УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг 2024 оны сонгуульд горилж, “пи-ар”-аа эхлүүлсэн сурагтай. Ингэхдээ дахин Завханд нэр дэвших гээд өнгөрсөн зунаас хойш тойргоо усалж, Завханчуудад хайр зарлаад эхэлсэн гэнэ. Ухаандаа мөнгө тараадаг сонгуулийн ажлаа одооноос эхлүүлж байгаа нь энэ аж.
УИХ-д гурван жил суухдаа сонгогдсон тойрогтоо дорвитой ажил хийгээгүй ч, амралтын эрхийн бичиг, аялал зугаалга төдийхнөөр тойргоо тойглож, сонгогчдодоо тал засаж эхэлсэн гэх яриа Завханчуудын дунд яваад эхэлжээ. Ингэхдээ “Жем групп”-ын харъяа Хан хужирт амралтын газарт ахмадуудыг олноор нь амрааж, сонгуулийн “пи-ар”-аа ч давхар явуулаад эхэлсэн сурагтай. Тэр байтугай гадаадад амрах эрхээр хүртэл тойргийнхоо гишүүдийг шагнаж, баяр ёслол болохтой зэрэгцээд л Завханд очиж, одон медаль тараадаг уламжлал тогтоосон гэх. Ийн Ц.Цэрэнпунцаг гишүүн дахин сонгогдох эрхээ Завханчуудаас авах гээд тун завгүй яваа гэнэ.

Харин тойргийн сонгогчид нь түүнд ам муутай байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Завхан аймагт хийсэн ажлаасаа илүүтэй хэл ам татласан нь илүү гэх. УИХ-д гурван жил Завханчуудыг төлөөлж суухдаа хоёр хуулийн төсөл өргөн мэдүүлсэн ч нэг нь өнөөдрийг хүртэл хэлэлцүүлэгдээгүй байна. Тэр байтугай цар тахлын үед Богд Зонхав барих төсвийг төсөлд оруулж ирсэн хэмээн олны шүүмжлэлд өртөж байлаа. Тэрбээр энэ талаараа "Энэ төсөл бол 7-8 жилд өртгөө нөхөх бөгөөд хандиваар босож байгаа.

Энэ бол ашиггүй төсөл биш, эргээд ашгаа өгөх төсөл. Гандангийн орчим бол хөрс нь бохирдсон, дээрээс нь утаатай. Өөрөөр хэлбэл, бид хотынхоо төв хэсэгт утаа униар суунаглуулаад сууж байна. Тэгэхээр "Богд Зонхова" төсөл бол агаарын болон хөрсний бохирдлыг давхар шийдэж байгаа юм. Тус төслийн санхүүжилтийн талаар надад мэдээлэл байхгүй байна. Төслийг санаачилчны хувьд энэ бол эдийн засаг, нийгэм, аялал жуулчлал, цаашлаад агаар, хөрсний бохирдлыг бууруулах үр ашигтай төсөл” хэмээн олны дургүйг хүргэж байв.

Сонгогдсон тойргийнх нь төрөх эмнэлэг дүн өвлийн хүйтэнд халаалтгүй дөнгөж амаржсан эхчүүд хөгжлөөрөө хөлөө хучаад хүйтэн байшинд нялх хүүхдээ хөхүүлж байгаа зураг ч олны сэрт хийлгэсэн. Гэтэл Ц.Цэрэнпунцаг гишүүн тухайн үед “Уурын зууханд доголдол үүссэн юм билээ” хэмээн хэнэг ч үгүй тайлбар хийж, хөшөө дурсгал барих төсөв батлуулах гээд зогсож байсан нь нууц биш.
МАН-ын толгой хөрөнгө оруулагчдын нэг гэсэндээ энэ удаагийн парламентад сул гишүүний үүрэг гүйцэтгэсэнгүй. Өөрөөр хэлбэл, тэрбээр өдгөө УИХ-ын гишүүнээс гадна Байнгын хорооны дарга гэх давхар “сэтэр”-тэй болсон. Өнгөрсөн жилээс эхлээд тэрбээр Эдийн засгийн байнгын хороог даргалж, даргын албан тушаалд очоод буй. Гэвч Эдийн засгийн байнгын хороог даргалах нь битгий хэл эдийн засгийн ойлголтгүй нэгэн гэдгээ УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ удаа дараа батлан харуулж байлаа. Тухайлбал, УИХ-ын даргаас үнийн хөөрөгдлийг судлах ажлын хэсэг томилж, Эдийн засгийн байнгын хорооны хорооны дарга Ц.Цэрэнпунцагаар ахлуулж байсан удаатай. Харин үнийн хөөрөгдлийг судласан Байнгын хорооны дарга “Бид захаар явсан. Махны үнэ нэмэгдсэн. Сүүлийн саруудад инфляц өссөн гол шалтгаан нь махны үнийн өсөлтөөс шалтгаалж байна. Мах, гурилын үнэ нэмэгдсэн байна.
Сүүлийн жилүүдэд мах, гурилын үнэ хавар өсдөг хандлага гарчихсан байна. Худалдаачдын хэлж байгаагаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотой махны үнэ нэмэгдсэн. Мөн тээврийн зардал нэмэгдсэн гэж байна. Хоёрдугаарт, малчид хаврын цагт мал туранхай учраас зарах сонирхолгүй байдаг. Тиймээс худалдаачид малчдын хэлсэн ханшаар махаа худалдаж авдаг гэж байна. Ийм үндэслэлтэй шалтгаанууд байна. Малчид ченж нарын хооронд маргаан гардаг талаар бидэнд мэдээлэл өгсөн. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд зөв ойлгуулах хэрэгтэй гэж байна. Үхрийн мах 20 мянган төгрөг хүрсэн гээд байгаа. Гэхдээ үүний 25 хувь нь яс гардаг. Мөн өөх хаягдлыг ялган ангилаад гарцаагүй өртөг нь шингэдэг гэж байна” гэх амьдралаас тасарсан мэдэгдэл хийж, олны дургүйцлийг хүргээд амжсан.
Тэр ч бүү хэл Ц.Цэрэнпунцаг гишүүн нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон баримт ч ил болоод буй. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэн суусан, Сингапурын хөрөнгө оруулалттай “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн Монгол талын эзэн Э.Оюутцэцэн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай холбогддог. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, түүний "Жем интернэшнл" ХХК нь Содномын Жаргалсайхан гэгчтэй хамтран “Жи Эн майнинг” ХХК, “Билэгт хязгаар майнинг” ХХК, “Жиэнбевережис” ХХК, “Жем газ” ХХК, “Шинэ уул Вэтс” ХХК-иудыг эзэмшдэг. Тэгвэл Содномын Жаргалсайхан нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээлж, автомашинаар нүүрс тээвэрлэдэг “Харгуйн тал транс” ХХК-ийг эзэмшдэг. Хачирхалтай нь, Содномын Жаргалсайхан нь “Харгуйн тал транс” ХХК-ийг 2021 оны хоёрдугаар сарын 7-ноос эзэмшиж эхлээд ердөө сарын дараа буюу 2021 оны гуравдугаар сарын 31-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан зэрэг баримт бий. Эндээс харахад УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нүүрсний гэх хэрэгт холбоотой, нууц ноёнтон байж мэдэх юм.
МАН-ын гишүүд дундаа чамгүй хөрөнгөтэйд ордог тэрбээр УИХ-ын гишүүнээр суух хугацаандаа орлого нь нэмэгдэж, гэрийн бүлийн орлого нь ч чамгүй өссөн байна. Тодруулбал, 2019 онд 3.9 тэрбум төгрөгийн орлоготой байсан түүний орлого 2022 онд 4.6 тэрбум болж өссөн байна. Түүнчлэн гэр үлийн орлого нь 122 сая төгрөгөөс 421 сая төгрөг болж нэмэгджээ. 6.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх амины болон нийтийн гурван орон сууцтай, 652 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашинтай, 2.4 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
Аспайр майнинг лимитед ХХК, Эс пи эс эйч ди ХХК, Ти вай жи ХХК, Фрэндшип наран ХХК, Митсолюшнс ХХК, Гарди менежмент ХХК, Кевико ХХК, Жем Хужирт ХХК, Хужирт тур ХХК, Жем трейд ХХК, Жем проперти ХХК, Автоимпекс ХХК, Жем нэт ХХК, Жи эн бевережис ХХК, Жем групп ХХК, Жи би си си ББСБ Бусад, ДДЭШТВ ХХК, Жем интернэшнл ХХК, Премьер спортс нэтворк ХХК-д хувьцаа эзэмшиж байна.
Ийн МАН-ын толгой баячуудын нэг гэгдэх Ц.Цэрэнпунцаг ирэх сонгуульд дахин хүч үзэхээр Завханчуудыг тойглож эхэллээ.
| ЗАВХАНД ХИЙСЭН ОЛИГТОЙ АЖИЛГҮЙ Ц.ЦЭРЭНПУНЦАГ СОНГУУЛИЙН “ПИ АР”-АА ЭХЛҮҮЛЖ, АМРАЛТЫН БИЧИГ ТАРААЖ БАЙНА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |