Үе, үе хувингаар цутгах мэт аадар бороо орж, тэнгэр нүргэлэн дуугарна. Зарим үед нарны гэрэл хугалан, солонго татуулсан зөөлөн бороо шивэрнэ. Энэ мэт олон өдөр хур бороо орсны эцэст сая нэг нар гарлаа. Хэн нэгнийг хүлээсэн мэт өдрүүдийн дараа тэр л хүн ирэх шиг нар ийм элчтэй ургах нь хэчнээн сайхан гэж санана. Яг л энэ нар шиг инээж баясал, цолгиун их догдлол чин сэтгэл хаана байх вэ гэж би хэсэг бодсоны эцэст “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-г зорьсон юм. Буруу бодоогүй байж ээ. Үнэхээр чин сэтгэлийн инээмсэглэл, гэнэн цайлган асуултууд, хагацашгүй найзуудын зөөлөн яриа, шинэхэн хосуудын догдлолт мэдрэмжээр энэ газар дүүрэн байна.
ҮДШИЙН ЧИМЭГ-ЗАЛУУСЫН ШИВНЭЭ
Зүрхэн гүүрэн дээгүүр хүүхдээ голдоо хөтлөн алхаж яваа хосуудын нүд нь гэрэлтэж, бусдад үл сонсогдох ямархан нэгэн зүйлийн тухай шивнэлдэнэ. Тэдний яг ардаас нь шинэхэн залуу хосууд алхана. Залуу нь баруун гартаа баглаа цэцэг барьж харин зүүн гараараа хайртай охиныхоо гарыг атган алхаж буй нь өмнөх хосуудын дурсамж мэт л гэрэлтэж харагдана.
Түүнээс цаашлаад “I Love Park” хэмээх том, улаан бичгийн хажууд нэгэн өхөөрдөм охин өөрийн зургийг дарж зогсоно. Түүний гэрэлтсэн харц, улаа бутарсан хацар, өмссөн эрээн хослол нь хүртэл жигтэйхэн зохисныг нь яана. Дарсан зураг нь өөрт нь таалагдсан бололтой утсаа алгуурхан халааслаад, нүүрэндээ мишээл тодруулсаар цааш алхлаа.
Хиймэл нуурын замаар том охиноо хөтлөөд, бага хүүхдийнхээ тэргийг түрэн алхах аавын амгалан тайван байдал нь цаанаа л нэг дулаахан. Түүний хажууд эхнэр нь нялх хүүхдээ тэврэн, орчныг ажин тайван гэгч нь алхаж харагдлаа. Гэтэл хажууханд нэгэн бяцхан жаал санаа алдан “Би ч гэсэн завин дээр суумаар л байна” гэхэд түүний хажууд зогсож байсан өндөр, шар царайтай ах “Үгүй ээ, тэгээд суухгүй яасан юм” хэмээн асуухад хүү хариуд нь “Даанч олон хүнтэй, би хаахаас нь өмнө сууж амжихааргүй байна лээ шүү дээ” хэмээн эрхлэн хэлэх нь миний чихний хажуугаар зүгээр ч нэг зөрчихсөнгүй. Хүүг өхөөрдөн хэсэг инээмсэглээд, тэдний жаргалтай мөчийг хэсэг зуур ширтээд орхин алхлаа.

Нуур руу харсан “Мангасын ам” гулсуур дээр хөгжилдөн гулгах балчруудын инээд хөөр дунд би бүх л зовлон гунигаа мартах шиг болов. Түгжрэл, шатахууны хомсдол, үнийн өсөлт зэргийг огт анзааралгүй яг л тэдний ертөнц шиг яг одоог, зөвхөн өнөөдрийг харж чаддаг бол хэчнээн сайхан бэ. Тэнд хэдэн хүүхэд хөөцөлдөн тоглож үе үехэн нэгнээ шоглох нь бодлыг минь үргээж орхив. Тэднийг анхааран сонсвол “Чи ямар хурдан юм бэ, би бараг чамайг өнөөдөржингөө хөөсөн ч гүйцэхгүй юм байна. Баригдахгүй бол би чамд гомдоно шүү” хэмээн долоо эсвэл найман настай болов уу гэмээр хүү нэгэн охины араас гоморхон хэлэх нь анхаарлыг минь улам их татлаа. .Цаана нь үсээ хоёр боож, цайвар ягаан өнгийн хонхон хормойтой даашинз өмссөн охин инээд алдан буцан алхлаа. Магадгүй хүүг шоолж байсан ч байж мэдэх юм. Үр хүүхдүүдээ ийм жаргалтай байгааг харж суугаа аав, ээж нар ч өөрсдийн зовлон, алжаал ядаргааг хэсэгхэн ч болов мартаа байлгүй.

“Далайн дээрэмчин” тоглоомоор тоглоод бууж ирсэн хоёр хүүгийн яриаг сонслоо. Нимгэн хар цамц, хар жинсэн өмд өмссөн залуу, “За ямархуу байв даа, таалагдсан уу” хэмээн асуухад, түүний хажууд удаан гэгч нь алхаж явсан богино ханцуйтай цамц, сул хар өмд өмссөн залуу “Эвгүй байлаа. Ядаж байхад машинд суугаад удаан түгжирснээс болоод дотор муухайрчихсан байсныг ч хэлэх үү. Гэхдээ дараа заавал ирж сууна аа” гэж хэлээд гүнзгий амьсгаа авч байсныг анзаарахад үнэхээр л дотор нь муухайрсан нь илхэн харагдлаа. Тэд ч дараагийн тоглоомдоо суухаар инээгээд алхан одлоо.

Баясан наадах хүүхдүүдийн цалгим инээд соёл амралтын хүрээлэнгээр нэг хадан, томчуудын сэтгэлийг багахан ч болов тайтгаруулж, бодол санаанд нь өдөр шөнөгүй орших олон асуудлуудыг түрхэн зуур мартуулан, өөрсдийнх нь хүүхэд насыг ч эргэн сануулсан биз. Хөөцөлдөн гүйж байгаад бүдрэн унахдаа уйлалгүй буцан босоод, хөл нь шалбарсан байсан ч анхаарах сөхөөгүй тоглон наадах гэнэн цайлган хүүхдүүдийн ачаар хэсэгхэн ч болов амсхийгээд авлаа. Хэрэв та ч гэсэн дотроо онгойлгож, түр ч болов тайван суухыг хүсвэл өөрт хамгийн ойр байгаа хүүхдийн инээд цалгисан газар очоорой гэж зөвлөмөөр байна.
| Соёл амралтын хүрээлэн буюу аз жаргалын орон |
|
Бензиний хомсдолын үед цахилгаан түрээсийн дугуйн үйлчилгээ зогссон нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна
2026-08-03 18:15:56
Соёл амралтын хүрээлэн буюу аз жаргалын орон
2026-08-03 17:40:26
Г.Дамдинням: Маргаашаас тэгш, сондгойгоор шатахуун олгоно
2026-08-03 13:36:48
Өвөр Монголын Хөх хотод “Дэлхийн сүүний үйлдвэрлэлийн төв” цол олголоо
2026-08-03 13:02:14
Б.Бат-Өлзий арслангийн цолыг 300 сая төгрөгөөр мялаажээ
2026-08-03 12:28:12
Таеквондо-гийн “STARS” клубийнхэн 3 алт, 14 мөнгө, 8 хүрэл медаль хүртэв
2026-08-03 08:53:21
Балетчин хүүхдүүд Харбины тэмцээнээс 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-03 08:23:56
Д.Оюунболор “Miss Deaf World 2026” титмийн эзэн боллоо
2026-08-03 07:54:12
2026-08-03 07:43:09
А.Оргилмаа өсвөрийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-08-03 07:19:25
Б.Эрдэнэбаяр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-03 07:14:28
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2026-08-03 07:11:36
ТӨРД “М СИ ЭС” ГРУППИЙГ ТӨЛӨӨЛЖ СУУГАА УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР “ПЕТРОВИС”-ТЭЙ ХАЛААС НЭГТЭЙ
2026-08-03 07:09:34
Б.Алтан-Эрдэнэ залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-08-03 07:08:50
2026-08-03 07:01:20
2026-08-03 07:00:00
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-08-03 07:00:00
Ү.УНДРАЛ: “FAVWAY” ХАМТДАА БАЙСАН ЦАГТ Л ШИДЭТ ГАЛ АСДАГ ЮМ ШИГ САНАГДДАГ
2026-08-03 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлсөж ундаасна
2026-08-03 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, бороо орохгүй
2026-08-03 06:00:00
ТАНИЛЦ: Наймдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
2026-08-02 12:19:03
Олон улсын таеквондо-гийн холбоо “ITF”-ийн “iSCORE” системийн мэргэжилтнүүд ирлээ
2026-08-02 11:09:30
ГХЯ-ны дэд сайд Г.Амартүвшин “ЖАЙКА”-гийн Ё.Ёшифүмитэй уулжээ
2026-08-02 08:20:33
Жюү жицү-гийн дэлхийн аварга П.Цэлмэгийн фото агшин
2026-08-02 07:59:41
2026-08-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |