Тэрбээр гудамж талбайн ханан дээр бичигдсэн зүй бус үг хэллэг болон зургийг арилгаж байгаа бичлэгээ цахим сүлжээнд тавьж эерэг хандлагад уриалдаг. Мөн энэ жилдээ багтаан 100 байршлын ханыг цэвэрлэж, ханыг урам өгөх үгс, гэгээлэг зурагтай болгохыг зорьж байгаа гэлээ.
-Сайн байна уу. Ханан дээрх ёс бус үгсийг хэзээнээс арилгаж эхэлсэнээс нь яриагаа эхлэх үү?
-2025 оны арванхоёрдугаар сараас эхлэн ханан дээрх муухай үгс, зургуудыг арилгаж эхэлсэн. Манай байрны хана муухай үгсээр дүүрэн байдаг. Өглөө, орой харах бүрд эвгүй харагддаг. Тэгээд нэг өдөр яагаад заавал СӨХ-д найдаад яваад байх ёстой гэж бодсон. Би арилгаж болно шүү дээ гээд эхлээд орцоо дараа нь байрныхаа гадаа хананы бичгийг арилгаж эхэлсэн.
-Сардаа хэдэн газар очиж бичиг арилгадаг вэ?
-Амралтын өдрөөр боломжтой үедээ явдаг. Эхлээд өөрийнхөө мэддэг газруудыг цэвэрлэж байгаа. Ганцаараа болохоор цаг их авдаг. Зарим газрыг амралтын өдрүүдэд дуусгаж амжихгүй үе байна. Арилгахад хүндрэлтэй газрууд ч олон бий. Тэр үеүдэд 2-3 удаа нэг байршилдаа очиж байж дуусгадаг. Ер нь долоо хоногт нэг газрыг цэвэрлэх бодол байдаг. Энэ жилдээ 100 орчим хананыг цэвэрлэж, будахыг зориод явж байгаа.
-Ганцаараа учраас цаг их ордог гэлээ. Бичлэгийг нь үзээд хамтарч хийе гэсэн хүмүүс гарч ирж байна уу?
-Сүүлийн үед холбогдох нь ихэсээд байгаа. Гэхдээ цаг нь таарч, хамтарсан тохиолдол байхгүй байна. Энэ ням гарагт "Хүнсний-20"-ийг урд талын нүхэн гарцны ханыг цэвэрлэж, сэргээнэ. Энд залуусыг ирээсэй гэж хүсэж байгаа. Ирэх хүмүүс 3 сарын 29-ны 12:00 цагт муу хувцас, цэвэрлэгээний материалаа аваад хүрээд ирээрэй. Цэвэрхэн болсон хойно нь харах тэр гоё мэдрэмжийг мэдрээрэй.
-Дараа нь хаана очихоо төлөвлөсөн байгаа юу?
-Багшийн дээд буюу Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн нүхэн гарцыг янзална. Оюутан залуусын хамгийн их явдаг газар гоё үг, зурагтай байвал сайхан шүү дээ. "Та хичээж байгаа шүү, бага ядраарай" гэх мэт үгс бичихийг зорьж байгаа.
-Та өөрөө хананы зураг зурдаг юм уу?
-Үгүй ээ, хүмүүстэй хамтарч хийхийг хүсдэг. Магадгүй сайн дураараа над шиг зүйл хийх гэж байгаа залуус байхыг үгүйсгэхгүй. Байгаа байх ч гэж найдаж байгаа. Хананы хараал үг, муухай зургийг арилгаад Франц, Парист байдаг шиг би чамд хайртай гэдэг үгийг бүх орны хэлээр бичих, урам зориг өгөх үг бичих. Гэгээлэг зураг зурахыг мөрөөддөг. Хэн нэгэн муухай өдрийнхөө дараа алхаж явахдаа гэгээлэг зүйл харж байгаагаар төсөөлдөг.
-Нэг хана арилгахад хэд орчим төгрөгийн зардал гардаг вэ?
-Билезна, будаг арилгагч, төмөр угаагч, бээлий гээд цэвэрлэгээний материал ойролцоогоор 30-50 мянган төгрөг болдог.
-Хамгийн их цэвэрлэхэд цаг орсон газар гэвэл?
-Д.Сүхбаатар жанжины хөшөөний доор томоор нохойтой гэж бичсэнийг арилгасан. Энэ хөшөөний бичгийг бүрэн арилгах гэж одоогийн байдлаар гурван удаа очсон байна. Ойртоод харахаар маш олон жижиг бичгүүд бий.
.png)
-Та цахим хуудастаа бичлэг болгож оруулсан байсан. Талархлын үг их ирж байна уу?
-Хүнээс "Баярлалаа" гэдэг үг сонсох сайхан шүү дээ. Хүмүүс гоё үг, мессеж бичдэг. Тэрнээс л хамгийн сайхан мэдрэмж авдаг. Би хотдоо жоохон ч гэсэн сайн зүйл хийж байгаа гэж бодохоор сайхан байдаг. Эх орныхоо төлөө бид жаахан зүйл ч хийж болно шүү дээ.
-Хананы зураг арилгахаас өөр зүйл хийх бодол байгаа юу?
-Мэдээж зөндөө байна. Голуудаас цэвэрлэж, ойр орчмыг нь гоё болгомоор байна. Ногоон байгууламжтйш нэмэгдүүлмээр байна. Ер нь зогсохгүй ажлууд хийгээд явна.
-Залууст зориулж үг хэлэх үү?
-Хүүхэд, залуусыг ядаж түүхэн хүний хөшөө, дурсгал дээр битгий бичээч гэж гуймаар байна. Эх орноо хөгжүүлэх, хайрлах жижигхэн зүйлээс эхэлдэг шүү.
-Баярлалаа. Цаашид илүү сайхан зүйл бүтээх үйлд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
| Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН |
|
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |