Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэд бүтцэд бүрэн холбогдоогүй гэр хорооллын бүсийн сургуулиудын ашиглалтын зардлыг бууруулахад чиглэсэн "Нартай сургууль" төслийг 61 дүгээр сургуульд хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр тус сургууль нь сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа шийдсэн дүүргийн хоёр дахь жишиг сургууль болж байна.
Ерөнхий боловсролын 61-р сургууль нь 974 гаруй сурагчтай төвийн дэд бүтцэд бүрэн холбогдоогүй учраас өнгөрсөн хугацаанд цахилгаан болон хийн түлш ашиглан дулаанаа шийдэж иржээ. Үүний улмаас өвлийн улиралд зөвхөн цахилгааны зардалд л гэхэд 13–15 сая төгрөг зарцуулдаг байна. Энэ нь зөвхөн 61-р сургуулийн асуудал биш бөгөөд дэд бүтцэд холбогдоогүй гэр хорооллын бүсийн олон сургууль, цэцэрлэг мөн адил ийм нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж буй. Иймд үр ашиггүй урсгал зардлыг бууруулах, хэмнэх зорилгоор Чингэлтэй дүүрэг “Энх Орчлон Хөгжил” ТББ болон "Prime Solar" компанитай хамтран ᠌”Нартай сургууль төслийг эхлүүлж байна. Төслийн хүрээнд нийт 40 кВт нар, 20 кВт.ц батарей хосолсон нарны системийг нэвтрүүлж, дэд бүтцэд холбогдох хугацааг хүлээлгүйгээр одоогийн урсгал зардлыг бууруулахад чиглэх юм. Тухайлбал, тус дүүргийн хэмжээнд л гэхэд төрийн өмчит сургууль цэцэрлэгийн дулаан, цахилгааны ашиглалтын зардалд жилд 8-9 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Иймээс төслөөр дамжуулан ашиглалтын зардлыг бууруулж, хэмнэсэн төсвөөр сургууль цэцэрлэгт чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөжээ.
Төслийн гүйцэтгэгчээр "Prime Solar" компани хөнгөлөлттэй лизингийн үнээр нарны хавтан суурилуулах, систем холболтын ажлыг хийж гүйцэтгэх юм. Өөрөөр хэлбэл сургуулийн одоогийн цахилгааны зардлыг 4 жилийн турш төслийн төлбөрт шилжүүлнэ. Гэрээний хугацаа дуусахад 40 кВт нар, 20 кВт.ц батарей хосолсон нарны систем 100 хувь дүүргийн өмч болж үлдэнэ.Өнгөрсөн оны 12 дугаар сард нарны системд шилжсэн 49-р сургуулийн хувьд сүүлийн 3 сарын хугацаанд цахилгааны хэрэглээнийхээ гуравны нэгийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, урсгал зардал хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна.
49, 61-р сургуулиас эхэлсэн энэхүү төсөл амжилттай загвар болж хэрэгжвэл дүүргийн бусад боловсролын байгууллагуудад нэвтрүүлэх боломжтойг төслийг санаачлагчдын зүгээс онцолж байна.
| ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИЛГААНЫ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ “НАРТАЙ СУРГУУЛЬ” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |