Үхрийн мах 35 мянга хүрч, хотынхон нэлээн сандралдаж байна. Энэ хаврын дуулианы нэг нь мал, махны үнэ болоод байна. Ялангуяа томоохон зах, худалдааны төвүүд болох “Хүчит шонхор” ,“Саруул” захуудад үхрийн мах 32- 35 мянга хүрч нийслэлчүүдийн махны хэрэглээнд нөлөөлж эхэлсэн нь үнэн. Мал, махны үнэ өсөхөөр иргэдийн шүүмжлэл ч ихэсдэг. Монголчуудын хүнсний гол хэрэглээний нэг нь мах учраас юу юунаас илүү ач холбогдол өгдөг. Тиймээс эмээл захад болон иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг томоохон захуудад махны үнэ ямар байгааг тодрууллаа.
Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг зах худалдааны төвүүдэд махны үнэ 17-35 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. Үүнд үхрийн мах 27-35 мянга, хонины мах 21-23 мянга, ямааны мах 17-19 мянган төгрөгөөр худалаалагдаж байна. Харин үхрийн борц 70 мянган төгрөгөөр зарагдаж байгаа аж. Мөн Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр сард мах махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэхүү өсөлтөд үхрийн мах 26 хувь, хонь, ямааны мах 17 хувиар өссөн нь махны үнийн өсөлтөд голлон нөлөөлжээ.
“Харин малчин лавлах 109” мэдээллийн төвд ямааны мах 16500-18000, хонь 20-21, үхэр 29-32 мянга, адуу 14-15 мянга, тэмээний мах 17 мянган төгрөгийн үнэ ханштайгаар Хүчит шонхор, Дэнжийн мянга худалдааны төвөөр зарагдаж байгаа болохыг мэдээлсэн байна.

Үүнээс гадна Эмээлт захад хонины үнэ ямар байгааг тодрууллаа. Өдий үед малчид ихэвчлэн шүдлэн, хязаалан, эр хонь оруулж ирдэг юм байна. Бид Эмээлтэд хонь зарахаар ирсэн Архангай аймгийн малчинтай холбогдож, шөлний хонь ямар үнэтэй байгаа талаар тодрууллаа. Тэрбээр “Эмээлтэд шөлний хонь доод тал нь 320 мянган төгрөгөөс эхэлж байна. Тэгэхээр дундаж нь 400 мянган төгрөг байгаа гэсэн үг. Манайх 350-400 хооронд зарж байгаа. 500 мянгаар хонио зарж байгаа малчид, ченжүүд ч байна. Хонь үнэтэй гарч байгаа болохоор зарим нь бүтэн хонь авч чадахгүй буцаж байна” гэв. Эмээлтээс мал худалдаж авсан иргэд заавал төхөөрүүлж, гэдэс гүзээг нь угаалгаж авдаг. Тэгвэл нэг хонийг 25000 төгрөгөөр төхөөрч, гүзээг нь 3000 угаадаг бол толгой, шийрийг нь 10 мянган төгрөгөөр хуйхалдаг байна.

Иргэд махны үнэ өссөнд ихэд бухимдалтай байгаа зарим нь “Нөөцийн мах амт, чанар муутай байдаг тул иргэд өндөр үнээр ч болтугай багахан хэмжээний чанартай мах авахыг илүүд үздэг. Гэхдээ энэ хавар үхрийн мах огцом өссөнд улс даяараа гайхаж байна. Манайх хэдийгээр мал, мах элбэгтэй улс ч гэлээ ард иргэдээ махны үнээр боомооргүй байна. Харин гадаадын олон улс руу гаргаж, эдийн засгаа сэргээх хүчин зүйлээ болгомоор санагддаг” гэв.

Тэрбээр махны үнийн талаар иргэдэд мэдээлэл өгөхдөө “Би махны үнэ судалж томоохон зах, худалдааны төвүүдээр явлаа. Баянхошуу, Баруун салаа, "Жинст" дэлгүүр, И-Март, Номин сүлжээ дэлгүүрүүдээр явлаа. Талхны үнэ янз янз байдаг шиг махны үнэ янз бүр байна. Дөрвөн янзын үнэ байна. Тарган, шинэ мах 30 мянган төгрөгийн үнэтэй байна. Дэнжийн мянгад хонины гулууз махыг 16-17 мянгаар хуралдаж байна. Тэгэхээр үнэ харилцан адилгүй байна. Саруул захад 31 мянга, И-Март дэлгүүрт нэг кг үхрийн мах 28-29 мянган төгрөгийн үнэтэй байна. Дэлгүүрүүд шилэн хөргөгчийнхөө багтаамжаар мах авдаг юм байна. Нэг удаад 100-120 кг мах аваад 2-3 хоногт борлуулдаг гэв. Худалдагч, хэрэглэгчээс нөөцийн махны чанарыг асуулаа. Чанар муу гэж хэлэхгүй байна. Нийт нөөцийн махны 1/3-ийг борлуулжээ. Үлдсэнийг борлуулах гэтэл нийслэлд тодорхой хүндрэлүүд үүссэн. Нөөцийн мах нийлүүлдэг есөн ААН-д шатахууны хомстол учирсан байна. Иймд цаашид тогтмол үнээр нийлүүлэхэд хэцүү болжээ. 3000 орчим тонн мах үлдсэн гэсэн мэдээллийг надад өглөө. Нийслэлтэй хамтран энэ махны түгээлт, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авна” гэв.

| ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |