Төрийн ордонд хуулийн байгууллагад ээрэгдэж байгаа ч дархан эрхээр хамгаалуулсан гишүүн олон бий. Угтаа бол улс төрийн дуулиан шуугианы дунд хэргээ “кнопоор наймалцаад” хийсэн хэргээ сөхөхгүй байх тохиролцоонд хүрээгүй бол энэ 126 гишүүнтэй парламентаас эгүүлэн татуулах болзлоо хангасан долоон хүн бий.
Намрын чуулган эхлэхээс өмнө Улсын ерөнхий прокурорын “ширээн дээр” эгүүлэн татах үндэслэлээ хангасан дөрвөн гишүүний бүрэн материал бий гэдгийг эх сурвалжууд нэрлэж байв. Гэтэл өнгөрсөн гурван сарын хугацаанд гурвынх нь хэрэг нам дарагдаж, нэг нь улс даяар сенсац тарьж, хэрэг хийсэн хийгээгүй гэх сошиал шүүлтүүрээр ороод хэрэг нь “хуучиртлаа” олны анхаарлаас холдож байна.
Энэ мэтээр улс төрийн шинэ дуулианаар хэргээ хуучруулж, загасны ой санамжинд үлдээдэг хуучин технологи энэ парламентад ч шинээр хэрэгжиж байгаа нь улс төрийн бодит үнэн. Тухайлбал, намрын чуулган эхлэхэд УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, С.Ганбаатар, Э.Болормаа нарын бүрэн эрх дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, хуулийн байгууллагад шалгуулж байгаа гишүүдийн тэргүүн эгнээнд бичигдэж байв. Тэдний араас УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Боловсролын сайд П.Наранбаяр нарын нэрс яригдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын угшил нэгтэй УИХ-ын гишүүд албан тушаалын хэргээр АТГ-д байцагдаж эхэлснийг эх сурвалжууд мэдээлж байсан ч МАН-ын улс төрийн “зодоон” дунд намжсан удаатай.
Өдгөө УИХ-д хэрэгт холбогдож, хуулийн байгууллагын үүд сахиж байгаа гишүүдийн тоо хоёроор нэмэгдэж, 126 гишүүнтэй парламентын долоон гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг хууль хяналтын байгууллагаас яллагдагчаар татан шалгаж, Д.Амарбаясгаланд зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэх зүйл анги нэмж шалгаж эхэлсэн талаар мэдээллээд байна. Тэгвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хамгаалуулж, хуулийн байгууллагад шалгуулж байгаа гишүүдийн хэн хэн болохыг эргэн сануулъя.
ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА

УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татсан талаар эх сурвалжууд мэдээлж эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлт гарсан.
Тэгвэл уг хэрэгтээ холбоотой Х.Булгантуяа, УИХ-ын ЕНБД асан Б.Баасандорж нарыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, тэднийг Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн заалтаар яллагдагчаар татсан гэнэ. Хуулийн заалтаар,
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР
(47).jpg)
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албан тушаалын байдлыг урвуулан ашигласан, хөрөнгөө нуусан байж болзошгүй хэргээр АТГ-аас зургаан сарын хугацаанд шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдээд байгаагаа мэдээлсэн. Улмаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарт яллах дүгнэлтийг хүлээлгэж өгөхөөр удаа дараа хуулийн байгууллагаас дуудаж, гэрт нь очсон боловч хүлээж аваагүй. Ингээд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байх хугацаанд хуулийн байгууллага шалгадаггүй байх хуулийн төсөл Их хуралд өргөн барьж, хөгөө чирсэн ч удаатай.
Улмаар Төрийн ордонд гардуулахаар очиход нь “Гүйцэтгэх ажиллагаа явууллаа” хэмээн чуулгаын хуралдааныг завсруулж, сүржигнэсэн удаатай. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зарим албан тушаалтан тус холбоонд бүртгэлтэй газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн, хариуд нь хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.
С.Ганбаатарын хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёрхон компанитай гэж мэдүүлсэн байдаг. Гэвч эхнэр Б.Тунгалагийнхаа нэр дээр үйл ажиллагаа явуулдаг 29 орчим компани, ТББ бүртгүүлжээ. Тухайлбал, аялал жуулчлалын чиглэлээр 2005 онд байгуулсан “Андискауред Монголиа” ХХК-ийг эхнэр Б.Тунгалагтайгаа хамтран эзэмшдэг ч, хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй байх жишээтэй. Цаашлаад гадаад худалдаа, бизнесийн зөвөлгөө өгөх чиглэлээр байгуулсан “Дархан ургах наран зүг” ХХК, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альпс ПНҮ”, “Ворлд плас файв”, “Монгол малын бэлчээрийн менежмент” ХХК, “Боорчи баатар” ХХК, “Адвант трейд” ХХК зэрэг компаниа эхнэр Б.Тунгалагийнхаа нэрээр удирддаг байна. Гэвч эхнэрийнхээ нэр дээрх бүртгэлтэй 20 гаруй компани, ТББ-ын алийг нь ч тэр хөрөнгө орлоготоо дурдаагүй бөгөөд хөрөнгөө нуун дарагдуулсан ноцтой баримтын сэжүүр эндээс олджээ. Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагаас С.Ганбаатар, Б.Тунгалаг нар дээр нэр дурдагдсан 29 компани, аж ахуйн нэгжид хэрхэн оролцоотой ажиллаж, амьдарч байсныг нь дэлгэрүүлэн шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээлж байлаа. Харин түүний хэрэг өнгөрсөн хугацаанд МАН-ын зодоон дунд нам дарагдаад байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.ТЭМҮҮЖИН
.jpg)
МАН-ын “зодоон” дунд нам дарагдсан хэргүүдийн нэг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хэрэг. Түүнийг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээллээд эхэллээ. Цаашлаад Х.Тэмүүжингийн ил хэрэгт 2012-2014 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байхад нь яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхбат, тухайн үед Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга байсан Б.Цолмон нарыг холбогдуулсан аж. Тэднийг 2012-2014 оны үед цагдаагийн байгууллага, тэр дундаа замын цагдаагийнханд олгосон бэлэн бус торгуулийн систем зэргийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн буруутгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ил хэргийн талаар “Мэдэхгүй, хуулийн байгууллагаас шалгаж байгаа зүйл алга” хэмээн хэвлэлд ярьж байсан удаатай. Ямартай ч 10-аад жил хуулийнхны “сефэнд” дараатай байсан Х.Тэмүүжингийн хэрэг өнгөрсөн намраас сөхөгдөж эхэлсэн ч хэсэг намжаад байна.
УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД ХЭРЭГ ҮЙЛДЭЭГҮЙ ГЭХ ДАВ.ЦОГТБААТАР

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэснийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Цаашлаад Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хуралдааны тогтоолыг 2025 хоёрдугаар эхлэн гардуулж өгсөн ч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар шүүхийн тогтоолын хүлээж аваагүй гэх шалтгаанаар түшээдийн суудлаасаа буухгүй хэмээн даналзаж яваа.
Булавч бултай нь, даравч далдайна гэгчээр зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар УИХ-ын гишүүний бүрэн эрхээ дуусах хүртэл ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан гэгдэж буй. Угтаа бол тэрбээр “УИХ-ын гишүүн болсноосоо хойш хэрэг үйлдээгүй” хэмээн хууль батлалцаж суугаа хэрэгт холбогдсон гишүүдийн нэг юм.
СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН УИХ-ЫН ГИШҮҮН Э.БОЛОРМАА
.jpg)
Бүрэн эрхийн хугацааг дуусах болзлоо хангасан удаах гишүүнээр УИХ-ын гишүүн Э.Болормаа тодорч байгаа юм. Улс төрд орсон цагаасаа л дуулиан тарьж, татаастай явж ирсэн тэрбээр сонгуулийн хууль зөрчиж, гишүүн болсон гэх дуулианы эзэн болсон.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн III тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь мөн л хууль зөрчсөн. Цаашлаад үүнийг нь аудитын байгууллага хянаж, хуулийн зөрчлийг нь арилгуулаагүй. Сонгуулийн үеэр Э.Болормаа гаднын хөрөнгө оруулалттай компаниа авсан хандиваа буцааж шилжүүлээгүй бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээр хууль зөрчиж, гишүүн болсон гэгдэж буй. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч гаднын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниас санхүүжилт авахыг хориглосон цагаан дээр хараар бичсэн хуулийн заалт хэрэгжиж байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан хэргээрээ яллагдагчаар татагдаж, шүүхээс албадан ирүүлэх шаардлага хүрүүлээд байгаа юм. Харин энэ талаар тэрбээр “Энэ асуудлыг дэгдээх сонирхолтой манай намын ах нар байх шиг байна. Гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан бол хуулийн дагуу нэгдүгээрт хандив өгсөн компани нь хариуцлага хүлээнэ. Хоёрдугаарт, нэр дэвшигч болон сонгуулийн штаб нь хариуцлага хүлээх ёстой. Үүнийг би санаатай үйлдэл гэж хардаг. Өөрөөр хэлбэл, энэ компани сонгуулийн хандив өгснийхөө дараа нэрээ өөрчилсөн. Энэ нь бусдыг төөрөгдүүлэх арга. Хэрвээ тийм бол тухайн сонгуулийг хариуцаж байсан ажилтнуудад торгууль ногдуулдаг зохицуулалтай. Аливаа гишүүний эгүүлэн татах хуулийн зохицуулалтгүй. Сонгуулийн үед ялагдахаа мэдэгдсэн, анхнаасаа зохиолоо зурсан байх магадлалтай. Ингээд нэг гишүүнийг эгүүлэн татаж, нөхөн сонгуулиар дахин гарч ирэхээр мөрөөдсөн хэдэн ах нарын хийж байгаа зохиол гэж харж байна. Тухайн компанийг би мэдэхгүй, танихгүй. Тиймээс тухайн компанийг санаатайгаар үүнийг зохион байгуулсан байж магадгүй гээд цагдаагийн байгууллагад би хандсан” хэмээн мэдэгдээд байгаа юм.
САЙД П.НАРАНБАЯР, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАЛБАДРАХ НАР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛЖ ЭХЭЛСЭН ҮҮ
.jpg)
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Боловсролын сайд П.Наранбаяр нар парламентад өөр өөр намыг төлөөлж байгаа ч угшил нэгтэй улстөрчид. Хоёул “Шинэ монгол” сургуулийг гэх тодотгол намтар, бизнесийн түүх нь нэг явж ирсэн. Тиймдээ ч хамгийн их дуулианд өртдөг Боловсролын сайдыг намынхнаас нь илүү Ж.Галбадрах гишүүн хамгаалж, өмгөөлж, суудалд нь барьж үлдээж байгаа гэдэг. Тэгэх шалтгаан ч бий гэдэг. Өөрөөр хэлбэл, Болосвролын сайд П.Наранбаярыг УИХ-ын сонгуульд сойж эхэлсэн хүн нь УИХ-ын гишүүн Ж.Галбадрах. Сонгуулийн санхүүжилтийг нь босгоход ч багагүй дэмжлэг үзүүлсэн гэдгийг нь улс төрийн хүрээнийхэн ярьдаг.
Тиймдээ ч угшил нэгтэй улстөрчид Боловсролын салбарт “Шинэ Монгол” сургуулийнхаа сургалтын арга барилыг нэвтрүүлэх нэрээр төсөл хөтөлбөр нэвтрүүлж, түүгээр төсвийн мөнгөнөөс “хумсалсан” гэх баримт гарч байлаа. Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаяр нь тендер зарлалгүй “Шинэ Монгол” сургуулийн сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын 120 сургуульд хэрэгжүүлэх нэрээр төсвийн 1.2 тэрбум төгрөгийг Шинэ Монгол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад олгосон нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн хэмээн УИХ-ын нэр бүхий гишүүд мэдэгдэж байлаа. Тэгвэл боловсролын салбарт ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн эсэх асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах нар шалгагдаж эхэлсэн гэдгийг мэдээлж байлаа. Гэвч ил хэрэг мөн л улс төрийн дуулиан шуугианд дарагдаж, өнөөдрийг хүртэл хэрхсэн нь тодорхойгүй намжаад байна.
| ЭГҮҮЛЭН ТАТУУЛАХ БОЛЗЛОО ХАНГАСАН ГИШҮҮДИЙН ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ |
|
“Баялаг” клуб холимог багийн улсын аварга боллоо
2025-12-08 07:20:00
“ASIAN CHAMPIONSHIP” –ээс Б.Уянга мөнгө, Р.Дэмбэрэлням алтан медаль хүртэв
2025-12-08 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ц.СЭРГЭЛЭН НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХУТГАЛДСАНЫХАА “ШАН”-Д МОНГОЛ, ОРОСЫН ХИЛИЙГ ШАЛГАХ ХАМТАРСАН КОМИССЫН ДАРГЫН СУУДАЛД ТУХАЛЖЭЭ
2025-12-08 07:00:00
ЭГҮҮЛЭН ТАТУУЛАХ БОЛЗЛОО ХАНГАСАН ГИШҮҮДИЙН ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-08 07:00:00
МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ ЗҮРХЭНД ОЙР ОРШИХ УНГАР
2025-12-08 07:00:00
SASH: УРАН БҮТЭЭЛЧ SASH БОЛ МИНИЙ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ АМЬДРАЛ
2025-12-08 07:00:00
БАХДАЛ ДҮҮРЭН Б.ЭНХ-ОРГИЛД БАЯР ХҮРГЭЕ
2025-12-08 07:00:00
ТАНИЛЦ: ХУУЛЬ БУСААР ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛСАН ГЭХ “МОНГОЛЧЕХ МЕТАЛЛ” КОМПАНИЙН ЭЗЭН УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТБАЯРЫН ЭЗЭМШДЭГ ОРДУУД
2025-12-08 07:00:00
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 17:04:20
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |