Өнгөрсөн 1970-1980-аад оны үед төрийн цагдаа хүн, нийгмийн дэг журмыг сахиулах үүрэгтэй гэж ярьдаг байлаа. Цагдаа нар социалист аж төрөх ёсыг сахин хамгаалж, дамын наймааг таслан зогсоож, ард түмний ариун цагаан хөдөлмөр, хөлс, хүчийг шулагч, дамын наймаачин, панзчин нартаа хайр, найргүй тэмцэх ёстой хэмээн ярьдаг байв. Гэтэл социалист нийгмийн үлгэр жишээ болсон төрийн цагдаа хүн панз, наймаа гэдгийг жинхэнэ утгаар нь хийдэг байсан юм. Тэр цагдааг манай нутгийнхан “Чүлтэм цагдаа, Чүлтэм панз” гэдэг байсан.
Тэрбээр ганц наймаа, панз үсэргээд зогсохгүй, ардын болон уртын дуу дуулна. Мөн ерөөл, магтаал, шүлэг, найраглал уншдаг, хурдан морины цол хүртэл дуудна. Тэр битгий хэл түвд бичиг үсэгтэй, маани, мэгзэм, тарни хүртэл уншдаг олон талын авьяас билэг нь бүрэн цогцолсон хүн байж билээ. Түүнд морь, мал, гаанс, хөөрөг, мөнгөн эмээл, хазаар, машин, тэрэг, мотоцикл, хөргөгч, телевизор, хивс, нэхий дээл гээд л зарахгүй зүйл нэгээхэн ч үгүй. Хүмүүс түүнийг “Атигар жаахан биеэндээ баймгүй, айхтар авьяас чадвартай, сэргэлэн нөхөр шүү” гэдэг байсан. Зарим нэг эгдүү нь хүрсэн хүмүүс “Төрийн цагдаа байж, панз, наймаа хийж, ард түмнийг шулан, мөлжиж болдог юм уу. Та ёстой нэг ямарч социалист ёс суртахуунгүй цагдаа юм аа. Хүүхэд, залууст буруу үлгэр дуурайл үзүүлж байгаадаа ичдэггүй юм уу” гэнэ.
Харин Чүлтэм цагдаа онигор, нүдээ жартайлган инээмсэглэн “Би төрийн цагдаагийн хувцас, өмсчихөөд наймаа, панз хийж явдаггүй л дээ. Амралт, чөлөөт цагаараа, ард иргэдийнхээ хэрэгцээт зүйлийг олж өгч, солилцдог. Би хэнийг ч шулж, мөлждөггүй. Харилцан тохиролцоод хэрэгцээт барааг, бараагаар нь сольж, хольдог юм. Надад ард түмний ариун цагаан хөлс хөдөлмөрөөр олсон мөнгө, төгрөгийг хуурч авсан нэг ч тохиолдол байхгүй шүү” гээд өчиг алдахгүй. Ер нь Чүлтэм цагдаа их бэлэн цэцэн үгтэй, овжин, сэргэлэн, их найрсаг, халуун дулаан харилцаатай. Байнга л инээж, инээмсэглэж явна. Ямар ч ууртай ширүүн зантай хүнтэй, инээмсэглэн харьцаж байгаад зөөлрүүлж чадна.
Нэг удаа манай хөрш Нарангомбо ах эхнэр, хадам ээждээ агсам тавьж, багагүй шуугиан дэгдээлээ. Гомбо ах хар багаасаа хүүхдийн колон, орон шоронгоор дамжсан, уурлаж, бухимдсан үедээ биеэ хянаж, барьж чаддаггүй, юм бол хутга, шөвөг бариад дайрдаг эвгүй гарын нөхөр байлаа. Эхнэр, хүүхдээ зодоод дийлдэхгүй байгаа түүнийг салгахын тулд хөршүүд нь сэргийлэх дуудсан байв. Гэтэл сэргийлэгч нар ирээд тэдний гэр рүү орж чаддаггүй. Нарангомбо ах “Муу сайн цагдаа нараа, та нарт манай гэр бүлийн дотоод асуудал ямар хамаатай юм бэ. Орж ирдэг юм бол нэвт сүлбэж ална шүү” гэж том балиус бариад занал хийлээд байлаа.
Яахаа мэдэхгүй болсон жижүүрийн цагдаа нар Чүлтэм цагдааг дуудахаар болов. Нэг их удалгүй Чүлтэм "панз" ирлээ. Тэрбээр” Гомбоо миний дүү тайвшир, Чүлтэм ах нь байна. Хоёулаа тухтай тайван ярилцъя” гээд гэр рүү орсон. Гэрт ороод таг, чиг болчихлоо. Хүмүүс айж, сандраад “Гайгүй байгаа даа. Яагаад чимээ гарахгүй удаад байна вэ” гээд санаа зовж эхэлсэн юм. Нэлээн удаж, удаж Чүлтэм цагдаа Гомбо ахыг сайн ятгаж, сэнхрүүлсэн бололтой дагуулаад гарч ирсэн.
Манай гэр хороололд Чүлтэм, Санжсүрэн, Галаа, Батцэрэн гэдэг дөрвөн цагдаа амьдардаг байлаа. Тэднээс Чүлтэм болон Санжсүрэн цагдаа нар цөөн хэдэн адуутай. Адуу, малд их дуртай хүмүүс. Санжсүрэн цагдаа аймгийн начин цолтой бөх хүн. Морь их сайхан уургална. Их бяр, тэнхээтэй хүн. Харин Галаа, Батцэрэн нар долоо болон есдүгээр хороог харицсан нийгмийн хэв журмын цагдаа болохоор тэд байнга л хэлхээтэй юм шиг хамт явна.
Хүмүүс насны найр, сэвлэг үргээлт, бэр гуйлт, шинэ гэр байрны найр, хурим хийх болохоороо Чүлтэм цагдааг урьж, зална. Тэрбээр ямар ч хөлс, мөнгө авахгүйгээр сэтгэлээсээ тусалж, дэмжээд оролцоно. Ерөөл, магтаалыг цээжний пангаар биш, өөрийн сонирхол, хоббигоор уншиж, цээжилсэн ерөөл, магтаалыг уншдаг байв. Тэгэхээр тэр их ой тогтоолт сайтай хүн байжээ. Тэр их хөгжилтэй хүн. Жирийн үед ч айлд орохдоо үргэлж л ерөөл, бэлгэдлийн сайн, сайхан үгийг хэлнэ. Түүнд нь хүмүүс их дуртай. Алив Чүлтэм “ Айлд орж ирсэн хүн байна. Манай гэрийн жаврыг үргээж нэг сайхан гэрийн ерөөл, магтаал уншаад өгөөч” гээд л гуйна. Тэрбээр ер нь тэр бүхнийг цааргалж, төвөгшөөхгүйгээр ерөөл айлдана.
Зээ:
Өргөө гэр чинь өлзийтэй байг
Өглөө бүр цай чинь амттай байг
Идээ ундаа чинь элбэг, дэлбэг
Ивээл хишиг минь арвин байг.
Амар амгалангийн дээжийг
Ачит тэнгэртээ өргөе.
Айл гэр тань аз хийморьтой,
Амьдрал ахуй тань өөдөө байг гэж ирээд л ерөөнө.
“Чүлтэм панз” моринд их дуртай. Жороо болон сайвар алхаатай морь их цуглуулж унана. Өөрөө ч “Унаган жороо” биш морийг сургаж, жороо, сайвар явдал оруулдаг байв. Зарим нэгэн нь “Энэ Чүлтэм "панз"-ын унасан морь бүхэн дадагнаж, салганасан явдалтай болчих юм” гээд л эгдүүцнэ. Чүлтэм "панз" морь их сайхан унаж, эдэлнэ. Бас чамгүй сайн уяач байлаа. Дархан хотын баяр наадамд нэлээн хэдэн морь айрагдуулж байсан.
Д.Намдаг зохиолчийн "Хярааны хонхорт" жүжгийг Д.Дорждалам найруулагч кино зохиол болгон бичиж найруулан "Харуул занги" киног 1986 онд бүтээсэн юм. Тухайн киноны зураг авалтыг Зулзагын голд авч, Монгол, ОХУ-ын Буриадын жүжигчид тоглосон билээ. Чүлтэм "панз" “Харуул занги” кинонд туслах дүр бүтээж, дажгүй сайн жүжиглэсэн байдаг. Харуул занги буюу жүжигчин Ж.Дорлигжавд морио булаалгаж буй цэргийн дүрээр монгол киноны дэлгэцэнд мөнхрөн үлдсэн нь бий. Өдгөө тэрбээр 90 нас дөхөж яваа азаа буурай амьд сэрүүн Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн.
| ТӨРИЙН ЦАГДАА ЧҮЛТЭМ “ПАНЗ” |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |