• Өнөөдөр 2024-05-07

Дэлхийд өнөөдөр

2020-10-29,   604

“Charlie Hebdo”-гийн зургийг Турк шүүмжиллээ 
 
Францын долоо хоног тутмын  “Charlie Hebdo” сэтгүүлд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг дүрслэн зурсныг арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах үзэл, үзэн ядалтад турхирсан гэж Анкара шүүмжиллээ. Ислам бусад шашин шүтлэгийг үзэн ядах үзлийг дэвэргэсэн, өөр соёлыг үл тэвчих хандлагыг сурталчилсан зураг гэж Туркийн эрх баригчид онцолж буй. Гэхдээ ийм өдөөн хатгасан үйлдэлд хариу үзүүлэхгүйгээр тэд мэдэгдэж байгаа юм. Францад зөнч Мухаммедийн зургаас болж түүхийн багш амиа алдсаны дараа Ерөнхийлөгч Эммануэль Макрон сэтгүүлд ямар ч төрөл, сэдвийн шог зураг нийтлэхийг зөвшөөрч буйгаа мэдэгдсэн. 
 
Долоо хоногт 2.8 сая хүн коронавирусээр өвчилжээ 
 
ДЭМБ-ын мэдэгдэж буйгаар долоо хоногийн хугацаанд коронавирусийн халдвар авсан хүний тоо 2.8 саяар нэмэгдсэн байна. Цар тахал эхэлснээс хойш долоо хоногийн хугацаанд ийм олон тохиолдол бүртгэгдэж байгаагүй юм. Европ, Умард ба Өмнөд Америкт өвчлөгчдийн тоо огцом нэмэгдэж байгаа бөгөөд Зүүн өмнөд Азид ч 445 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ. ДЭМБ-ын Эрүүл мэндийн салбарын онцгой байдлын хөтөлбөрийн тэргүүн Майк Райаны өгүүлж буйгаар коронавирусийн голомт болоод буй Европт яаралтай, оновчтой арга хэмжээ авах нь чухал гэнэ. 
 
70 сая хүн урьдчилан саналаа өгөв 
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх сарын 3-нд болно. Гэхдээ урьдчилсан байдлаар санал хураалт хэдийн эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 70 сая иргэн саналаа өгөөд байгааг “New York Times” мэдэгджээ. Хүмүүс ихэвчлэн шуудангаар саналаа өгч байгаа бөгөөд энэ удаад иргэдийн идэвх өндөр буйг ажиглагчид онцолж байна. Ташрамд Төрийн тэргүүн Дональд Трамп ч саналаа урьдчилан өгсөн юм. 

Дэлхийд өнөөдөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188