Бид ярилцахаар тохироод гэрийн гадаа явж очлоо. Тэднийх Яармагт байх бөгөөд бяцхан тамирчин Б.Ууганбат маань үсээ толийтол самначихсан, цэмбийтэл хослол өмсчихсөн гэрээсээ гүйн гарч ирсэн юм. Бид мэнд усаа мэндэлцээд Б.Ууганбатын бэлтгэлийнх нь заал руу явлаа. Яармагаас хотын төв рүү орж ирнэ гэдэг хүн бүхний шүдний өвчин болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь өглөөнөөс, шөнийн 23 цаг хүртэл автозамын түгжрэл энэхүү хэсэгт бий болдог. Харин энэ бүхнийг үл тоон бяцхан тамирчин Б.Ууганбат маань Яармагаас гурав, дөрөвдүгээр хороололд ирж өдрийн хоёр бэлтгэл хийдэг байна. Бид хэсэг хугацааны дараа бэлтгэл хийдэг зааланд нь ирлээ. Бэлтгэлийн зааланд буй хүмүүс “Ууганаа минь чи өнөөдөр ирэхгүй гээгүй билүү. Нэг өдөр гэртээ сайхан амрахгүй дээ” гэнэ. Харин манай бяцхан тамирчин “Ярилцлага өгөх байна” хэмээн пээдгэр алхана. Бусад нь “Аая, мундаг юм аа” хэмээн дуу нэгтэй хэлж байлаа. энэ хүрээд бидний яриа албан ёсоор эхэлсэн юм.
-Сайн байна уу. Юуны түрүүнд пүүл биллъярдын эрэгтэйчүүдийн 313 дахь удаагийн “Шайн пүүл опен” тэмцээнд амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарсанд баяр хүргэе. Цахим орчинд чиний талаар олон хүн сэтгэгдлээ бичиж, чиний талаар мэдэхийг хүсэж байх шиг байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Баярлалаа. Намайг Батхүүгийн Ууганбат гэдэг. Одоо 10 настай. Биллъярдаар хичээллээд хоёр жил болж байна. Би Яармагийн 41 дүгээр сургуулийн тавдугаар ангид суралцдаг.
-Энэ жилийн хувьд ямар, ямар тэмцээнд оролцож амжилт гаргасан бэ?
-Энэ жил хэд хэдэн тэмцээнд оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль авсан. Хоёр жилийн өмнө анх суралцаж байхдаа биллъярдын шаариг цохиж чаддаггүй байлаа. Аав минь намайг дэмжиж, зөндөө их юм зааж өгсөн. Ер нь манай гэр бүлийнхэн биллъярд их тоглодог.
-Аав нь биллъярд тоглохыг зааж өгсөн юм байна шүү дээ. Тэмцээнд III байр эзлэхэд аав нь чамд урмын үг хэлсэн үү?
-Аав намайг “Сайн байна. Хүүгээрээ бахархаж байна” гээд дух, хацар дээр үнссэн. Ээж бас яг аавтай адилхан үг хэлж, үнссэн. Манай аав олон тэмцээнд оролцож, алт, мөнгөн медаль хүртсэн. Өндөр чансаатай мундаг тамирчин. Би ааваараа маш бахардаг.
Дэлхийн аваргын тэмцээнд заавал амжилт гаргана гэж бодож байгаа. Биллъярд тоглоход хамгийн гол нь цохихдоо байрлалаа зөв авах хэрэгтэй байдаг
-“Шайн пүүл опен” тэмцээнд оролцсон тамирчдаас хамгийн бага нь буюу 12 настай байсан шүү дээ. Тиймээс туршлагатай, насаар ах тамирчидтай тоглохоос хэр айж, сандарч байв?
-Намайг цахим орчинд намайг 12 настай гээд биччихсэн байна лээ. Би уг нь 10 настай. 2012 онд аав, ээжийнхээ том хүү болж мэндэлсэн. Үүнээс гадна одоо цуврал тэмцээнүүд болно. Мөн арванхоёрдугаар сард дэлхийн аваргын тэмцээнд оролцоно. Дэлхийн аваргын тэмцээнд заавал амжилт гаргана гэж бодож байгаа. Биллъярд тоглоход хамгийн гол нь цохихдоо байрлалаа зөв авах хэрэгтэй байдаг. Нэг, хоёр, гуравдугаар зогсолтоо хийгээд явах юм бол ер нь амжилтад хүрнэ гэсэн ойлголттой тоглож байгаа. Тууштай хөдөлмөр, хоёргүй сэтгэлийн үр дүнд заавал амжилт гардаг гэж би хувьдаа боддог.

-Өдөрт хэдэн цагийг бэлтгэлдээ зориулж байгаа вэ?
-Ерөнхийдөө бол гурваас таван цагийг зориулж байгаа. Ихэвчлэн өглөө, оройдоо бэлтгэл хийдэг. Зарим үед хичээлээс хамаараад бэлтгэлийн цаг хэлбэлзэх нь бий. Манай үеийн хүүхдүүд хамт бэлтгэл хийдэг. Гэхдээ би бэлтгэлдээ ихэнхдээ ах нартай тоглодог. Яагаад гэхээр олон жил тоглочихсон хүнээс туршлага хуримтлуулах гээд олон зүйлийг өөртөө суулгаж авна шүү дээ.
-Цаашдаа биллъярдаараа амжилт гаргасан мундаг тамирчин болно гэж боддог уу. Эсвэл хичээл, сурлагаараа амжилт гаргаж, эрдэмтэй хүн болно гэж боддог уу?
-Ер нь бол биллъярдаараа л амжилт гаргасан сайн тамирчин болно гэж боддог. Би математикийн хичээлдээ сайн. Энэ нь биллъярд тоглоход чухал нөлөө үзүүлдэг. Яагаад гэхээр биллъярд мэдрэмжээс гадна, математикийн ухаан их шаарддаг л даа. Биллъярдаараа тууштай бэлтгэлээ хийвэл амжилт гаргаж чадах юм шиг санагддаг.
-Гуравдугаар байрт шалгарах тоглолтоо хийх үеэрээ хэр их сандарч байв?
-Би маш их сандарсан. Хамт олон минь дэмжсэн болохоор хожсон байх. Гуравдугаар байрын төлөө Ерөөлт гээд ахтай тоглосон. Би сандрахаараа гүнзгий амьсгаа аваад, дуртай зүйлээ бодож тайвширдаг. Ер нь биллъярдаар хичээллэж байгаа хүн хожигдсон ч гэсэн дахин, дахин оролдож, шантрахгүй байх хэрэгтэй. Олон дахин давтамжтайгаар хичээллэж чадвал амжилт гаргана.

| БЯЦХАН БИЛЛЪЯРДЧИН Б.УУГАНБАТ: Би дэлхийн аваргын тэмцээнд заавал амжилт гаргана |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |