Цар тахлын халдвар дотоодод анх илрэхэд жолооч Д болон түүний эхнэр, дүүгийн явсан маршрутыг дэлгэж байлаа. Түүнийг харсан иргэд хамаарал бүхий объектод явганаар зорчих эрсдэлтэй гэдгийг ухамсарлан, өөрсдийгөө ойрын болон дам хавьтал болох вий, халдвар авах вий хэмээн хамгаалж байсан юм. Харин Сэлэнгэ аймгийн иргэн Ц, жолооч Д нараас хойш дотоодод илэрсэн 100 гаруй иргэний явсан маршрутыг УОК болон Засгийн газраас одоог хүртэл зарласангүй.
100 гаруй иргэний явсан маршрутыг УОК болон Засгийн газраас одоог хүртэл зарласангүй
Тодруулбал, анх арваннэгдүгээр сарын 11-нд тусгаарлалтаас гараад байсан ТИР машины жолооч Д-гээс халдвар илэрч түүний эхнэр болон дүү, хадам ээж, хүүхэд гэх ойрын хавьтал халдвар авсан нь тогтоогдсон. Үүний дараа буюу арваннэгдүгээр сарын 12-нд Сэлэнгэ аймгийн иргэн Ц халдварын хоёр дахь голомт болж, түүний бэр болон ач хүү нараас халдвар илэрсэн. Одоог хүртэл иргэн Ц-г хаанаас халдвар авч, тээгч болсныг хариулах хүн алга. Тэрбээр Дархан-Уул аймгийн томоохон хүнсний зах, худалдааны төвөөр орсон байдаг. Түүнчлэн түүний бэр цэцэрлэгийн багш бөгөөд хариуцсан анги нь 29 хүүхэдтэй гэх мэдээлэл гарсан байдаг. Одоогоор тус аймагт батлагдсан тохиолдол 51 болоод байна. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас эдгээр иргэний нэгийнх нь ч маршрутыг зарлаагүй бөгөөд ойрын болон дам хавьтлын хэчнээн иргэн хаашаа тархсаныг мэдээлээгүй байна.
Аймгуудад илэрсэн халдварын голомт хаанаас эхтэй вэ гэдэгт хариулах нэг ч хүн алга
Арваннэгдүгээр сарын 17. Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдэж халдварын голомттой болов. Маргааш нь буюу арваннэгдүгээр 18-нд тус аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийх үеэрээ “Дархан-Уул аймаг дахь халдварын голомт төмөр зам дагаж илэрсэн гэдгийг 10 мянга гаруй хүнд хийсэн шинжилгээгээр тогтоогдлоо. Энэ салбарын ажилтантай холбоотой 10 иргэн халдвар аваад байна” гэж хэлсэн байдаг. Тэгвэл тус аймагт өнгөрсөн аравдугаар сарын 1, 2, 6, 30-ны өдрүүдэд төмөр замчдын спортын ур чадварын томоохон тэмцээнд 445 ажилтан, алба хаагч оролцсон. Одоогоор тус аймгийн батлагдсан тохиолдол 16 болоод байна. Мөн л бүгдийнх нь маршрутыг зарлаагүй, иргэд ямар аюултай газар явж байгаагаа мэдэх эрх нь хаалттай байсаар байна.

Арваннэгдүгээр сарын 18, 31 хүнээс коронавирус илэрч, Орхон, Говьсүмбэр, аймгууд халдварын голомтттой болов. Орхон аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж “13 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн. Тэдний дийлэнх нь төмөр замын районд ажилладаг” гэдгийг хэлсэн. Тэгвэл одоогоор тус аймагт 13 тохиолдол батлагдаад байна. Үндсэндээ улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 555-т хүрч нэг өдрийн дотор 37 тохиолдол нэмэгдэн, батлагдав. Харин дотоодод батлагдсан тохиолдол 120 болоод байна.
2020.11.20-ны 11:00 цагийн байдлаар
Монгол Улсад 2020.03.09-өөс хойш “Ковид-19” цар тахлын нийт 555 тохиолдол батлагдав. Үүнээс:
-Эдгэрсэн 335
-Нутаг буцаасан 7
-Эмнэлэгт 213 иргэн хэвтэн эмчлүүлж байна.
Дотоодын кластер өвчлөл 120
- Улаанбаатар хотод 33 (Жолооч Д 14, УБТЗ 4)
- Сэлэнгэ аймагт 51
- Дархан-Уул аймагт 16
-Дорноговь аймаг 6
-Орхон аймаг 13
- Говьсүмбэр аймагт 1
Эмнэлэг, сувилал 9 (XӨСҮТ-8, Энхсаран сувилал-1)
Зөөвөрлөгдсөн өвчлөл: +2 \Өмнөд Судан, Алтанбулаг жолооч\
Халдвартай нэг иргэн хоногт хамгийн багадаа 10 гаруй газраар орж, гарсан байх болов уу. Тэгэхдээ хэчнээн хүнтэй таарч, халдвар тархаасныг хэн ч мэдэхгүй. Халдвар тараасан иргэдийг буруутгах аргагүй. Харин халдварын тархалтыг хумих үүрэгтэй УОК, Засгийн газраас өдийг хүртэлх тохиолдлуудын маршрутыг зарлахгүй байгаа нь иргэдийг аюултай газар явж байгаагаа мэдэлгүй дам хавьтал болох өндөр эрсдэлд оруулж байна. Өдөрт 10-30-аараа хаа сайгүй халдвар илэрч, хүрээгээ тэлсээр байгаа энэ үед халдварын шинээр бүртгэгдсэн голомт, тохиолдол бүрийн маршрутыг зарлаж, мэдээллээ тодорхой болгож, ажлаа хийсэн шиг хийнэ үү, Эрүүл мэндийн яам, УОК-ынхон.
УОК, Засгийн газраас өдийг хүртэлх тохиолдлуудын маршрутыг зарлахгүй байгаа нь иргэдийг аюултай газар явж байгаагаа мэдэлгүй дам хавьтал болох өндөр эрсдэлд оруулж байна
| Коронавирусийн ТОХИОЛДОЛ, ГОЛОМТУУДЫН МАРШРУТЫГ зарла, Эрүүл мэндийн яамныхан |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |