Засгийн газарт гурван гишүүн бодлого шийдвэрүүдийнхээ эсрэг дуугардаг, “сөрөг хүч”-ний үүрэг гүйцэтгэж байгаа аятай жигтэйхэн эх орон ч имиж бүрдүүлчихээд жимбийгээд сууж байгаа харагддаг. Өнгөц харвал тэднийг үнэхээр л ард түмнийхээ төлөө дуугарч байна гэж бодмоор. Гэтэл бодит байдал дээрээ үг үйлдэл нь зөрчихдөг, олны хэлж заншснаар “поп” гишүүний үүрэг гүйцэтгэж байна тэд. Чуулган завсарлахын өмнө тэд хамтдаа Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэн мэдээлэл хийсэн нь Засгийн газрыг муухай харагдуулав.
Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хоёр хэзээнээс дөрөө харшуулж, аль ч намын үед эсрэг ажиллаж, ард түмэнд таалагдах нэр олох гэж зүтгэдгээрээ алдартай болсон. Түүн дээр Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ нэмэгдээд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар гурван эсрэг саналтай сайдтай болсон гэх. Олонд таалагдах гэсэн зарим эсрэг саналаас нь болоод Засгийн газраас гаргасан санал, шийдвэрүүд Их хурал дээр унах шахдаг нь ч чуулганы хуралдаан дээр удаа дараа сануулга авч байлаа. “Засгийн газар нэг цонхоор харж, нэг шийдвэртэй байх ёстой” гэдгийг УИХ-ын дарга чуулганы хуралдаан дээр удаа дараа сануулж байсан.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхөд Их хурал дээр хамгийн их хэл ам хийж, “давхар дээл”-тэй сайдын суудалд очсон гэх яриа ч олны дунд байдаг. Ёстой л дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр сайдын суудалд очих гэж ярихгүй сэдэв, хийхгүй “шатааж” гэж байхгүй байсаар сайдын суудалд очсон гэлцэх нь ч бий.
Ямар сайндаа Б.Бат-Эрдэнэ гишүүнд шинэ орон тоо бүрдүүлж, Спортын сайдын суудал өгөх билээ дээ. Түүний хувьд сайн бөх, олны хайртай тамирчин ч улстөрчийнхөө хувьд олны дургүйцлийг ихээхэн хүргэдэшг. Хэнтийчүүд түүнд дөрвөн удаагийн итгэл хүлээлгэж, 2004 оноос хойш тасралтгүй Их хуралд сонгосон ч улс төрд хийсэн ажил, санаачилсан хуулиараа шинэ гишүүдээсээ ч хойш бичигдэх сул гишүүн. Гэвч даварсаар даварсаар давхар дээлтэй сайд болж, дахиад ирэх сонгуулиар даагаа нэхэх гээд улайрч эхэлсэн гэх яриа олны чихийг дэлсгэх болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нутгийн ахаа хажуудаа авч, сайдын суудал өгсөн ч Засгийн газрынхаа нэрийг “баастах” дөхсөн нь ч нууц биш. Тодруулбал, өнгөрсөн сард Монгол Улс Парис-2024 оны олимпийн наадамд золтой л цагаан тугны дор орчихоогүй өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын анхааралд орж, ажлын хэсэг байгуулах хүртэл нь төвөг удсан нь ч нууц биш. Түүгээр ч зогсохгүй Засгийн газрынхаа бодлогын эсрэг зүйлс ярьж нутгийн дүүгийхээ чихнээс хонх уяад амжсан удаатай.
Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнийн хувьд нүүрсний компанитай, нүүрсний хэрэгт холбоотой байж болзошгүй баримт ч бий. Тодруулбал, Б.Бат-Эрдэнэ 2010 оны дөрөвдүгээр сараас хойш Содномын Жаргалсайхантай хамтран “Атар чандгана сүү” ХХК-ийг эзэмшиж байгаа. Б.Бат-Эрдэнэ АТГ-т мэдүүлдэг ХОМ-тээ “Атар чандгана сүү” ХХК-ийн 14 хувийг эзэмшдэг гэж мэдүүлж ирсэн. Тус компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд сүүний чиглэлийн үхрийн ферм ажиллуулж, сүүгээ С.Жаргалсайхан өөрийнхөө “Витафит” ХХК-д авдаг. “Витафит” ХХК нь “Өглөө”, “Өлзий” нэрийн савлагаатай сүүг зах зээлд нийлүүлдэг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй хамтарч 12 жил сүүний бизнес хийсэн С.Жаргалсайхан 2021 онд нүүрсний бизнест хөл тавьсан. Тодруулбал, С.Жаргалсайхан 2021 оны хоёрдугаар сарын 7-нд “Харгуйн тал транс” ХХК-ийг эзэмшигч болсон. Улмаар ганцхан сарын дараа буюу 2021 оны гуравдугаар сарын 31-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулж, урд хөрш рүү автомашинаар нүүрс тээвэрлэж эхэлсэн байдаг. Энэ мэт маргаантай асуудал түүнд байсаар байтал залуу үедээ зайгаа тавьж өгөх хүсэлгүй байгаа гэнэ.
(1)(1).jpg)
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны хувьд тендерийн дуулиараа толгой зохидог дуулиантай улстөрч. Тодруулбал, Х.Болорчулууныг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-иар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт буруутган хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан. Х.Болорчулуунд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, НПГ-т шилжүүлсэн байдаг.
Түүний үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-гаас хоёр тэрбум төгрөг авсан нь тогтоогдсон. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг, баримт бүрдүүлж, зээл авсан нь тогтоогджээ. Тодруулбал, газрын дарга А.Энхтүвшин нь Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-нд “Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт байрлах “Дорнод гурил” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг тодорхойлов” хэмээх хуурамч албан бичгийг явуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, жилийн хэдэн тэрбумын орлоготой, үйлдвэрлэлтэй тус компанийг ЖДҮ хэмээн хуурамчаар тодорхойлсон юм. Мөн үүгээр ч зогсохгүй тухайн үеийн ЖДҮ-ийн Хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нь “Дорнод гурил” ХХК-ийг ЖДҮ эрхлэгчээр бүртгэж, авч байсан гэх баримт ил болж байлаа.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн олонд “10 хувийн” гэх нэрээрээ алдартай болсон. Энэ талаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Даваасүрэн чи тэр арван хувийнхаа асуудлыг л УИХ-д сайн ярьж байна. Өөр чамд ярих юм байхгүй. Орох оронгүй, оочих аягагүй хэрмэл бадарчин шиг амьтан чи олон юм битгий яриад бай. тийм учраас ийм хууль бус зарлагыг цаашид хэтрүүлж болохгүй” гэсэн удаатай.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Монгол Майнинг Энд Эксплорэйшн” ХХК-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлж, нөлөөлсөн байж болзошгүй асуудлаар нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогддог. Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 799 тэрбум төгрөгийн хөрс хуулалт, олборлолтын гэрээ байгуулсан “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн эзэмшигч Д.Отгонлхагва, Г.Батболд нар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй маш ойроор, бүр нэг сумаар, нэг холбоогоор холбоотой танилууд гэдэг нь баримтаар нотлогддог.
Тэр байтугай Ц.Даваасүрэн “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн захирал Г.Батболдод 10 гаруй жил удирдсан "Дэлтэй цэнхэр" МСУХ-гоо хүртэл шилжүүлж өгсөн баримт бий. Өөрөөр бол, алтны жирийн нэг компани “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулахад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дэмжиж, нөлөөлсөн байж болзошгүй байгаа юм. Ийн Засгийн газарт “шатааж” хийж улс төрд тогтож үлддэг жишгийг дээрх нэр бүхий гурван сайд гаргууд сайн биелүүлж байна.
Уг нь Засгийн газрын сайд нар бодлогоо дэмждэг, саналаа нэгтгэж чаддаг байж улс оронд хэрэгжих хууль дүрэм, төсөл хөтөлбөрүүд урагштай баймаар. Засгийн газрын сайд болно гэдэг улс төрдийн амбицаа хойш тавьж чадах чухал даалгаврыг хүлээдэг хариуцлагатай албан тушаал гэж хэлж болно. Гэтэл сонгууль дөхсөн энэ үед сайд нар одоогийн Засгийн газарт хувийн амбицаа илүүд тавьж, тодрох гэсэн хандлагатай болчихлоо. Гэтэл сүүлийн үед том төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх асуудал дээр дээрх нэр бүхий гурван сайд Засгийн газрынхаа эсрэг санал гаргаж, санал оруулахгүй хойш татаж байгаа гэх яриа Саарал ордноор нисэх болов. Хөрөнгө оруулалтын том төслүүд дээрээ улстөржиж, сонгуулийн өмнө тодорч гарах гэсэн башир арга гэх юм уу даа.Тэгвэл Засгийн газрынхаа бодлогыг сөрдөг Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт хариуцлага тооцохгүй юм уу
| ЗАСГИЙН ГАЗРЫНХАА БОДЛОГЫГ СӨРДӨГ Б.БАТ-ЭРДЭНЭ, Ц.ДАВААСҮРЭН, Х.БОЛОРЧУЛУУН НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ЮМ УУ |
|
Ерөнхий сайд, “UFC”-ийн тулалдсан Т.Нямжаргалыг хүлээн авч уулзав
2026-03-12 16:09:01
2026-03-12 14:22:45
"Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
2026-03-12 12:46:17
МҮОХ-ны чуулган эхэллээ
2026-03-12 11:53:56
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
Т.Мөнхсайхан: Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг сурагчийн зан үйл бус, сургуулийн орчны соёл, харилцаа, хяналт, дэмжлэгийн тогтолцоотой шууд холбоотой
2026-03-11 20:50:39
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
2026-03-11 16:16:16
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
2026-03-11 15:26:36
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН РИО ТИНТОД ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ОЛОН УЛСЫН ТОП ХЭВЛЭЛҮҮД ОНЦЛОВ
2026-03-11 14:46:40
Б.ЛХАГВАБАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН II УЛИРЛЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
2026-03-11 14:12:14
2026-03-11 13:20:22
Б.Батцэцэг сайд цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцов
2026-03-11 13:14:59
ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ
2026-03-11 13:11:57
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |