Цаг үеийн асуудлаар эдийн засагч Л.Лакшмитай ярилцлаа.
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хэр байгаа болон эн тэргүүнд тулгамдаж буй асуудлаар яриагаа эхэлье?
-Эдийн засгийн нөхцөл байдал мэдээж хүнд байгаа шүү дээ. Монгол улсын эдийн засаг 2020 онд -5.5% гарсан. 2021 он гараад цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон хэвээр л байгаа үед ААН-ийн үйл ажиллагаа сэргэж, тогтворжиж чадахгүй байгаа. Уг нь 2020 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн дэлхийн түүхий эдийн зах зээл сэргэж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлөх байсан боловч хил боомтын үйл ажиллагааг байнга хаагаад байхаар хангалттай хэмжээнд экспортолж чадахгүй боломжуудаа алдсаар байна. Тэгэхээр эхний ээлжинд экспорт, импортын үйл ажиллагаагаа хэвийн болгомоор байна гэсэн үг. Цар тахал гараад жил гаруй хугацаа өнгөрч байхад хил дээрх үйл ажиллагааг цар тахалтай нөхцөл байдалд яаж төвөг чирэгдэлгүй зохион байгуулах уу гэдэг учраа олоогүй л байх шиг. Хил боомтын үйл ажиллагаанаас болж цар тахалтай үед хүнсний инфляци хамгийн ихээр өссөн буюу найман хувь өссөн. Ард иргэд үүнийг өдөр болгон мэдэрч байгаа. Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, их үнэтэй болсон гэсэн үг.
-Тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсний улмаас нүүрсний экспорт доголдоод байна. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ?
-2020 оны эцсээр БНХАУ-ын эдийн засаг, аж үйлдвэрийн салбар нь харьцангуй хурдан сэргэсэн. Үүнтэй холбоотой дэлхийн түүхий эдийн зах зээл буюу уул уурхайн бүтээгдээхүүнүүдийн үнэ өсөж эхэлсэн. 2020 оны эхээр Дэлхий хоёрдугаар дайны үеийн түүхий эдийн хямрал болно гэж байсан бол 2021 эхээр дэлхийн түүхийн эдийн буюу уул уурхайн суперцикл эхэллээ гэсэн. Дэлхийн түүхий эдийн суперцикл гэдэг нь түүхий эдийн үнэ тодорхой хугацаанд маш өндөр үнэтэй байхыг хэлнэ. Харамсалтай ийм суперцикл богино хугацаанд байдаг. Тиймээс нүүрсний экспортыг доголдуулаад байвал энэ боломжоо ашиглаж чадахгүй гэсэн үг.
-Зэсийн үнэ 10 мянган ам.доллар давлаа. Олон улсын шинжээчид цаашид 12-15 мянган ам.доллар хүрнэ гэж таамаглаж байгаа. Энэ өсөлтийг манай улс ашиглаж чадах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Үүнд эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэхгүй юү?
-Зэсийн энэ өндөр үнийг бид нар ашиглаж чадах эсэх нь биднээс хамаарна. Төр засгийнхан энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн үйл ажиллагааг дэмжээд аль болох төвөг учруулахгүй явуулвал бидэнд ашигтай. Харин лиценз зөвшөөрлийг нь сунгахгүй, хил дээр экспортыг нь удаашруулаад байвал бүгдэнд нь алдагдалтай. Өнөөдөр цар тахалтай нүүр тулсан ийм хүндрэлтэй нөхцөл байдалтай байхад дэлхийн түүхий эдийн үнэ өсөж ийм өндөр үнэд хүрч байгааг бид бурханы бэлэг, биднийг энэ цар тахалыг амжилттай даван туул гэж дэмжиж байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг бид зөв ашиглаж чадвал цар тахалаа амжилттай даван туулна. "Бид" гэдгээр нь онцолж хэлж байна. Яагаад гэвэл ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байж татвар төлөгдөж төсөв орлоготой, ажил цалинтай байж өрх орлоготой байна. Тийм болохоор аль болох хурдацтай ажиллаж энэ боломжоо ашиглах хэрэгтэй.
-Манай улс Энэтхэг Улсад нэг сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
- Мэдээж цар тахалтай байгаа ийм үед нэг нэгэндээ туслах нь зөв байх. Энэтхэг Улсын тусламжтайгаар Монгол Улс нефть боловсруулах үйлдвэр байрьж байгаа. Тийм болохоор бас ийм хүнд хэцүү үед туслах нь зүйтэй байх.
-Иргэдийн амьдарлын түвшин улам доройтож, ажлын байр олноор үгүй болж байна. Үүний эрсдэл нь юу вэ?
-Баян хоосны ялгаа улам том болох болов уу. Дундаж давхаргынхан багасаж мөн түүнчлэн ядуу, амжиргаа доогуур иргэд бүр хэцүү байдалд орох болов уу гэж санаа зовж байна. Өнөөдөр гэхэд цар тахалтай холбоотой амжиргаа доогуур айлын хүүхдүүд цахим хичээлд сууж чадахгүй байна. Тэгэхлээр боловсролын салбарт ялангуяа 10 жилийн боловсролд бас нилээн асуудлууд гарах болов уу.
-Эдийн засаг хэдий хугацаанд сэргэж чадах бол?
-Үүнийг хэлэхэд үнэхээр хэцүү. Олон хүчин зүйлсээс хамааралтай болохоор. Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын таамгаар Монгол Улсын эдийн засаг энэ жил бага зэрэг өснө ойролцоо 4.5- 5 хувь , 2021 онд 5.5-7 хувь байна. Гэхдээ урсгал дансны алдагдал бас нилээн өсөхөөр байгаа. Эдийн засаг сэргэсэн дараа бид энэ хямралаас сургамж авч улс орноо илүү хөгжүүлэхийн төлөө өөрөөр сэтгэж хийнэ гэж найдаж байна.
| Б.ЛАКШМИ: Дундаж давхаргын иргэд цөөрч, амьжиргааны түвшин доогуур иргэдийн амьдрал улам хэцүү болж байна |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |