Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт барьж буй Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж анх 1964 онд байгуулагдсан. Хоногт дунджаар 170 мянган шоо метр бохир ус хүлээн авах чадвартай ч Улаанбаатар хотын хэрэглээ 180-200 мянган шоо метр ус байгаа юм. Иймээс шинэ цэвэрлэх байгууламжийг яаралтай ашиглалтад оруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа. Энэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хоногт 250 мянган шоо метр бохир ус хүлээн авна. Хоёр байгууламж нийт 400 мянган шоо метр бохир ус хүлээн авах чадвартай болж, тавин хувиар ажиллах боломж бүрдэх юм. Мөн шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор нийт бохир усныхаа 25 хувийг дахин ашиглаж, III, IV цахилгаан станц руу нийлүүлж, энэ хэрээр Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээнд хэмнэлт гарна. Барилга угсралтын ажил 2020 оны наймдугаар сард эхэлсэн. Гэрээгээр ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын хоёр компани ажиллаж байна. 25 хятад инженер, техникийн ажилтан, 400 гаруй монгол хүн ажиллаж байгаа. Барилгын ажил дуусахад 2000 орчим монгол хүн ажиллах гэнэ. Гэрээний дагуу барилгын материалын 35 хүртэлх хувийг Монголоос авч байгаа аж.
Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахын тулд гурван том ажил хийх ёстойг танилцууллаа. Нэгдүгээрт, шинэ төв цэвэрлэх байгууламжтай бохир усны хоолойг холбох ёстой. Гачуурт тосгоноос Дүнжингарав хүртэл 20 км газрын шугам угсралтын ажил хийгдсэн. Дүнжингараваас Төв цэвэрлэх байгууламж хүртэлх 10 км газарт 89 нэгж талбарын газар давхацсан. Үүний газар чөлөөлөх ажлыг Улаанбаатар хотын захиргаа сайн зохион байгуулж байгаа. Шинэ цэвэрлэх байгууламжийг 2023 оны наймдугаар сард ашиглалтад оруулах учраас 2022 онд багтаан энэ ажлыг хийж дуусах хэрэгтэй байгааг албаныхан танилцууллаа. Хоёрдугаарт, төв цэвэрлэх байгууламжийн цахилгааны дэд станцын хүчин чадлыг хоёр дахин нэмэх ёстой. 2018 оноос хойш үүнийг Улсын төсөвт суулгахаар ажиллаж байгаа ч одоог хүртэл чадаагүй тул үүнд анхаарахыг Ерөнхий сайдаас хүссэн юм. Гуравдугаарт, ирж байгаа лагийг хатааж, шатаах үйлдвэр байгуулна. ТЭЗҮ, зургийн ажил хийсний дараа төсөв нь тодорхой болно гэлээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөх бүх Засгийн газрын хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ажлыг үргэлжлүүлж, төрийн залгамж халааг хадгалж явна гэдгээ илэрхийлсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усны 25 хувийг дахин ашиглана |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |