• Өнөөдөр 2024-04-26

Ж.ЭНХБААТАР: Би хүнд сэтгэлээрээ туслахыг боддог хүн

2022-01-11,   3518

  “Хүүхдийнхээ гарыг гэмтээчихлээ гээд сандарч явсан охин надад хүүхэд шиг минь санагдсан болохоор би автобусандаа суулгасан” хэмээн цайлганаар инээх түүнийг Жанчигийн Энхбаатар гэдэг. Уншигч та санаж байгаа бол тэр хэдхэн хоногийн өмнө хүүхдийнхээ гарыг гэмтээчихээд сандарч явсан эмэгтэйд тусласан зорчигч тээвэр III баазын автобусны жолооч. Бяцхан хүүхдийг аюулаас аварсан жолооч Ж.Энхбаатартай ярилцсанаа хүргэе.
 

-Сайн байна уу. Таныг хүүхдийнхээ гарыг гэмтээсэн гээд сандарч явсан эмэгтэйд тусалж, эмнэлэгт хүргүүлсэн талаар сошиал орчинд давалгаалж байна. Таныг хэн гэдэг вэ?
 
-Намайг Ж.Энхбаатар гэдэг. Увс аймгийн Улаангом суманд төрж, өссөн. Түүнээс хойш Зорчигч тээвэр гуравт долоо дахь жилдээ ажиллаж байна. Би тэр өдөр 25 дугаар эмийн сан хүрэх чиглэлийн шугамд явж байсан юм. Тэгсэн 3,4 дүгээр хорооллын замд хүүхдээ тэвэрсэн эмэгтэй зам гарах гээд гарч чаддаггүй. Тэгээд автобусныхаа хаалгыг онгойлгоод “Суучих, хаашаа явах гэж байгаа юм бэ” гэж асуутал “Хүүхдийнхээ гарыг гэмтээчихсэн, Гэмтэл явах гэсэн юм” гээд уйлсан. Тэгээд би хажуугаар өнгөрсөн машиныг зогсоох гэсэн боловч ерөөсөө зогсдоггүй. Тэгэхээр нь нөгөө талын урсгалыг нь автобусаараа хааж зогсоогоод машинтай хүн гуйсан чинь харин нэг залуу зөвшөөрч, тэр хоёрыг суулгаад  эмнэлэг явуулсан даа. Араас нь жаахан санаа зовсон ч зүгээр байгаасай гээд залбираад үлдсэн. Тэр охин надад хүүхэд шиг минь санагдсан.
 
-Хүмүүсийн танд баярлаж, талархсан сэтгэгдлийг та олж уншсан уу?
 
-Зарим хүн автобусанд орж ирээд "Хүнд тусалсан гээд фэйсбүүкээр бичлэг нь цацагдаад байсан ах байна шүү дээ.Танд баярлалаа" гэж хэлсэн. Мөн утсаар талархсанаа илэрхийлэх хүмүүс ч байсан. Угаас шугаманд явж байхад ийм зүйл олон тохиолддог.  Нэг удаа баруун дөрвөн замын чиглэлд явж байхад нэг машин хүүхэд шүргээд өнгөрсөн, тэгэхээр нь өнөө хүүг босгож аваад эмнэлэгт хүргэж байлаа. Мөн Саппорогийн буудалд приус 20 маркийн машин шатаж байхад галын хороо авч очоод унтрааж байсан. Би өөрөө гал сөнөөгчөөр ажиллаж байсан болохоор энд тэнд гал гарахаар аль болох унтраахыг боддог юм. Тэгээд болоогүй ээ, Увс хот хооронд хүн зөөдөг байхад, замд эвдэрсэн машинд өөрийнхөө бүх техник, сэлбэгээ өгчихөөд явсных нь дараа машин маань хробгүй болоод зорчигчдоо буулгаад, Цагаан давааны хөтөл хүртэл түрсээр хот орсон түүх ч бий. Ингэж л хүмүүст аль болох сэтгэлээрээ туслахыг боддог. Өөрийгөө  хүнд туслахаар заяагдсан хүн гэж боддог доо.
 
-Автобус баазынхан нь мөн бахархаж, баяр хүргэсэн байх?
 
-Өө тэгэлгүй яах вэ, тэд цөм л “Халим ах" даа баяр хүргэе гэсэн. Намайг том, жижиггүй нэрээр минь биш, “Халим ах" гэж дууддаг юм. Би Байгал нуурт аялж явж байхдаа усан онгоцноосоо унаад, сэлээд амьд гарч байсан. Түүнээс хойш намайг таних хүн бүхэн “халим” гэж хочилдог болсон. Мөн хүнд тусалдагтай минь ч холбоотой өгсөн нэр. Одоо намайг хүмүүс Ж.Энхбаатар гэхээр бараг танихгүй, автобусны жолооч халим ах байна уу гээд сураглавал илүүтэй танина. Шугамд явж байхад зарим хүн хоол, цай хийгээд хүрээд ирнэ шүү дээ. Хамт чиглэлд гардаг жолооч нар маань андахгүй. Халим ахыг дагавал өлсөхгүй гэх нь ч бий. /инээв/.
 
Шугамд явж байхад зарим хүмүүс хоол, цай хийгээд хүрээд ирнэ шүү дээ. Хамт чиглэлд гардаг жолооч нар маань андахгүй. Халим ахыг дагавал өлсөхгүй гэх нь ч бий.
 
-Анх жолооч болсон түүхээсээ хуваалцаач?
 
-Ах нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Аав минь насаараа жолоо барьсан, одоо 80 гарч яваа буурай бий. Ээж харин тогооч мэргэжилтэй. Хоёулаа л үр хүүхдэдээ үлгэр жишээч, хөдөлмөрч, бусдад тусалдаг хүмүүс байсан. Миний бусдад сэтгэлээрээ туслахыг боддог зан тэдний минь сургасан хүмүүжил.
 
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ, гэр бүлийнхнээ танилцуулаач?
 
-Ам бүл дөрөв, хоёр охинтой. Том охин Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллаж байгаа. Бага маань жүдо бөхөөр барилддаг. Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн жүдогийн бэлтгэл хангагчаар ажилладаг. Эхнэр харин өмгөөлөгч мэргэжилтэй.
 
-Өглөө хэдэн цагаас ажил нь эхэлж, орой хэдэд буудаг вэ?
 
-Өглөө 04:00 цаг өнгөрөөж босоод цайгаа уучихаад ажилдаа гарна, тэгээд орой буугаад харихад шөнийн 1,2 цаг болно. Ингэж л бид нийслэлчүүдийнхээ төлөө өөрийгөө зориулж ажилладаг.
 
-Ажлын тань хамгийн сайхан нь юу вэ?
 
-Үргэлж түмнийхээ дунд байж, амьдралын олон өнгийг харж, хүмүүст туслах л хамгийн сайхан. Би аль болох хүн бүрд сэтгэлээсээ туслахыг хичээдэг.

Ж.ЭНХБААТАР: Би хүнд сэтгэлээрээ туслахыг боддог хүн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-26 09:24:57
    Д.Баторших: Нутагийн ахад ажилын амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-13 22:53:21
    Зочин: Сайхан сэтгэлтэй хүний ажил үйлс нь үргэлж бүтэж явдаг шүү жолооч болгон ийм байгаасай танд ажилд нь амжилт амьдралд нь сайн сайханы хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-13 22:13:08
    Батсайхан Ц: алтан шар зам нь өлзийтэй байга дандаа аз жаргал дүүрэн яваарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-13 22:13:08
    Батсайхан Ц: алтан шар зам нь өлзийтэй байга дандаа аз жаргал дүүрэн яваарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-13 22:13:07
    Батсайхан Ц: алтан шар зам нь өлзийтэй байга дандаа аз жаргал дүүрэн яваарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-13 22:13:06
    Батсайхан Ц: алтан шар зам нь өлзийтэй байга дандаа аз жаргал дүүрэн яваарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-13 20:29:58
    Володя ах нь: Халим дүүдээ аижилт хүсэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-12 21:27:41
    Ганбаатар: Монголчууд маань бүгдэл ийм бгаасай тэгвэл монгол орон1жилийн доторхөгжнө шүүдээ ард түмэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-12 02:58:25
    Ts Erdenebileg : Sb bn u saihan setgelt angin anddaa talarhal ilerhiilen bayr hvrgej ger bvl ohid ni az jargal ervvl enh ajild ni amjilt hvsi Angiin chamaar baharhana Altan-shar-zam ni -ulziitei- baih - boltugai.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-12 01:16:46
    Gansuh: Sain.uu.ajiliin.amjilt.husie.naizaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-11 22:38:12
    Baasankhuu: Saihan setgeltei hun tand mash ih bayrlalaa....tand eruul enhiig husye
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-11 12:14:40
    зочин: Ийм сайхан сэтгэлтэй хүн байгаад баярлалаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188