Хүн бүр өөр өөрийн гэрэлтэй. Гагцхүү хэн өөрийн гэрлээ улам нэмж, түүгээрээ бусдыг гэрэлтүүлэх вэ гэдэг нь хувь хүнээс хамаарна гэж энэ удаагийн "Түүчээ" булангийн маань зочин ярьсан юм. Тэр бол "Гэрлээ нэм" сайн дурын бүлгэмийн тэргүүн Д.Нямсүрэн. Тэрбээр нийгэмд өөрийн дуу хоолойг өргөж, бусдад туслахаар тус бүлгэмийг нээсэн гэнэ. Ингээд түүний бусад руу гэрэл зөөж яваа үйлсийнх нь талаар ийн ярилцлаа.
-Сайн байна уу. "Гэрлээ нэм" бүлгэмээ байгуулах болсон түүхээс яриагаа эхэлье?
-Манай бүлгэм бол Чингэлтэй дүүрэгт сайн дурын үйл ажиллагаа явуулдаг хүүхэд залуусын нэгдэл. Чин сэтгэлээсээ бусдад туслах хүсэлтэй, бусдын гэрлийг нэмэхийг хүсдэг хүүхдүүд нэгдэж, өөрсдийн санаа санаачилгаараа үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй. Насны хувьд хамгийн дээд талдаа тавдугаар сургуулийн нийгмийн ажилтан, доод талдаа ХII ангийн сурагч бий. Бид цөм бусдад тусална гэсэн сэтгэлээр нэг цэгт уулзаж, бүлгэмээ байгуулсан. Хамгийн гол нь хүмүүс бүлгэм гэхээр ажилгүй хүмүүс гэж ойлгодог. Энэ буруу ойлголт. Бид чинь хичээл, ажлынхаа хажуугаар бүлгэмийнхээ үйл ажиллагааг явуулж бусдад тусалдаг.
Бид цөм бусдад тусална гэсэн сэтгэлээр нэг цэгт уулзаж, бүлгэмээ байгуулсан
-Бүлгэм нь хаана байрладаг вэ. Хаанаас хэрхэн санхүүждэг вэ?
- Манай бүлгэм Чингэлтэй дүүргийн Хүүхэд, залуучуудын хэлтэст байрлан, үйл ажиллагаагаа явуулдаг. Санхүүжилт гэж зүйл байхгүй. Бид өөрсдийн санаачилгаар хандивын аян өрнүүлж, түүгээрээ бусдад тусалдаг. Монгол Улсын Боловсролын Их сургуулийн скаут болон Улаан загалмайн нийгэмлэг, төрийн бус байгууллагаас бидний үйл ажиллагаанд тусалж, хандивын аяныг маань дэмждэг. Бидний ажил сэтгэл дээр тулгуурлан явагддаг. Хийнэ, тусална гэсэн сэтгэл байхад болохгүй зүйл гэж байдаггүй. Болохгүй, бүтэхгүй гэсэн бол анхнаасаа эхлүүлэхгүй, бид нэгдэхгүй байх байсан.

-Одоогоор ямар ямар хандивын аян өрнүүлж, үйл ажиллагаа зохион байгуулсан байна вэ?
-Олон бий. Бид аль болох багаас их рүү гэдэг зарчмыг баримталдаг. Мөн ихэвчлэн Чингэлтэй дүүргийнхээ зорилтот бүлгийн хүүхдүүд рүү чиглэсэн зүйлийг их хийхийг боддог. Хүмүүс өөрт хэрэггүй гээд бусдад хэрэг болох зүйлсийг хаях нь элбэг. Тухайлбал, өнөөдөр гэр хороололд хувцасгүй, хичээлдээ явах цүнхгүй хүүхэд олон. Тийм л хүүхдүүдэд тусалж, гэрэл асааж өгөхийг боддог. Бид намар хичээл эхлэхэд хүүхдүүдэд хандиваар хичээлийн хэрэгсэл цуглуулан бэлэглэсэн. Энэ мэтээр тэдэнд хэрэгтэй зүйлсийг нь өгөхийг хичээдэг. Мэдээж дүүргийнхээ бүх хүүхдүүдэд хүрч ажиллаж чаддаггүй. Аль болох өөрсдийнхөө хэмжээнд хүүхдүүдэд туслахыг зорьдог.
-Мэдээж баярлуулах хүүхдүүдээ олох нь чухал байх. Энэ хүрээнд хорооны хэсгийн ахлагч нартай хамтарч ажилладаг байх?
-Хэсгийн ахлагч нартай хамтарч ажиллана. Бид мөн айл, өрхүүдийн амьжиргааны судалгаан дээр үндэслэн хаана, аль хорооны айл, өрхийн хүүхдүүдэд туслах вэ гэдгээ сонгодог. Одоо бид шинэ жилтэй холбоотойгоор эвент зохион байгуулахаар ажиллаж байна. Насан туршийн боловсролд хамрагддаг хүүхдүүд болон зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй хийт 100 гаруй хүүхдүүдийг баярлуулж, шинэ жилийн бэлэг гардуулах юм. Мөн зорилтот бүлгийн 500 хүүхдэд ном хандивлахаар бэлдсэн байгаа.

-Хандивын аянаа хэрхэн өрнүүлдэг вэ. Хүмүүс хэр идэвхтэй оролцож байна вэ?
Бид "Гэрлээ нэм" пэйж хуудсаар дамжуулан мэдээлэл түгээдэг. Мөн бусад бүлэг, төрийн бус байгууллагаас бэлэг ирнэ. Хувь хүмүүс зарын дагуу сэтгэлээрээ хандив өгдөг. Тухайлбал, ном гэхэд өөрсдөө холбогдоод аваад ирнэ. Одоо шинэ жилийн баярын бэлгийг гэхэд МУБИС-ийн скаут бүлгэм болон Улаан загалмайн нийгэмлэгээс өгсөн гэх зэргээр дэмжин, хамтрах газрууд их бий.
-"Гэрлээ нэм" нэрийг яагаад өгөх болсон бэ
-Хүмүүсийг нийгэмд гэрлээ нэмээсэй гэж хүсдэг. Хүн бүр гэрэлтэй. Гагцхүү өөрийн гэрлээ хэрхэн нэмж асаах нь хувь хүнээс шалтгаалдаг. Өөрийн гэрлээ бусад руу асааж, бусдад халуун сэтгэлэар туслах гэдэг үүднээс энэ нэрийг өгсөн. Хүнд тусална гэдэг хамгийн сайхан. Тэгээд бидний тусад баярлаж байгааг харах хамгийн гоё.
-Цаашид олон зорилт, төлөвлөгөөг гаргасан байх?
-Тийм ээ. Мэдээж бүлгэмийнхээ цар хүрээг улам нэмж, илүү цаашид илүү олон хүнд гэрэл нэмнэ.


| Д.НЯМСҮРЭН: Хүмүүс нийгэмд гэрлээ нэмээсэй гэж хүсдэг |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |