Аймгийн арслан Н.Өсөхбаярын улсын гарди цолыг сэргээж магадгүй нөхцөл байдал илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, дасгалжуулагч Ц.Хосбаяр түүнд дархлаа дэмжих тариа нэрээр допинг зарсан гэгдэх хэрэг шалгагдаж, шүүхээр дэнслэгдэх өдрөө хүлээж байгаа. Мөн Н.Өсөхбаярын Үндэсний спортын арбитрт гарсан гомдлыг хүлээн авч, допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан хэдхэн хоногийн дараа болохоор товлогдсон.
Аймгийн арслан Н.Өсөхбаярт допинг зарсан хүн нь дасгалжуулагч Ц.Хосбаяр. Тэрбээр 28 ширхэг тариаг дархлаа дэмжих зориулалттай гэж өндөр үнээр зарсан ч хориотой бодис байж болзошгүй. Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав хэлэхдээ “Хүчний спортын багш нар топ амжилттай явж байгаа үндэсний бөхийн тамирчдыг уургалж, эм тариа өндөр үнээр зарж байгаа.Өнгөрсөн жилийн наадмын үзээр бөх Н.Өсөхбаярт дасгалжуулагч Ц.Хосбаяр 28 ширхэг тариаг дархлаа сайжруулна гэж хэлээд зарсан байсан. Өндөр үнээр зарсан байсан шүү” гэсэн байдаг.
-Танд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн юм байна. Нөхцөл байдал хэрхэн өрнөж байгаа вэ?
-Тийм зүйл байхгүй. Ташаа мэдээлэл тархаж байна. Би худал мэдээлэл тараасан мэдээллийн сайт, эрх бүхий хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгсөн байгаа. Удахгүй иргэний хэргийн шүүхээр шийдэгдэх байх. Намайг гүтгэж байна.
-Өнгөрсөн жилийн наадмын үзээр бөх Н.Өсөхбаяр арсланд та тариа зарсан уу?
-Н.Өсөхбаярын хэрэг надад хамаагүй. Би түүнтэй ямар ч хамааралгүй. Эм бэлдмэл, тариа зараагүй.
-МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав таныг Н.Өсөхбаярт 28 ширхэг тариаг дархлаа дэмжинэ гэж өндөр үнээр зарсан гэж мэдээлсэн шүү дээ?
-Тийм зүйл байхгүй. Ц.Магалжав худлаа хэлсэн. Хууль хяналтын байгууллагад түүнийг өгсөн байгаа.
| ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |