Мөнгөн хяруу унаж, тариан түрүүн дээр гялалзан гэрэлтэх намрын хонгор өдрүүд хэдийнэ иржээ. Нялхас нь эрдмийн мөр хөөж, сургуулийн хаалга татаад, өтгөс нь бууриа сахиад үлдсэн нам жимхэн намар. Усны шувууд алс орны зүг нисэхээр нуураа тойрон, тойрон эргэх гунигтайхан намар. Мод навчнаасаа, нуур, шувуунаасаа салах уйтайнхан намар. Ийм л намраар малчин эрс хадлангаа хадаж, хөрзөнгөө гаргаж, өнөтэй сайхан өвөлжихөөр зүтгэцгээж байна.
Зүсэрсэн бороонд талын монгол айлаас аргалын утаа тэнгэр өдөө сүмбэрлэж, тулганы дэргэд цагаан сахалтай буурал өвгөн магнайгаа илбэн тамхи нэрж, гэрийн эзэгтэй зуухандаа хөх аргал хийн ноцоож, цай үүгээд, гэрийн эзэн ногт зангидан сууна.
Намрын улирлыг ганцхан шар өнгөөр төсөөлж бодох миний хувьд утгагүй санагддаг. Учир нь ертөнцийн бүхий л өнгө энэ л улиралд чуулж байх шиг харагддаг. Навч хүртэл олон өнгөнд хувирч эцэс сүүлд нь хувилгаан шар өнгөөр хагдардаг шүү дээ. Зүсэрсэн бороонд талын монгол айлаас аргалын утаа тэнгэр өдөө сүмбэрлэж, тулганы дэргэд цагаан сахалтай буурал өвгөн магнайгаа илбэн тамхи нэрж, гэрийн эзэгтэй зуухандаа хөх аргал хийн ноцоож, цай үүгээд, гэрийн эзэн ногт зангидан сууна. Гэрийн гадаа хоточ банхар үе, үехэн хуцаж, хажуу толгодоор мал сүрэг нь налайж, уяан дээр эмээлтэй морь үүрсэх монголын намар. Гэхдээ энэ л бол намрын ердөө нэг өнгө.
Өөрийгөө их ажиглаад байхад намрын улиралд бусад улирлаасаа илүү хүнтэй бага ярьдаг санагдана
Халиурсан тариан түрүү салхинд найгаж, трактор утаа саагиулан давхих хээр талд үнэг шогшиж, холхи холхи замууд тэнгэрийн хязгаар өөд сүлжилдэн харагдана. Навчнаас түрүүлээд магадгүй хүйтэн борооноос төрж буй мэдрэмж намрыг илүү дотно сануулдаг юм болов уу. Магадгүй тэрхүү борооноор би намрыг таниж байж ч магадгүй юм. Өөрийгөө их ажиглаад байхад намрын улиралд бусад улирлаасаа илүү хүнтэй бага ярьдаг санагдана. Бусад хүнтэй ярилцах, ярихыг сонсох дуртай байдаг ч энэ улиралд тийм биш. Усны шувууд хариг цагийг умартан нуур уснаа шумбалдах нь хэзээ ч тэд жигүүрээ цуцаан өнө холын замыг туулж өмнө нутаг руу зэллэн одохгүй мэт. Дөрвөн зууны тэртээ Галдан бошигт хаан Ойрадын цөст хөвгүүдээ цэрэглэн засаж явсан Хархираагийн их уулсын хормойг ороон могой шиг гулсан гарч ирэх аглаг буйдын зургар шаргал замаар морьтой хүн товоргож явах хичнээн сайхан. Хараад л зогсоод баймаар сайхан үзэгдэл. Нээрээ л намар цагаар голын ус тунгалагшин намуухан урсдаг сан. Монголчууд бид голын усаа намрын намарт тунгалагшихыг харж өсчээ.
малчин эрс хадлангаа хадаж, хөрзөнгөө гаргаж, өнөтэй сайхан өвөлжихөөр зүтгэцгээж байна.
Хүмүүс тарьсан ногоогоо хурааж, шувууд нүүдэллэхэд бэлдээд намар цаг хадсан өвстэй хамт алтран шарладаг сан. Ургасан нь боловсорч, төрсөн нь торниж, орчлон хорвоо тэр чигээрээ өгөөж хишгээ өгдөг цагаар бичгийн хүмүүний сэтгэлд ухаарал төрж, үгсийн эрчим бас л нэмэгддэг байх даа. Энд өгүүлэх намар бол үүсэж бий болоод өсөж торниод жигүүр дэлгэх жигүүртэн адил оюун нь бүрэлдээд төлжиж тэлээд уянгалан дуулдаг болсон хүмүүний насны намар юм. Намар голын ус тунгалагшдагийн адил хүмүүний ухаарлын сэжим бүр дөлгөөрч намдуухан хэрнээ агуу болдог цагийг насны намар гэмээр. Энэ л намарт ертөнцийн бүх нэгтээд буцан задарч байх шиг санагддаг. Байгалийн өөрийн бүтээсэн гайхамшигт өнгө энэ л улиралд нэгджээ.
| Тариан түрүү найгасан Монголын намар |
|
Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ
2026-09-15 07:24:32
Монголын баг, тамирчид Нагояа хотод очлоо
2026-09-15 07:15:38
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-09-15 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-15 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл бие эрхтний хүч сайжирна
2026-09-15 06:00:00
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |