• Өнөөдөр 2026-04-21

Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ

     Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Дорнод, Хэнтий аймагт гурван удаагийн хээрийн түймэр бүртгэгдснээс нэг түймрийг бүрэн унтрааж, хоёр түймрийг цурамд орууллаа.

Үүнд:

  • Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут II багийн “Бөөрийн булаг” гэдэг газар өнөөдөр (2026.04.20) 12:43 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар  аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Баян-Уул, Цагаан-Овоо сумын мэргэжлийн нийт 37 хүн, долоон автомашинтайгаар ажиллаж, 15:20 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраалаа.
  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын VII багийн  “Жаргалант” гэдэг газар 11:07 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газар, Өлзийт тосгон, Өмнөдэлгэр, Хэрлэн сум, Тахилга тосгоны  мэргэжлийн ангийнхан нийт 80 хүн, 10 автомашинтайгаар ажиллаж,  14:40 цагт цурамд оруулж, 21:05 цагт бүрэн унтраалаа.
  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын VIII багийн “Ар хүүш” гэдэг газар  өвөлжөөнөөс гал алдаж, хээрийн түймэр гарсан дуудлага 15:57 цагт бүртгэгдэж, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 18:53 цагт цурамд оруулж, бүрэг унтраахаар ажиллаж байна.

 


Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188