Төрийн өмчийн компанийн захирлын сард авч байгаа цалинг эгэл жирийн багш нар хоёр жил нойр хоолоо хасч, илүү цагаар ажиллаад ч авч чадахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш сардаа 650 мянган төгрөгийн цалин авдаг. Тэгэхээр жилд 7.8 сая төгрөгийг арай чүү авч байна. Тэгвэл төрийн өмчит компанийн захирлууд сард хэдэн төгрөгийн цалин авч байна вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өнгөрсөн жил “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн сард 10 мянган ам.долларын цалин авч байгаа талаар олон нийтэд мэдэгдэж шуугиан дэгдээж байв. Улмаар Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн сард 25 сая төгрөгийн цалин авдаг нь тодорхой болсон. Үүний дараа Засгийн газраас гаргасан мэдэгдлээр "Хөгжлийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирал 10 сая төгрөг, "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн Гүйцэтгэх захирал 4.8 мянган ам.доллар, "МИАТ" ХК-ийн Гүйцэтгэх захирал долоон сая төгрөг, ХАА-н бирж ХХК-ийн Гүйцэтгэх захирал 9.5 сая төгрөг, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал зургаан сая төгрөг, "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал 5.5 сая төгрөг, "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал 3.5 сая төгрөгийн цалин авч байгааг албан ёсоор мэдэгдэж байлаа. Энэ тоо цаашид үргэлжилнэ. Зүгээр л зах зухаас нь дурдахад ийм байна. Эдгээр олон захирлууд авч байгаа цалин дээрээ нэмээд 150-200 сая төгрөгийн үнэтэй машин унана. Доод тал нь таван сая төгрөгийн үнэтэй утас барьдаг. Наад зах нь 70 сая төгрөгийн тавилга өрөөндөө тавьдаг гээд үргэлжлүүлбэл Төрийн өмчийн нэг компанийн захирлын хэрэглээний зардал 500-гаас нэг тэрбум төгрөгт эргэлдэх жишээтэй. Түүнчлэн “Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирал гэхэд сард 10 мянган ам.долларын цалин авдаг гэнэ. Гэхдээ энэ юу ч биш бололтой. Учир нь Монгол Улсын хамгийн олон захиралтай байгууллага болох Төрийн банкны захирал, орлогч захирлууд хэдэн төгрөгийн цалин авдаг талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Тодруулбал, Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, жилд 216 сая төгрөг,гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн сарын цалин 15 сая, жилд 180 сая төгрөг, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая, жилд 144 сая төгрөг авдаг гэнэ. Түүнчлэн сард 8-12 сая төгрөгийн цалин авдаг гурван ч орлогч захирал байдаг аж. Эндээс харвал УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авга дүү Д.Баярсайхан захирлын сарын цалин нь Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 75 дахин их байгаа. Бас УИХ-ын гишүүн асан Р.Содхүүгийн охин, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын төрсөн дүү гэхчлэн бүгдээрээ энэхүү Төрийн банкинд захирлын албууд хашиж хэдэн арван сая төгрөгийн цалин авч байна.
ТЭД ИЙМ ӨНДӨР ЦАЛИН АВАХААР ХЭМЖЭЭНД АЖИЛ ХИЙДЭГ ҮҮТөрийн өмчийн компанийн захирлууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 50-80 дахин их цалин авч байна. Дээр нь унаа тэрэг, хоол унд гээд тэдний хэрэглэж болох бүхнийг улсаас өгч буй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн компани, банкны захирлууд тухайн газрынхаа хаан мэт авирлаж, бүх хэрэгцээгээ хангуулж байна. Тэгсэн атлаа тэд төрийн мөнгийг баруун солгойгүй зарцуулж, шатахуун тос хэмнэхгүйгээр хувийн болон хувьсгалын ажлаа амжуулдаг баримт мундахгүй. Гэтэл тэд үнэхээр авч байгаа өндөр цалингийнхаа хэмжээний ажил хийж байгаа юу. Баримт, тайлан баланс, улирлын дүн мэдээнүүдээс нь харахад төрийн өмчит компаниудын олонх нь он дамнасан алдагдалтай ажиллаж байгаа нь харагддаг. Өөрсдөө бүр үүнийгээ тодотгож ирээд хэвлэлд ярилцлага өгдөг. Өдгөө Монгол Улсад төрийн өмчит 80 орчим компани, банк бий. Үүнээс гарын арван хуруунд багтахаар цөөхөн нь ашигтай ажиллаж байгаа. Бусад нь алдагдалтай ажиллаж байна. Жилдээ багаар бодоход хэдэн тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байгууллага ч олон.Гэсэн ч дарга нарын цалин жил ирэх тусам өснө үү гэхээс буурч байсан тохиолдол үгүй. Дарга солигдох бүрт цалин нь нэмэгдэнэ. Томилогдож ирсэн дарга нь алдагдалтай ажиллаж байгааг нь мэдсээр байж огт тоодоггүй. Ажил нь бүр зогсчихгүй үлгэн салган явж л байвал болно гэсэн бодолтой байдаг нь нууц биш юм. Үүнээс гадна цалингаа огт ашигладаггүй, улсын мөнгөөр амьдралынхаа хэрэгцээг бүрэн хангадаг захирлуудын талаарх ноцтой мэдээлэл байдаг. Төрийн банк гэхэд чанаргүй зээл их хэмжээгээр өгсөн асуудал босч ирээд байгаа. Компанийн дарга нар өөрсдийнхөө ойр дотны хүмүүст өндөр мөнгөн дүнтэй зээл олноор нь олгосон ноцтой баримт дэлгэгдсэн. Гэсэн ч хууль хяналтынхан дорвитой арга хэмжээ авсан юм алга. Олонх нь хяналтын шатанд хэрэгсэхгүй болж байсан жишээ цөөнгүй. Үүний цаана төрийн компанийг алдагдалтай ажиллуулж, хууль бус шийдвэр үйлдвэрлэснийхээ төлөө сард 3.5-25 сая төгрөгийн цалин авч байна, захирлууд.
АРДЫН ХҮҮХДИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛСЭН БАГШ ОРОЙ ГЭР РҮҮГЭЭ АЛХАЖ ХАРЬДАГ
Багш нарын 90 орчим хувь нь банкнаас цалингийн зээл авсан байна гэж өнгөрсөн сард цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлах үеэрээ багш нар мэдэгдэж байв. Үнэхээр багш нарын цалин амьдралын хаана нь ч хүрдэггүй нь тодорхой. Улс эдийн засгийн хямралд орсонтой холбоотойгоор төрийн алба хаагч нарын нэмэгдэл урамшууллыг хассан. Үүнээс болоод багш нар илүү цаг, анги удирдсан, дэвтэр зассан урамшууллаа авч чадахгүйд хүрсэн. Зөвхөн 650 мянган төгрөгийг сард хоёр хуваагаад, шимтгэл, суутгалаа хасуулаад авч байна. Авч байгаа цалингийнхаа ихэнх хувийг цалингийн, орон сууцны, хэрэглээний зээлэндээ төлдөг. Олонх нь 100 гаруй мянган төгрөгөөр дараагийн цалиндаа хүрэх болдог. Хоол хүнс, үр хүүхдийнхээ хувцас, өдөр тутмын хэрэглээний мөнгө зэргийг өгсөөр байгаад багш нар өдөр цайндаа орох, орой гэр рүүгээ харих автобусны мөнгөгүй өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь үнэн. Улсын сургуулийн бага ангийн багш гэхэд өдөр болгон 40 гаруй хүүхдэд хичээл зааж байна. Хүүхдүүдийн үймүүлж хашгирах чимээг үл анзааран хүүхэд бүрт хүрч ажиллах гэж үйлээ үздэг. Өглөө 07:00 цагт гэрээсээ гараад орой 20:00 цагт гартаа барьсан цүнхээ дааж ядсан хүн харьдаг. Гэртээ хоол, цайгаа идэж, уучихаад хүүхдүүдийн дэвтэр засаж суусаар шөнө хагаслаад унтдаг. Тэд “Цалин бага юм чинь би гарын амрыг харж ажиллана” гэж хойш суулгүй шавь нараа сурлагатай, сайн хүн болгохын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг. Өдөржин зогсож, хүүхдүүдэд хичээл заасан олон мянган багш нар ийм л борог амьдралыг туулж байна. Тэд зээлээс зээлийн хооронд, байхаас байхгүйн хооронд Монголын боловсролын салбарыг нуруундаа үүрч байгаа юм. Гэтэл төрийн өмчит компанийг дампуурлын ирмэгт авчирсныхаа төлөө дарга, захирлууд ард түмний татварын мөнгөөр халаасаа дүүргэж байна. Төрийн банк хийгээд өдгөө дэлгэгдээд байгаа дарга, захирлуудын цалингийн хэмжээ бол зөвхөн нийтэд илэрсэн нь. Үүний цаана өөрийнхөө бус түмний хүүхдийг Монголын боловсролтой, мундаг сэхээтэн болгохын төлөө цаг наргүй ажиллаж байгаа эгэл багш, ажилчдын мөрөөдөөд ч, хэдэн арван жил зүтгээд ч авахгүй их мөнгийг урамшуулал, сарын цалиндаа авчихаад сэтгэл нь ханахгүй суугаа зуу зуун дарга, захирал бий.
| ТӨСВӨӨС ТЭТГҮҮЛДЭГ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАХИРЛУУДЫН ЦАЛИН БА БАГШ НАРЫН ЦАЛИН |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |