-ААВЫНХАА ОД ХИЙМОРЬ, СҮР ХҮЧ ШИНГЭСЭН МАЛГАЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ОЛМИПЫГ ЗОРЬСОН-
“Парис-2024” зуны паралимпын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн билээ. Тэрбээр тав дахь шидэлтээрээ 11.09 метр хол шидсэнээр мөнгөн медалийн болзол хангасан юм. Ингэснээр тэрбээр паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болоод байгаа. Тэрбээр өнгөрсөн жил болсон “Ханжоу-2022" Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн бөгөөд Бээжингийн гранпри болон Бүх Оросын алтан медальтай тамирчин юм. Түүнтэй баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн танд баяр хүргэе. Тухайн үед хэрхэн баярлаж байсан тухайгаа хуваалцаж болох уу?
-Намайг дэмжсэн, баяр хүргэсэн бүх хүнд баярлаж байгаагаа дахин илэрхийлмээр байна. Би сэтгэл зүйчтэй ажилладаг болохоор сэтгэл зүйгээ тогтвортой байлгахыг хичээдэг. Тэмцээнээ дуусгачихаад тамирчдын хотхонд байгаа багш, дасгалжуулагч, холбооныхон дээрээ очихдоо л тайвширчихсан байсан. Харин мөнгөн медаль авчихаад “Зорьсондоо хүрлээ, багш нарынхаа итгэлийг даалаа” гэж бодсон. Бэлтгэл сайн байсан болохоор өөртөө итгэсэн.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд та өөрийгөө хэрхэн олсон бэ. Шинээр сурсан, ойлгосон, мэдэрсэн зүйл нь юу байв?
-Өнгөрсөн жил би маш ачаалалтай ажилласан. Бэртэл гэмтэл авч, мөнгө санхүүгийн бэрхшээлтэй, өөрийгөө ялан дийлэх яггүй зан чанарт нүүр тулсан. Уураг, витамин битгий хэл хоол авах мөнгөгүй болж, цалингийн зээл авч, автомашинаа зарсан. Гэхдээ тэр бүхнийг даван туулж, амжилтад хүрсэндээ туйлын баяртай байгаа. Миний хувьд бүх зүйл амархан, дардан байгаагүй. Өнгөрсөн тавдугаар сард хоёр өвдөгний холбоос суначихсан, үрэвсэлийн шингэнтэй алхахад төвөгтэй байсан. Баруун талын өвдөг мөгөөрсний зууралттай гэх оноштой. Өдөр бүр өвчин намдаах кетонал гэх эм ууж, өвдгөө боогоод олимпод оролцсон. Эмний хүчинд өдий хүрлээ. Ингээд ярьвал тамирчин хүнд зовлон бэрхшээл их тулгардаг.
-Та өвдөлт, мөнгө санхүүгийн бэрхшээлээ хэрхэн даван туулсан бэ. Өөрийгөө хэрхэн ялан дийлж байв?
-Надад урам зориг өгдөг хоёр багш миний бэлтгэлийг сайжруулахын тулд, миний зорилгод хамтдаа хүрэхийн тулд их хичээсэн. Тэдний хүчинд өөрийгөө ялан дийлсэн. Би байхгүй бол багш нар байхгүй. Багш нар байхгүй бол би байхгүй гэсэн зарчимтай бэлтгэлээ хийж байсан. Бидний итгэл, сэтгэл хамтын хүчээр энэ бүхэн бий болсон. Хоёр багшийнхаа итгэлийн алдахгүйн тулд хэцүү бүхнийг туулсан. Багш нартайгаа ивээн тэтгэгч нар хайж явсан түүх олон бий. Надад итгэж ивээн тэтгэсэн анагаахын салбарын найзууд болон багш, эмч нартаа маш их баярлаж байгаа.

-Өнгөрсөн бүхнийг эргэн бодоход ямар санагдаж байна. Амжилтад хүрээгүй байсан бол гэх бодол төрдөг үү?
-Алдаа, оноотой өдөр бүхнээ эргэн бодоход миний амьдралын хамгийн сайхан дурсамж болон үлдсэн байна. Амжилтад хүрээгүй байсан бол ажлаа хийгээд зээлээ төлөх гээд л гүрийх байсан байх. Бас бэртэл, гэмтэлтэй, өртэй тамирчин болох байсан. Харин төр засгаас биднийг шагнах мэдээлэл гарсан байна лээ.
-Хөдөлмөрийн үр шим заавал гардаг гэдгийг мэдэрсэн он жил болж өнгөрсөн байх?
-Хөдөлмөрийн үр шим заавал гардаг гэдгийг ойрын өдрүүдэд би өөрийн биеэр дахин мэдэрч байна. Миний бэлтгэл маш хүнд байсан. Хөндлөнгийн хүн харвал, жижигхэн биетэй “амьтан” ийм хэцүү бэлтгэл хийдэг юм уу гэж гайхмаар. Өдөрт би гурван бэлтгэл хийдэг байсан. Хүчний бэлтгэл дээр маш хүнд бэлтгэл хийдэг. Үнэндээ өөртөө ахадсан бэлтгэл хийдэг гэсэн үг. Зээрэнцэг шидэлтийг өвөл болон цаг агаар тааруу үед гадаа хийх боломжгүй байдаг. Бэлтгэлээ алдахгүй, таслахгүйн тулд бүх аргаар үзнэ. Алдаа, оноо бүхэн надад хямдхан олдоогүй.
-Багш нар нь таныг ямар аргаар дасгалжуулсны хүчинд та энэ амжилтанд хүрсэн бэ?
-Хоёр багш минь надад аль сайн гэснийг өгч, уулгахыг хичээдэг байсан. Тамир, тэнхээ орохын тулд тарваганы мах хүртэл идэж байсан. Сүүлийн саруудад би их ядарсан. Тэр үед намайг ядраахгүй байх бүхий л аргыг багш нар минь судалсан.

-Хоёр багш нь танд маш их итгэж байсан уу?
-Зорилгодоо хүрэхийн тулд тууштай байж, өөрийгөө сайн бэлдсэн. Бие, сэтгэлийн маш том золиос гаргасан учир хичээхээс өөр арга байгаагүй. Надад амьдралын баталгаа үнэндээ байгаагүй. Хичээсний хүчинд зорилгодоо хүрч болдог гэдгийг ухаарсан он жил байсан. Хоёр багш минь надад итгэж байсан. Тийм болохоор би өдөр бүр багш нарынхаа итгэлийг алдчихгүй юм сан гэх айдастай байсан. Бэлтгэлээ сайжруулахын тулд сар бүр өөртөө зорилго тавьдаг. Энэ сард хүчний бэлтгэлээ сайн хийнэ, дараагийн сард техникийн бэлтгэлээ сайн хийнэ гэх мэтчилэн төлөвлөгөө боловсруулдаг байлаа.
-Олимпод оролцож байхад танд юу бодогдож байсан бэ?
-Багш нарынхаа боловсруулсан төлөвлөгөөг нураахгүйн тулд хичээсэн. Төлөвлөгөөг нь алдахгүй байх зарчим баримталсан. Өөр зүйлд санаа зовоогүй. Айж, сандарч байсан ч тэр бүхнийгээ ил гаргаагүй.

-Аавынхаа малгайг олимпод авч явсны учир нь юу байсан бэ. Үргэлж авч явдаг уу?
-Миний аав аймагт хоёр түрүүлсэн аймгийн хурц арслан цолтой хүн байсан. Аав минь хүчтэй, том биетэй хүн байсан. Аавын минь од хиймор, энерги, сүр хүч шингэсэн малгайг нь өвөртлөөд олимпыг зорьсон. Тэгээд би тэнгэрт байгаа аавдаа хүсэн хүлээсэн олимпыг нь үзүүлж, аавтайгаа цуг сайхан наадсан. Би уралдаан тэмцээнд явахдаа аавынхаа малгайг авч явдаг. Заримдаа малгайнд нь мөргөж, сүсэглэж явдаг.
-Аавынхаа малгайг өвөртлөөд явж байхад, бариад зогсож байхад танд хүч нэмэгдэх шиг болдог гэсэн үг үү?
-Энергитэй зүйл гэдэг чинь цаанаа л өөр шүү дээ. Аав минь хамт, хажууд зогсож байгаа юм шиг сайхан санагддаг. 2008 онд Н.Түвшинбаяра аваргыг олимпод түрүүлэхийг аавтайгаа цуг үзэж, баярлаж байсан тэр цагаас спортод илүүтэй дурлаж эхэлсэн.

-Та хэдүүлээ амьдардаг вэ?
-Би Ээжтэйгээ амьдардаг. Айлын бага хүү. 33 настай. Булган аймагт төрсөн. 2017 оноос аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт шүдний эмчээр ажиллаж байгаа.
Тэрбээр олимпод явахаасаа өмнө "Бэлтгэлээ тултал нь хийсний дараа шүршүүрт ороод гарах үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж" хэмээсэн байдаг.
| ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Ц.БАТТУЛГА: БАГШ НАРЫНХАА ИТГЭЛИЙГ АЛДАХААС АЙЖ БАЙСАН Ч БЭЛТГЭЛЭЭ ДУТУУ ХИЙЖ, ӨӨРИЙГӨӨ ХУУРААГҮЙН ХҮЧИНД АМЖИЛТАД ХҮРЛЭЭ |
|
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |