• Өнөөдөр 2024-05-04

Коронавирус: Шинэ оношлуур, хөл хорио

2020-11-02,   643

Халдварыг хэдхэн секундэд илрүүлнэ 
 
Хэдхэн секундийн хугацаанд коронавирусийн халдварыг илрүүлэх шинэ оношлуурыг Их Британид туршсан тухай BBC мэдээлжээ. “Imspex Diagnostics” компани эрдэмтэдтэй хамтран зохион бүтээсэн энэхүү оношлуураар “Covid-19”-ийн халдварыг оношлох, мөн амьсгалын замын бусад халдварт өвчнөөс  ялгах чадвартайг “Lancet” сэтгүүлд мэдээлжээ. Зөвхөн эмнэлэг, лаборатори гэлтгүй ямар ч нөхцөлд халдварыг илрүүлэх ийм оношлуурыг зургаан сарын хугацаанд хэрэглэгчдэд нийлүүлэх боломжтойг зохион бүтээгчид онцолж байна. 
Ташрамд Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Англид дөрвөн долоо хоногийн бүх нийтийн хөл хорио тогтоолоо. Мөн орон даяар өргөн хэрэглээний барааныхаас бусад дэлгүүрийг хаах шийдвэр гаргаж байна. Англи, Уэльс, Шотланд, Умард Ирландад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул хязгаарлалтын дэглэм үйлчилсээр буй. Их Британид коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг сая давжээ. 
 
ДЭМБ-ын тэргүүн тусгаарлалтад шилжлээ 
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус коронавирусийн халдвар авсан хүмүүстэй биечлэн харилцсан тул тусгаарлалтын дэглэм сахиж байна. "Биеийн байдал нь сайн, халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй" гэж тэрбээр твиттер дэх хуудсандаа бичжээ. 
 
Германд хөл хорив 
 
ХБНГУ-д коронавирусийн халдвар авсан тохиолдол эрс нэмэгдэж буй тул зоогийн газар, кинотеатр, бялдаржуулах төвийн үйл ажиллагааг зогсоож, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг хязгаарлаж байна. Мөн олон нийтийн газарт олноор цуглахгүй байхыг иргэддээ анхааруулж буй. 
 
 

Коронавирус: Шинэ оношлуур, хөл хорио
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188