ХӨСҮТ-ийн Ерөнхий захиралд асан Д.Нямхүү ЭМ-ийн сайд Т.Мөнхсайханы ХӨСҮТ-өөс өвчтөн нүүлгэн шилжүүлэх чиглэлийг эсэргүүцсэнээр тэдний дунд маргаан үүссэн. Уг маргааны талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү ярилцлага өгсөн юм.
Тэрбээр “Уг нь бол урьд нь зохион байгуулалт маш өндөр байсан. Маш нарийн зохион байгуулалт, хоорондоо ажиллах дүрэм, уялдаа холбоо нягт зохион байгуулагдсан байсан. Цэргийн маягаар л гэсэн үг. Яг тэр зохион байгуулалт Д.Сарангэрэл сайдын үед мөрдөгдөж, дунд нь доголдох, ажил үүргээ үл ойлголцох зүйл гараагүй. Одоо бол зохион байгуулалтын хувьд үнэндээ доголдож байна. Дүрэм, ном гэдэгт дэс дараа, эрэмбэ гэдэг зүйл бий. Доголдол үүсч, доод албан тушаалтнаасаа эхлээд өөр мэдээлэл өгөөд явчихаар зохион байгуулалтын эрэмбэ алдагдана. Энэ бол энгийн жишээ.
Хэрэв мэргэжлийн чиг үүргээсээ урваад аялдан дагалдаад, тэр даалгаврыг биелүүлэх юм бол манай хамт олон, энэ олон жилийн мэргэжлийн байр суурь, үнэ цэн алга болно. Би өөрийгөө заавал ярихдаа биш, ХӨСҮТ-ийн хувь заяа байхгүй юү
Хамгийн гол нь халдвартай иргэдийг Цэргийн төв эмнэлэг зэрэг бусад эмнэлгээс нүүлгээд ариутгаж, засварлана гэж байгаа юм. Сүрьеэгийн өвчтнүүдийг хүртэл нүүлгэнэ гэж байгаа. Энэ дээр би сайдаас эсрэг байр суурьтай байгаа. Учир нь, халдварт өвчнийг тухайн газарт нь хөдөлгөлгүй, цомхотгон дарах ёстой. Хөдөлгөөн хийх тусам халдвар дамжина. Яагаад гадуур хөдөлгөөн хориод байгаа юм. Бид халдвартай иргэдийг тарааж, ийш тийш нь нүүлгэн шилжүүлж болохгүй гэдэг дээр маргасан. Коронавирусийн халдвартай иргэдээс гадна сүрьеэтэй иргэдийг нүүлгээд, эмнэлгээ тэр чигээр нь засна гэж ярьсан нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан бид хоёрын зөрчилдөх шалтгаан болсон. Өгсөн даалгаврыг нь би биелүүлээгүй учраас намайг шүүмжилж, “Үүрэг даалгавар биелүүлж чадахгүй бол ажлаа өгөөрэй” гэсэн. Бидэнд ажлын албан тушаалаас гадна үндсэн мэргэжил гэж юм бий. Хэрэв мэргэжлийн чиг үүргээсээ урваад аялдан дагалдаад, тэр даалгаврыг биелүүлэх юм бол манай хамт олон, энэ олон жилийн мэргэжлийн байр суурь, үнэ цэн алга болно. Би өөрийгөө заавал ярихдаа биш, ХӨСҮТ-ийн хувь заяа байхгүй юү” гэлээ.
| Д.Нямхүү: Үүрэг даалгавар биелүүлж чадахгүй бол АЖЛАА ӨГӨӨРЭЙ гэсэн |
|
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |