Дархан-Уул аймгийн дугаар байрны цонхоор бага насны гурван хүүхэд унах гэж байсныг онцгойгийн аврагч аварчээ. Аврагч Н.Цогбаяр тухайн үед хувийн ажлаар явж байжээ. Тэрбээр Гал түймэр унтраах 54 дүгээр ангийн салааны захирагчаар ажилладаг. Түүнтэй бид өчигдөр болсон үйл явдлынх талаар нь ярилцлаа.
-Хүүхдүүдийн амийг аварсанд баяр хүргэе. Тухайн үед юу болсон та ярихгүй юу?
-Би өчигдөр өдөр ажлаасаа гараад, нэг газар руу явж байсан юм. Орон сууцны хажуу талаар явж байтал хүмүүс цугларчихсан, хашхиралдаад байсан. Тэгээд машинаа зогсоолд тавиад гүйгээд очтол бага насны гурван хүүхэд цонхон дээрээ зогсчихсон байсан. Үе үе доошоо тонгойгоод, хоёр ах нь хөл нүцгэн, живхнээс өөр хувцасгүй дүүгээ түлхээд байсан. Тэгэхээр нь “Битгий хөдлөөрэй” гэж чанга дуугаар хэлчихээд нэг давхрын дэлгүүрийн дээврээр дамжаад хоёр давхарт гарсан. Хоёр давхрын айлын тагтаар дамжаад хүүхдүүдийн зогсож байсан гурван давхрын цонхны тавцанд хүрч чадсан. Тэгээд хүүхдүүдийг цонхоор нь гэр рүү нь оруулж, аюулгүй болгосон доо.
-Хүүхдүүд тагтан дээр биш, цонхны тавцан дээр зогсож байсан юм байна, тийм үү?
-Тийм ээ, цонх нь томоор онгойдог, 30-40 см-ийн өргөнтэй л тавцан байсан байх. Хүмүүс цонхных нь дор зогсоод, хүүхдүүдийг хөдөлгөөн хийх болгонд “Яана аа уналаа” гэж хашхиралдаад, уулга алдаад байсан. Хүмүүсийг чанга дуугарах болгонд хүүхдүүд сонирхож доошоо хараад аюултай байсан шүү. Тэгээд хүмүүсийг “Чимээгүй байж байгаарай, битгий дуу гаргаарай” гэж хэлээд, нөгөө хэдийгээ “Битгий хөдлөөрэй, ах нь одоо очлоо. Хөдөлж болохгүй шүү” гээд дээшээ гарсан. Хүүхдүүдийг аюулгүй болгож, гэрт нь оруулаад цонхыг нь түгжээд, бариулыг нь тайлж авсан.
-Хүүхдүүд айсан байсан уу?
-Нэг нь ой гарантай, живхтэй байсан. Нөгөө хоёр нь дүүгээсээ ганц хоёр насаар ах байсан байх. Гэрт нь ороход живхтэй хүүгийн ихэр нь, дөрөв, таван настай болов уу гэмээр ахтайгаа байсан. Үнэндээ тэд айх, сандрах тухай мэдэхгүй байсан байх. Унана гэдгээ ч мэдэхгүй байсан шүү дээ.
-Аав, ээжтэй нь уулзсан уу, та?
-Хүүхдүүдийг аварчихаад дор байсан хүмүүсээс “Цагдаа дуудсан уу” гэхэд нэг эгч “Одоо удахгүй ирлээ гэсэн” гэхээр нь айлд хэсэг хүлээсэн. Тэгээд цагдаагийн хоёр албан хаагчид хүүхдүүдийг хүлээлгэж өгөөд яваад өгсөн. Өөр нэг аж ахуйн нэгжид сургалт орох гээд цаг хүлээгдээд байсан юм. Орц нь нөгөө талд байсан учраас гарахдаа хүмүүстэй ч таараагүй. Хүүхдүүдийн аав, ээжтэй уулзаагүй. Хүүхдүүдийн амийг аварч, ажлаа гүйцэтгэлээ л гэж бодсон.
-Та онцгой байдалд хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-Би 13 дахь жилдээ ажиллаж байна. Дарханых учраас гурван жилийн өмнө нутагтаа шилжиж ирсэн. Ажилласан хугацааныхаа 10 жилийг нь нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрүүлсэн. Хүний амь, эд хөрөнгийг аврах нь бидний үүрэг шүү дээ. Өчигдөр тэр хэсэгт явж байсандаа л баярлаж байна. Түүнээс дуудлага өгөөд хүлээсэн бол амжихааргүй байсан. Бас хүүхдүүд гурван давхарт байсан учраас мэргэжлийн хүмүүс биш бол иргэд тэр бүр аврах ажиллагааг зохион байгуулж чадахгүй.
-Өмнө нь олон удаа хүний амь аварч байсан байх. Санаанаас гарахгүй аврах ажиллагаа байдаг уу?
-Би 2014 онд Дотоод хэргийн их сургуулийн онцгойгийн аврагч болох дамжаанд суралцсан юм. Сонсогч байх үед сургуулийн маань хойд талын орон сууцны таван давхраас согтуурсан эрэгтэй үсрэхийг оролдсон. Өчигдрийнхтэй адил хүмүүс шавчихсан, нөгөө залуу амиа хорлохоор шийдсэн байлаа. Найзуудтайгаа явж байсан учраас гүйгээд л таван давхар руу гарсан. Нөгөө залуугаас гуйгаад, сүүлдээ загнаад, аргадаад, ярилцсаар байгаад цонхноос нь буулгаж байлаа. Тэр үеэс л хүний амь аврах гэдэг чинь хэчнээн сайхныг мэдэрч, ажилдаа улам дуртай болсон доо. Тэгээд бид “Хүний амь аварчихлаа” гээд баяр хөөрөөр дүүрэн сургууль руугаа гүйлдэж байсан даа.
-Хамгийн хэцүү аврах ажиллагаа юу вэ?
-Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд өчнөөн л дуудлагад явж, олон хүний амь, эд хөрөнгийг авран хамгаалсан. Хамгийн хэцүү нь зам тээврийн осол байдаг. Тэр дундаа гэр бүлээрээ явж байгаад осолд орчихсон, хүмүүс эндчихсэн байх хамгийн хэцүү. Хайртай хүмүүсээ алдчихаад, уйлж байгаа хүүхдүүд, эмэгтэйчүүд, аавуудын өмнөөс сэтгэл өмрөөд байдаг юм.
-Баярлалаа, ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Дулаан орж, айлууд агаар салхи оруулах гээд цонхоо нээлттэй орхидог. Бид энэ аюулаас сэргийлж, олон ч сургалт, зөвлөгөөг орж байгаа. Одоо ч орсоор л байна. Иймд эцэг, эхчүүд та бүхнийг бага насны хүүхдээсээ хараа хяналтаа салгахгүй байж, анхааралтай байхыг хүсэж байна.
| ДАРХАНД ГУРВАН ХҮҮХДИЙГ АВАРСАН АВРАГЧ Н.ЦОГБАЯР: АЖИЛДАА ЯВЖ БАЙГААД ӨНДРӨӨС УНАХ ГЭЖ БАЙСАН ИХЭР ХҮҮХДИЙГ АЗААР ХАРЖ, АМЖИЖ АВАРЛАА |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |