• Өнөөдөр 2024-04-19

Хайрын программ сургамжит өгүүллэг

2020-09-10,   1144

Худалдан авагч: Миний техникийн мэдлэг маруухан л даа. ХАЙР-ын программыг яаж суулгадаг юм бэ? 
Мэргэжилтэн: Эхлээд өөрийн “ЗҮРХ” гэсэн файлыг нээх хэрэгтэй. Та нээсэн үү?
Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар “ӨНГӨРСӨН ГУНИГ.EXE, АТАА ХОРСОЛ.ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программууд ажилласаар байна. Тэднийг ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болно гэж үү?
 
Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ҮЕ.ЕХЕ, программ өөрөө устчихдаг юм. Хэсэг хугацаанд түр хугацааны санамжид хадгалагдах боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР программ нь яваандаа ИТГЭЛГҮЙ БАЙХ.ЕХЕ-г устгаж ИТГЭЛ гэдэг программыг суулгана. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө эхлээд ХОРСОЛ.ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ, гэдэг программуудыг арилгах хэрэгтэй. Учир нь эдгээр нь ХАЙР-ыг суулгахад саад болдог. Та арилгаж чадах уу, эрхэм ээ? 
 
Худалдан авагч: Тийм ээ. Тэднийг устгангуут ХАЙР өөрөө автоматаар суугдаж эхэллээ. Зүгээр биз дээ?
Мэргэжилтэн: Зүгээр ээ! Гэхдээ энэ бол зөвхөн үндсэн программ. Үүний хамгийн сүүлийн үеийн боловсронгуй загварыг суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой юм. 
Худалдан авагч: Өө! Ажиллаж эхлээгүй байхад л алдаа заагаад эхэллээ шүү дээ. Одоо яах вэ? 
Мэргэжилтэн: Ямар алдаа зааж байна?
 
Худалдан авагч: АЛДАА 412: ПРОГРАММ ДОТООД СИСТЕМД АЖИЛЛАХГҮЙ БАЙНА. Энэ юу гэсэн үг вэ?
Мэргэжилтэн: Санаа бүү зов. Энэ бол энгийн нэг алдаа. ХАЙР-ын программ нь өөр ЗҮРХ-нүүдтэй ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-тэй ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХЫН тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг. 
 
Худалдан авагч: Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ? 
Мэргэжилтэн: “ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” гэдэг файл доторх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DOC, ӨӨРТӨӨ ИТГЭХ.ТХТ, ҮНЭ ЦЭНЭЭ МЭДРЭХ.ТХТ болон САЙН ҮЙЛС.DOC файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтас руугаа хуулаарай! Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД БОЛОХ.ЕХЕ-ийг бүх хавтаснаасаа бүр хогийн савнаасаа хүртэл устгаж, ор тас алга болсонд нь итгэлтэй болох хэрэгтэй.
 
Худалдан авагч: Би чадчихлаа. МИНИЙ ЗҮРХ хавтас маань алдаагүй файлуудаар дүүрч байна.
ИНЭЭМСЭГЛЭЛ.MPG дэлгэцэн дээр маань тодорч эхэллээ. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, ЭНХ ТАЙВАН.ЕХЕ ба СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ-ууд МИНИЙ ЗҮРХ-нд хуулагдсаар байна. 
 
Мэргэжилтэн: Тийм бол ХАЙР программ тань суугаад ажиллаж эхэлсэн гэсэн үг. Одооноос эхлээд та юуг ч даван туулж чадахаар боллоо. Гэхдээ нэг юм сануулъя.
Худладан авагч: Юу билээ? 
 
Мэргэжилтэн: ХАЙР программ үнэгүй байдаг юм. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг бүх хүнд түгээгээрэй. Түүнийг бусадтай хуваалцсаны хариуд тань эргээд хэрэгцээтэй программууд илгээгдэх болно.

Хайрын программ сургамжит өгүүллэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188