УИХ-ын намрын чуулган өчигдөр завсарлаж, Саарал ордон эзгүүрлээ. Маргаашнаас товчоодоор том жийпүүд цувж, малчдын гэр дарга нараар дүүрэх нь. Сар шинийн баяраас урьтаж тойргоо услаж, сонгуулийн кампанит ажлаа хийх гээд гишүүдийн туслахууд зах худалдааны төвөөр өдөржин хөлийнхөө улыг өвдтөл гүйлдсэн гэх.
УИХ-ын ээлжит сонгууль ойртох тусам гишүүд сонгогчдын саналыг татах гэж хэрэндээ хичээж байгаа нь энэ. Сар шинийн баяраар “Сайн малчин” “Мянгат малчин”, “Алтан төлийн эзэн” гэх сүржин нэртэй шагналуудыг тойргийг иргэддээ тараахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын үүдэнд дугаарлаж эхэлсэн гэх яриа ч Саарал ордноор шивэр авир яригдаж байна.
.jpg)
Жил болгоны өдийд малчдын гэрт том жийптэй, хурган дотортой дээлтэй дарга нар заларч шагнал тарааж, тууз гардуулдаг тогтсон уламжлал үйлчилж ирсэн. Ахмадууд нь ул боов, ууттай чихэр, оймсоо авахаар уулзалтад очиж, тавьсан илтгэлийг нь хоёр гараа хорстол алга ташин сонсоод уртаас урд дарааллыг хүлээж зогсож, ууттай бэлгээ авдаг өрөвдмөөр дүр зураг өдийд өрнөдөг нь ч нууц биш. Хариутай бол бариутай гэж Сар шинийн боов, бэлгээ түшээдээс гардаж авдаг ахмадууд сонгуулиар нь хариуг нь барих даалгавар хүлээдэг гээд хэлчихэд хэлсдэхгүй. Саяхан чуулганы хуралдаан дээр гишүүд “Сар шинийн баяраар хэдэн ахмаддаа бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгөө бариад золговол хууль зөрчсөн болох уу” гэх нүхээ малтаж байгаа нь ч харагдсан.
Ингээд харахаар дөрвөн жилийн ирээдүйгээ ул боов, ууттай чихрээр сольдог ужгирсан тогтолцоо үргэлжилсээр байх нь.
Энэ жил Үндсэн хуульд өөрчлөлт орж, гишүүдийн тоо нэмэгдсэн. Дээр нь тойрог томсож, бүсчилсэн сонгууль хийх эрх зүйн орчинг бүрдүүлээд байгаа юм. УИХ-ын гишүүдийн олонх нь ирэх сонгуульд горилж байгаагаа ч нуугаагүй. Ингээд тэд бүсчилсэн тойргийн сонгуульд бэлдэхээр яарч эхэллээ. Угтаа бол ганц аймгаар бэлэг тараадаг байсан бол дор хаяж гурван гурван аймгаар орж, өөрийгөө сурталчлах болох нь. Хэдий сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор эхлээгүй ч өөрийгөө таниулах ажлыг тайлан тавих нэрээр танилцуулж ирсэн уламлалтай. Тэгвэл энэ удаад томсгосон тойргийн гишүүд Сар шинээс өмнө шагнал гардуулж, тууз тараах гээд тун завгүй байцгаана. Энэ жил цаг хатуурч, зудтай аймаг олон байгааг ч хэлэх үү, туулах газар их байна гэлцээд эхнээсээ унаа машинаа сольж эхэлсэн гэх нь ч бий. Ийн төрийн түшээд нар шагнал гардуулж, тууз тараах ажилдаа ханцуй шамлан орлоо.
Ул боов ууттай, чихрээр хэдэн өндөр настнуудаа хуурдаг, ажил хийсэн мэтээр уртаас урт тайландаа үүнийг тусгадаг, хөгшин настайчуудаасаа санал горилдог ийм улстөрчдөөс улс орны хөгжил цэцэглэлт, бодлого төлөвлөлт горьдоод, хүлээгээд хэрэггүй гэдгийг сануулах нь зүйтэй биз ээ.
Уг нь өдийд настайчуудынхаа саналыг авсан улстөрчид ул боов тараахын оронд улс орныхоо хөгжил, иргэдийнхээ амьдрах орчныг нь сайжруулах ийм хуулийн төсөл санаачлаад, улс орныхоо төлөө хийсэн ажлын тань хариуд ийм тэтгэвэр тогтоох хууль боловсруулсан шүү гээд бодлого, төлөвлөлт яриад сууж байх байлаа. Гэвч одоогийн улстөрчдөөс манлайлал үзүүлэх гишүүн байхгүй гэдгийн баталгаа энэ байна даа.
| УИХ-ЫН ГИШҮҮД ШАГНАЛ ГАРДУУЛЖ, ТУУЗ ТАРААХ ЦАГ ЭХЭЛЛЭЭ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |