Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн улс төр хэрээс хэтэрч, улсынхаа ирээдүйг уналтад оруулах хүртлээ хол явчихлаа. Түүнийг Засгийн газарт сайдаар ажиллаж эхэлснээс хойш боловсролын салбарт дээшилж дэвшсэн зүйл огтоос алга. Наад захын жишээгээр бодож үзэхэд хичээлийн шинэ жил эхлэх үеэр ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулийн хичээлийн байр нь ашиглалтад ороогүйн улмаас цоожтой хаалганы цаана, цахим хичээл гэх халавчийн ард хэдэн мянган хүүхэд үлдэж, багагүй хугацааг өнгөрөөсөн. Тэр байтугай есдүгээр сарын 1-нд хичээлдээ ирсэн сурагчид суух ширээ сандалгүй, өвдөг дээрээ цүнхээ тавиад хичээллэсэн тохиолдол ч олон гарсан. Адаглаад жил болгон хэвлэлтээс гардаггүй сурах бичгээ ч хугацаанд нь сурагчдад хүргэх ажлыг сайд байх хугацаандаа тэр хийчихсэнгүй.
Энэ зөвхөн наад захын хамгийн ойрын жишээ. Гэтэл бодлого боловсруулж, боловсролын салбарыг өөд нь татах үүрэг хүлээсэн Л.Энх-Амгалан сайд бодлогын асуудал ярих нь битгий хэл “гал тогооны” асуудлаасаа хөндийрч чадахгүй байсаар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах нь. Түүгээр ч зогсохгүй боловсролын салбар, хүүхдүүдийн ирээдүйгээр явуургүй улс төр хийж, хөлдөө чирч мэдэх нь.
Өөрөөр хэлбэл, тэрбээр Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг сүүлийн үед хувь, хувсгалын гэдгээрээ ялгаж зөрчиж эхлэх боллоо. Сайд болсон даруйдаа хувийн сургуулиудад төрөөс олгодог хувьсах зардлыг хасаж, хувийн сургуулийг илт гаруудхаж эхэлсэн. Гэтэл саяхан хувийн сургуулийн хүүхдүүдийн үдийн хоолны төсвийг улсын төсвөөс хасаж, хүүхдүүдийг хувийн сургуульд сурсных нь төлөө Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь ноцтой зөрчиж, гадуурхаж эхлэв.

Улсын сургуульд сурсан бол төрөөс хоол идэх эрхтэй, хувийн сургуульд сурвал өлсөх хамаагүй гээд хаалганы гадна үлдээж байгаагаас ялаагүй хэрэг болов. Тэр байтугай нэгнийх нь хоолны чанарыг сайжруулахын тулд нөгөөгийнх нь хоолыг хасаж байгаа гэх агуулгатай хариуцлагагүй мэдэгдэл хийгээд хэнэг ч үгүй хээв нэг тоосон шинжгүй явж байх жишээтэй. Монгол Улсын эдийн засаг хүүхдүүдээсээ хоол харамлах хүртлээ доройтчихоогүй байгааг Боловсролын сайдад, Засгийн газарт сануулах нь зүйн хэрэг биз.
Түүгээрч зогсохгүй Боловсролын сайд хүүхдүүдээсээ 1500 төгрөг харамлаад өдөр идэх нэг удаагийн хоолыг хасчихсан нь өнөөдрийн бодит үнэн болоод байна. Уг нь 2024 онд Боловсролын сайд төсвийн захиран зарцуулалтын дүнгээрээ Засгийн газрын сайд нараас хоёрдугаарт эрэмбэлэгдэж, 4.2 их наяд төгрөгийг зарцуулах бүрэн эрхтэй. Их наядаар тоологдох энэ төсөвт төсвийн ерөнхийлөн зарцуулагч зохицуулалт хийж үдийн хоолны мөнгийг нэмэх боломж байгаа гэдгийг ч Сангийн сайд мэгдэгсэн. Харамсалтай нь, Боловсролын сайд дургүйд хүчгүй гэгчэр сурагчдын үдийн хоолны төсвийг нэмэх нь битгий хэл хасаж орхисон нь нууц биш.
Уг нь анх сайдаараа томилогдсон даруйдаа Л.Энх-Амгалан сайд хүүхдүүдийн тэгш эрхийг талаар ярьж эхэлсэн. Тодруулбал, тэрбээр сайд болоод хэдхэн хоногийн дараа “Гоё ганган дээлтэй хүүхдүүдийг хооронд нь уралдуулж, хүүхдүүдийг ялгаварладаг байдлыг зогсооно” хэмээн амлалт өгсөн байсан. Гэтэл буцах хүнд үнээ, тугал нийлэх хамаагүй гэдэг шиг сонгууль дөхөөд эхлэхтэй зэрэгцээд идэх хоолноос нь эхлээд хүүхдүүдээ ялгаврлаад эхэлсэн энэ байна.
.jpg)
Сайдаар томилогдсон даруйдаа газраа зарсан төрийн өмчийн сургуулийн захирлуудад хариуцлага хүлээлгэнэ гэх ноцтой асуудлыг хөндөж байлаа. Энэ талаар тэрбээр “Төрийн өмчийн сургуулийн 104 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршуулсан байна. Байраа зарж, сургуулиараа бизнес хийхгүй шүү. Их, дээд сургууль бол арилжааны байгууллага биш. Та нар мөнгө хүүлдэг ломбард биш, мөнгө хүүлээд сууж болохгүй. Төрийн мөнгө төрийнхөө саванд байх ёстой. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашина. Боловсролын яам тендерийн яам биш шүү. 2021 онд манай яаманд дээр байгаа бүх хөрөнгө оруулалтын тендерийг Худалдан авах үйл ажиллагааны агентлагт 100 хувь шилжүүлж байна. Бид тендер зарлаад, тендерт цагаа зарцуулах шаардлага ерөөсөө байхгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэвч даруй хоёр жил өнгөрсөн ч энэ амлалт биелэлээ олоогүй өнөөдрийг хүргэсэн байна. Ийн Л.Энх-Амгалан сайд боловсролын салбарыг өөд нь татах нь битгий хэл улсын ирээдүйгээр улс төр хийх нь олон болов.
Ёстой л сахил хүртээд шал дордов гэгчийн араа орж байна даа боловсролын салбар.
| СУРАГЧДЫН ҮДИЙН ХООЛООР ШОУ ХИЙХ ХҮРТЛЭЭ УЛС ТӨРД УЛАЙРАХ ЮМ УУ, Л.ЭНХ-АМГАЛАН САЙД АА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |