• Өнөөдөр 2024-05-03

ҮНДЭСНИЙ СПОРТЫН АРБИТР: Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх албан ёсны шийдвэр гараагүй байна

2022-06-17,   578

       Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэн талаар Монголын Олон Улсын Арбитрын холбооноос тавдугаар сарын 13-ны өдөр нийтэд мэдээллэж, зарласан билээ.
 
Сар гаруйн өмнө тус холбооны тэргүүн “2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд Монгол Улсын иргэн, улсын арслан Э.Оюунболдтой  спортын Арбитрын шүүхүүд Монголын Үндэсний Бөхийн холбоонд холбогдох маргаан үүсгэхээр нэхэмжлэл гаргасан. Гол агуулга нь  улсын арслан Э.Оюунболдын хувьд Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэмд тусгагдсан допингийн эсрэг заалтад, дэлхийн допингийн эсрэг олон улсын стандартад нийцээгүй байна.
Үүнийг тогтоож өгөх шаардлага гаргасан. Ингэхдээ нэгдүгээрт, дэлхийн допингийн эсрэг дүрэмд үл нийцсэн заалтыг буюу Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгчийн хурлаас гаргасан зөрчилдөөнт шийдвэрийг Э.Оюунболдод холбогдуулж гаргасан учраас, хоёрдугаарт Э.Оюунболдтой холбоотой хэсгийг хүчингүй болгоод, барилдах эрхийг сэргээж өгөх, гуравт, эхний хоёр шаардлагатай холбоотой Монголын үндэсний бөхийн холбоог албан ёсоор уучлалт гуйж, олон нийтэд  үнэн зөв мэдээлэл өгөх шаардлага тавьсан.Харин дөрөвдүгээрт, 2021 онд зохион байгуулсан Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулсан наадмын өмнө Үндэсний бөхийн холбоог төлөөлөл улсын арслан Э.Оюунболдтой холбоотой хариуцлагын гэрээг хүчингүйд тооцож өгөх зэрэг шаардлагуудыг гаргасан” гэж хэлсэн юм.

Бид энэ асуудлаар Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын газраас дахин тодруулахад “Монголын үндэсний бөхийн холбоонд бид хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх албан ёсны шийдвэр гараагүй байна. Бидний зүгээс шаардлагатай материалуудыг бүрдүүлж өгсөн ч, хүлээн авсан гэдгээс өөр мэдээлэл алга. Иймд бид албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

 

ҮНДЭСНИЙ СПОРТЫН АРБИТР: Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх албан ёсны шийдвэр гараагүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188