Цагаан сарыг тэсэн ядан хүлээдэг ээ, би. Өвөө, эмээдээ золгоно гэхээр сэтгэл догдлоод, хөл газар хүрэхгүй мэт болчихно. Өдөр хоногийг тоолж, тэвдэн хүлээхээс илүүтэйгээр “Удахгүй очно доо” гэх бодол өөрөө л баяр болдог байж. Өвөө, эмээгийнд хүүхдүүд нь цугларч бууз хийх мөч одоо бодоход үнэхээр дурсамжтай. Тэр тусмаа дүүгийнхээ хоёр настай үеийн цагаан сарын бууз хийх ажиллагааг би ер мартдаггүй юм. Жаахан атлаа бууз өрөх ажлыг тун идэвхтэй, өхөөрдмөөр хийж байсан сан. Дүү минь багын л тийм хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд л дээ. Бууз хийх гэдэг зүгээр нэг ажил биш, бидний хувьд хамтдаа цаг өнгөрөөж, инээж, ярилцаж, дурсамж бүтээдэг онцгой үе гэдгийг би жил ирэх тусам ойлгон мэдэрч, тэр сайхан халуун дулаан агшинд хамгийн аз жаргалтайгаар саатахыг хүсдэг. Бидний дунд “Одоо 400 бууз хийчихлээ, өнөөдөртөө 1000 хүргэчихвэл сайхан байна” гэх яриа өрнөж, хүн бүр үүрэгт ажлаа чадварлаг хийхийг эрмэлзэнэ. Цаг хэд болсныг ч анзаарах сөхөөгүй гээч. Томчуудын ажил дундуур хүүхдүүдийн тоглох, гүйлдэх, инээх дуу тасрахгүй. Баяр ёслол л биш бол энгийн өдрүүдэд ингэж бөөнөөрөө цуглахгүй болохоор бууз хийх ажил дуусаж, гэртээ харьна гэхэд яагаад ч юм битүүхэн гуниг төрдөг. Багад бол бүр гэртээ харьмааргүй, эмээгийндээ үе тэнгийнхэнтэйгээ тоглоод л баймаар санагддаг байлаа. Бууз хийх их ажлын үеийн гуниг, баяр, бодол нэг ийм.
Дараагийн нэгэн чухал үе бол цагаан сарын бэлтгэл ажил. Энэ чухал ажилд өрхийн гишүүн бүр оролцоно. Хэн ч энэ ажлаас гадна үлдэхгүй. Шал угаах, тоос арчих, хувцас хунараа эмхлэх, энэ бүхэн өнгөрсөн жилийг үдэж, шинэ жилийг угтах нэгэн бэлгэдэл гэдгийг хэн бүхэн л анддаггүй. Гэр гэдэг зөвхөн амьдрах орон зай биш, харин ураг төрлийн харилцаа оршдог, үе үеийн дурсамж хадгалагддаг орон зай гэдгийг ийм үед хүн илүү ойлгодог шиг санагддаг. Антропологид гэр бүлийг зөвхөн хамт амьдардаг хүмүүсийн нэгдэл гэж хардаггүй, харин үүрэг, байр суурь, хариуцлагын бүтэцтэй нийгмийн жижиг нэгж гэж үздэг. Тэр бүтэц дотор “Эцгийн эрх мэдэл” гэдэг ойлголт их яригддаг ч, бодит амьдрал дээр эрх мэдэл дангаар оршдоггүй. Түүнийг халамж, хамгаалалт, зохион байгуулалт дагалдаж байдаг. Өөрөөр хэлбэл, өрхийн тэргүүн байх гэдэг нь захирах бус, үүрэх гэсэн утгатай юм шиг.
Манай гэрт ч тэр дүр зураг тод харагддаг. Аав минь гэрийн ажлаас гадуурх бүхий л ерөнхий том ажлуудыг амжуулна. Машин тэргээ угаалгана, засвар хийнэ, хэрэгтэй зүйлсийг базааж бэлдэнэ, гэр орны жижиг сажиг ажлаас гадуурх бүх л зүйлийг зохицуулна. Мэдээж ээж бид гэр доторх ажлаа хийнэ. Гэхдээ ингээд бодоход, хамгийн их ажлыг аав л амжуулдаг ч юм шиг.
Ингээд бидний догдлон хүлээдэг шинийн нэгний өглөө болох нь тэр ээ. Эртлэн босож, дээл хувцсаа өмсөнө. Ээж цай, ундаа бэлдэж, зурагтаар эгшиглэх уртын сайхан дуу бидний баярт хөг нэмнэ. Яагаад ч юм надад энгийн үед сонсохоос илүү шинийн нэгний өглөө л уртын дууны гайхамшиг илүү мэдрэгддэг. Эл өглөө жигнэж буй тогоотой буузны үнэр гэр дүүрэн тархаж, ширээгээ тойрон суугаад цай хоолоо иднэ. Хүн бүр яарч сандрахгүй хэрнээ дотроо нэг л догдлолтой. Ингээд дүү бидэн аав, ээжтэйгээ золгоод, гэр бүлээрээ өвөө эмээгийнх рүүгээ явцгаадаг даа. Энэ бүх үйлдэл олон жил давтагддаг хэр нь огт ондоо мэдрэмж, сэтгэгдлийг буулгаж байдаг нь сонин шүү. Мөн айлд орохоор хүүхдүүдэд ундаа хийж өгдөг, томчуудад сүүтэй цай аягалж өгдөг, настай ахмадуудад сархад хундгалан барьдаг тогтсон гэмээр дараалал байдаг даа. Энэ дараалал надад нас нэмж, том болж байгаагаа хүн мэдрэх нэгэн утга шиг санагддаг. Цаг хугацаа ингэж л чимээгүйхэн хүнийг шат шатаар өгсгөж байдаг юм байна. Тэгэхээр Цагаан сар гэдэг зүгээр нэг баяр биш, нас нэмэх, байр суурь өөрчлөгдөхийн, ураг төрлийн доторх харилцаа аажмаар шилжиж байдгийн гэрч болдог баяр юм уу даа. Ай цагаан сар аа гэж...
М.Жаргалмаа
| ДУРСАМЖ ҮЛДЭЭДЭГ ЦАГААН САР |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |