Армийн “Алдар” спорт хороогоор овоглосон, дэлхийн аварга охидыг төрүүлсэн гаргасан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, МУГТ Цэрэнбаатарын Цогтбаяр багш нарыг ард түмэн андахгүй. Хосоо багшийг чөлөөт бөх сонирхогчид “Атигар жижиг” биеэндээ баймгүй адтай сэргэлэн нөхөр шүү” гэж сайшаан магтах нь олон. “Дахан дор эр, даахин дор хүлэг” гэдэг шиг “Бие жижигтэй ч бэлчээр томтой” эр бол яах аргагүй Хосоо багш мөн.
Тэрбээр дэлхийн зэрэглэлийн өндөр ур чадвартай тамирчин явсан. Тийм болохоор тамирчдын сэтгэлзүй, бэлтгэлтийг яг л “Уяач хүн шиг” маш нарийн тохируулж тааруулахдаа гаргуун. Хосоо багш шавь нартаа “Авьяас билэг, ур чадвараа, хөлс, хөдөлмөр үнэ цэнээр өнгөлөн тордохгүй бол зэвэрч бүдгэрээд алга болно” шүү. “Хэзээ ч битгий залхуурч бай. Урсаад өнгөрсөн, алдсан цаг хугацаа буцаж ирэхгүй. Бэлтгэлийн энэ богино цагийг үр дүнтэй, өгөөжтэйгээр ашиглаж сур. Чи зөв л хөдөлмөрлөж байгаа бол үр дүн нь зөв л гарна” шүү гэж захина.

Хосоо багш яг л нэг сахилгагүй, дэггүй хөдөлгөөнтэй балчир хүүхэд шиг байнга л үсэрч харайж, өнхөрч, турникэнд сунайж, багачуудын дунд нь ороод барилдаж ноцолдоод явчихна. Хөнгөн жингийн өсвөр үе, залуучуудын улсын аваргын медалтай хүүхдүүд Хосоо багштай барилдах их дуртай. “Багшаа хоёулаа барилдъя л даа” гээд гуйгаад л салахгүй. Тэднийг Хосоо багш хөнгөхөн аргалдаад ялчихна. Яаж ч хичээгээд Хосоо багшийг тэд ялж чадахгүй. “Хуучин бууны хугарай” гэдэг шиг эхний 4-5 минутын барилдаанд ёстой нэг тачигнаж гарна.
Тэрбээр 60 гарсан хүн гэхэд үнэхээр гайхалтай хөнгөн шингэн биетэй. Турникэнд маш хөнгөн арав суниагаад л бууна. Шавь нартаа тамирчдын барилдааны онцлог, хийдэг мэхийг нь их ярьж өгнө. Харин өөрийнхөө талаар бага ярина. “Би яах вэ. Тийм онцгой бяр чадалгүй, туниа муутай амьтан байсан. Бяр, тэнхээтэй бөхчүүдийг аль болох аргалах, тэдний гаргасан алдаа, оноог нь ашиглаж барилдахыг хичээдэг байсан” гэнэ.
.jpg)
Бэлтгэл эхлэх үед Хосоо багш заалны хаалгыг голлуулан түшлэгтэй сандал тавиад суучина. Мэх техникийг ой тойнд ортол өөрийн биеэр үлгэрлэн хариулна. Хүүхдүүдийн барилдааны үндсэн суурийг зөв тавьж, өгөх асуудалд их анхаарал хандуулна. Хосоо багш ном их уншдаг. Тийм болоод тэр үү үнэхээр гайхалтай, ой тогтоолттой. Барилдааны бэлтгэл хийж буй тамирчдыг нэг бүрчлэн тойрч хараад явна. Барилдааны дараа хэн, ямар мэх хийх үедээ, ямар алдаа гаргасан гэдгийг нэг бүрчлэн хэлээд, засаж өгнө. Мөн түүнчлэн дэлхийн аварга, МУГТ П.Орхон, дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд нарыг байнга шахуу магтана. “Манай Орхон, Чимдээ хоёр толгой их сайтай. Мэхийг нэг хараад, нэг хийгээд л сурчихна. Тэр мэхээ улам баяжуулан өөрийн болгоод авчихдаг. Багшийн үгийг тусгаж авахдаа их сайн. Та нар тийм болохын тулд ном их унш, тархиа сайн цэнэглэ. Орой эрт унт, өглөө эрт бос. Утас маажихаа багасга. Бэлтгэлийн дараа сайн амарч, сэргэлт авах хэрэгтэй. Илчлэг, энерги сайтай хоол, унд идэж, уу” гэж захина.
Хосоо багш социализмын үеийн багш, дасгалжуулагч нар шиг орилж, хашхирч, хамаг неревээ бараад байхгүй. Их зөөлөн, найрсаг дотно харилцаатай хүн. Тийм болохоор үе, үеийн шавь нар нь түүнийг байнга л тойрон хүрээлж байдаг. Зарим үед шавь нартайгаа сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглоод явчихна. Хөл бөмбөгийн “Улаан фен” өөрөө ч тоглох дуртай. Чөлөөт бөхийн төлөө 30 гаруй жилийн амьдралаа зориулан явсаар өөрийн хоёр шавь, МУГТ Г.Мандахнар, МУГТ Б.Одончимэг нарт дасгалжуулагчийн халаагаа залгамжуулан өгч гавьяаны амралтандаа суухаар болсон.
Ц.Хосбаяр багш 1965 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Эцэг, эхээс наймуулаа,таван хүү, гурван охинтой айлын том хүү. Тэр хамгийн том нь хэрнээ дүү нараасаа хамгийн бага жинд барилддаг байсан. Түүнийг гурван настай байхад тэднийх Улаанбаатар хотод нүүж ирсэн юм билээ. Хуучнаар Найрамдлын районы, одоогийн 13-р хорооллын Арван жилийн 21-р сургуульд сурч байхдаа биеийн тамирын багш Явуухлангийн Энхээгийн хүсэлтээр 1982 онд сургуулийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцоод түрүүлжээ. Дараа нь Найрамдалын районы аварга шалгаруулах тэмцээнд бас түрүүлээд, анхны багш, ОУХМ Сүрэнжавынхаа хараанд өртөж, өсвөр үеийн хотын аваргаас мөнгө, улсын аваргаас хүрэл медаль аваад, чөлөөт бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн гэдэг.
Нэг айлын дөрвөн хүү Цэрэнбаатарын Хосбаяр, Энхбаяр, Цогтбаяр, Тэгшбаяр нар чөлөөт бөхөөр хичээллэж байлаа.1992 оны Барселоны олимпын наадамд Ц.Хосбаяр багш, Ц.Цогтбаяр, Ц.Энхбаяр хоёр дүүгийнхээ хамт өрсөлдөж, Монголд байтугай дэлхийд ховорхон гайхамшгийг бүтээсэн байдаг юм. МУГД Ц.Хосбаяр эмээ дээрээ өссөн хүүхэд юм билээ. Тэр үедээ 1960-аад оны Монгол Улсын Шигшээ багийн хөнгөн жингийн шилдэг тамирчдын нэг болох ОУХМ Сүрэнжав багшийн шавь болж, чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн гэдэг. Харин ОУХМ Ц.Энхбаяр, МУГТ Ц.Цогтбаяр, спортын мастер Ц.Тэгшбаяр нар III-IV хороололд аав, ээж дээрээ амьдарч байх үедээ Батбилэг багшийн секцэнд бүртгүүлэн орж чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн түүхтэй гэнэ лээ. 1993 онд дүү МУГТ Ц.Цогтбаяр ДАШТ-ий 57 кг-ын жинд хүрэл медаль хүртэж дэлхийд нэрээ “Тамгалан” үлдээсэн юм.

МУГД Ц.Хосбаяр багш 1984 онд цэргийн албанд татагдаж "Алдар" спорт хорооны тамирчин, байлдагч болж байжээ. 1984-1989 он хүртэл “Алдар” нийгэмлэгт тамирчин байлдагч, ахлагч цолтойгоор байж
байгаад 1989-1994 он хүртэл шигшээ багт хичээллэсэн байдаг. Ц. Хосбаяр багш тамирчнаас дасгалжуулагчийн албанд шилжихдээ мөн л "Алдар" спорт хороогоор овоглосон. Тэрбээр бүхэл бүтэн 30 гаруй жилийг тамирчдын хөлс, хөдөлмөр шингэсэн зааланд өнгөрүүлжээ. Одоо хүртэл тив, дэлхийн аваргын медальтан олон шавийнхаа амжилт, ялалт, ялагдлын амтыг хамтдаа амсаж яваа. Ингэхдээ тэр шантарч няцсан удаагүй.

Хосоо багш өглөө бүр инээмсэглэн ажилдаа ирж, өдрийн гурван ээлжээр ирээдүйн аваргуудыг бэлдсээр л явна. Түүний шавь нараас анх түрүүн МУГТ Б.Одончимэг 2009 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байдаг. Түүний дараа МУГТ Г. Мандахнаран ДАШТ-ий медалийн буухиаг үргэлжлүүлсэн. Улмаар МУГТ П.Орхон, МУГТ С.Цэрэнчимэд нар дэлхийн аварга болсон билээ. Тэр дэлхийн медальтан шилдгүүдийг жил бүр "төрүүлсээр" л байгаа. Хамгийн сүүлд гэхэд ОУХМ Э.Даваанасан, ОУХМ Т.Энхжин, ОУХМ Ц.Цогбадрах, МУГТ П. Орхон, МУГТ С.Цэрэнчимэд нар ДАШТ-ээс мөнгөн, хүрэл медаль хүртээд байгаа. Тэдний араас ОУХМ Б.Отгонтуяа, ОУХМ Ч.Отгонтуяа, ОУХМ Б.Мөнхнар, ОУХМ Г.Отгонжаргал, Э.Саруул, Н.Нархажид гээд шилдэг залуу тамирчин төрөн гарч ирсээр л байна.
| ДЭЛХИЙН АВАРГУУДЫН БАГШ “АЛДАР”-ЫН Ц.ХОСБАЯР |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |