлогтой. Ажил нь эрт эхлэхийн хэрээр эрт босож, цайгаа ууж, өөрийгөө бэлддэг гэсэн үг. Тэр сүүлийн жилүүүдэд 04:00-05:00 цагийн хооронд босоод сурчихсан гэнэ. Бас ажилдаа ирэхийн тулд 15-20 километр замыг туулдаг учир түгжрэлээс өмнө хотын төв рүү орж ирэх шаардлагатай болдог байна. Ажилдаа ирсэн даруйдаа буюу 06:00 цагт үйлчилгээний салбаруудад бүтээгдэхүүнээ хүргэж, хэрэглэгчдийн гарт шинэ бүтээгдэхүүн очих нөхцөлөөр хангадаг байна. Тэрбээр “Дулааны улиралд эрт босох тусам гоё байдаг. Өглөө чийг үнэртэйд байгалийн сайхныг улам бүр мэдэрч, тухайн өдрийнхөө эрч хүчийг авдаг” гэв.

Түүнийг Т.Ганхүү гэдэг. МУИС-д санхүүгийн мэргэжлээр суралцдаг оюутан. Хичээлийнхээ хажуугаар “Кафе бене”-д баристагаар ажилладаг хөдөлмөрч нэгэн. Тэр долоо хоногийн 4-5 өдөрт нь баристагаараа ажиллаж бусад цагт нь хичээлээ давтдаг гэнэ. Тэдний кофе шоп 07:00-11:00 цаг хүртэл ажилладаг. Тэр ажилдаа 07:30 гэхэд ирчихсэн байх шаардлагатай тул ажил эхлэхээс 30 минутын өмнө ирж кофеныхоо машиныг халааж, хүргэлтээр ирсэн бараа бүтээгдэхүүнээ өрж, цэгцлээд өглөөний үйлчлүүлэгчдээ угтан авахад бэлддэг байна. Тиймээс Т.Ганхүү өглөө бүр 06:00-06:30 цагт босож, ажилдаа алхаж ирдэг байна. Тэдний кофе шопоос өглөө эрт байнгын үйлчлүүлэгч болчихсон таньдаг хүмүүс нь кофе авдаг гэнэ. Тэд кофе авангаа халуун дулаан яриа өрнүүлж, өглөөг сайхан эхэлдэг гэнэ. Харилцааны соёлтой хүмүүст кофегоо улам гоё гаргаж өгөхийг хичээдэг байна.
Энэ мэтчилэн Улаанбаатар хотын өглөөг эхлүүлдэг бидний мэдэхгүй, анзаардаггүй хөдөлмөрч хүмүүс бий. Тухайлбал, Эмээлт, Дэнжийн мянга захийн махны худалдагч нар, буяны компанийн жолооч нар, талх, нарийн боовчин, түгээгч, ТҮК-ийн ажилчид гээд эртэч хүмүүс олон байдаг. Сүүлийн үед ажлын долоо хоногийг ажлын дөрөв хоног болгон цөөлж, орой эрт тардаг болгохыг дэлхий нийтээрээ дэмжиж байгаа.

| УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ЭРТ БОСДОГ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |