Арлааны Эрдэнэ-Очир найрагчийн бичсэн нэгэн дууны үгэнд "Намрын шувуудын дуунд хүүгээ санана" гэсэн мөрт байдгийг сонссон хэн бүхэн андахгүй байх. Өдийд хүү, охиноо эрдмийн харгуйд мордуулж буй аав, ээжүүд яг нэг тийм уянгатай өдрүүдийг үдэж буй.
Зунжин шуугилдаж, ам бүл олуулаа дэжигнэж байсан чимээ алсарч хоёулахнаа бөртөлзөж эл хульхан байгаа. Хичээлийн шинэ жил дөхөхөөр эрхгүй хөдөөгийн сууринд суугаа аав, ээжүүд богдоод цаанаа нэг гуниг төрдөг. Ялангуяа их, дээд сургуулийн оюутан болохоор хотод анхлан орж ирж байгаа, эсвэл бүр хоёр, гурав, дөрөвдүгээр курсдээ суралцаж байгаа залуус яг л тэгээд аав, ээж, ах, дүүсээ үлдээгээд ирж буй нь гарцаагүй. Хөөрхий өнөө хэд нь "Хүү минь, охин минь сургуульдаа ороо болов уу, түрээслэх байраа олсон байгаа" гэж нэг бодно. "Орсоон, одоо хичээлдээ явж байгаа" гэж дуулгавал, "За ашгүй" гэж санаа нэг амрах ч удаа ч үгүй л "Өлсөж байна уу, ядарч байна уу" гэж сэтгэл чилээнэ. "Гайгүй ээ. Хөдөөнөөс хот руу авч очсон мах, ааруул дуусаагүй" гэж ярьвал, "За ашгүй, удахгүй дахиад хүнс явуулна" гэнэ. Ингэж л байн байн хүү, охин руугаа утас цохиж, амар мэнд, сургууль соёлыг нь асуугаад уртаа гэгч нь санаа алдаж, сэтгэлээ дүүргэж аваад хэдэн малынхаа хойноос шогшуулж өгнө дөө.
Дуу аялна. Дуу шиг үрсээ "Эрдэм сурч яваа даа, миний бор хүү, охин" гэж өхөөрдөн бодно. Өөдөсхөн байхад нь өвөртлөөд унтдаг, өргөж тэврээд айл хунараар ордог, мотоцикл дээр дүүрдэг, машиндаа хань татан гангар гунгар ярьсан шиг явдгаа санана. Цангинасан инээдийг нь үе үе дурсана. Цаанаа нэг "Нялх" гэж өмөлзөнө. "Нүд нь тормолзож, чих нь дэлдийж ирээд л сэргэлэн гэж жигтэйхэн дээ, манай тэр" гэж адтай цовоог нь ч ярьна. Ай даа ийм л ижий, аав намрын намарт л хөдөөд сууж байгаа даа. Яг нэг ийм агшныг, уянгыг А.Эрдэнэ-Очир найрагч "Эх, үрийн дуу"-ндаа яг л онож бичиж.
Намрын шувууд хүний сэтгэлийг хамгийн их долгисуулж, хөвсөлзүүлдэг. Ганганан нисэх тэр л амьтдын дуунд гарцаагүй хол явсан нэгэн үгүйлэгдэнэ.
Эрлийн сургаар айл хунараар бууна. Ижилхэн л торойсон улс. Данхтай цай дундаа тавин оочилж, хүү, охиныхоо тухай хөөр баяр дүүрэн нэг ярьж аваад л мордоно. Санаж байгаа гэж жигтэйхэн ч сайхан хүмүүсийн дунд ном эрдэм сурч байгаа гэж бахдах сэтгэл дийлнэ. Замын хүнд сайрхан ярьна, үг дайна. Нэгэн насаараа малын хөл дагаж, хөндийгөөсөө, хүрэн бор толгод, хүглэгэр уулсаасаа холдолгүй явсан улсад хүү, охин нь хот хүрээнд сурч яваа гэдэг хэчнээн их том баяр, дүүрэн жаргал байдгийг саатсан хүн сая нэг ойлгож, сайхан сэтгэгдлээр замдаа гарна. "Хэдэн бор аав, ээжүүд ингээд л үлддэг дээ" гэж хөнгөн нэг санаашраад, "Сайхан юм аа" гэж уулга нэг алдаад, сар жилүүдийн өмнө яг тэгж аав, ээжийгээ үлдээгээд эрдэмд мордсоноо дурсана.
Үүнийг бичиж ахуйд О.Дашбалбар найрагчийн "Залуус дүү нартаа хүргэх шүлэг”-ийн мөртүүд ч санаанд бууна.
| НАМРЫН ШУВУУДЫН ДУУНД ХҮҮ, ОХИНОО САНАДАГ АА, ТЭД |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |