• Өнөөдөр 2024-05-17

Вакцин хийлгээгүй иргэд гурван төрлийн вакцинаас сонгож хийлгэж болно

2021-06-23,   473

       Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “дархлаажуулалтад хамрагдах нь халдвар авах эрсдэлээс хамгаална. Вакцин хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд биеийн байдал хүндрэх, амь насаа алдах Вакцины нөлөө өндөр байгааг эрүүл мэндийн ажилтнууд хэлж байгаа. Олон улсын судалгаануудаас харахад коронавирусийн вакцины нөлөө 75-95 хувь, Монгол Улсад 85-95 хувийн нөлөө үзүүлж байна. Манай улсад халдварын улмаас нас барсан хүмүүсийн 95 хувь нь вакциндаа хамрагдаагүй байна. Ямар нэг шалтгааны улмаас вакцин тариулаагүй иргэд дархлаажуулалтын цэгт очиж, эмчид үзүүлэн Вероселл, Астразенека, Комирнэти буюу Файзер гэх гурван төрлийн вакцинаас өөрт тохирохыг нь тариулах боломжтой болсон” гэлээ.
 

Вакцин хийлгээгүй иргэд гурван төрлийн вакцинаас сонгож хийлгэж болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-23 14:54:53
    : Астразенека, Комирнэти буюу Файзер 2оо тарь.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188