Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй Хотын Засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Сургалт, судалгааны төвөөс хорооны ажилтнуудыг чадавхжуулах Харилцан суралцах арга зүй (ХСАЗ)-н хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. ХСАЗ-г нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр “Харилцан суралцах арга зүйн цахим систем”-ийн нээлтийг цахимаар зохион байгууллаа.
Нээлтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кейниг, нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар, хороо хариуцсан мэргэжилтнүүд, 171 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд болон сургалт, судалгааны төвийн ажилтан, сургагч багш нар нийт 300 хүн оролцлоо.
ХСАЗ нь практик үр дүнд суурилсан, ижил түвшний байгууллага, албан хаагчид харилцан бие биеэсээ суралцаж, сайн туршлагаа солилцох замаар өөрсдийн чадавхыг бэхжүүлж, тасралтгүй сайжрах, хөгжих арга барил юм. ХСАЗ нь маш сайн дасан зохицох, хувирах чадвартай аргачлал бөгөөд Харилцан суралцахуй гэдэг бол Монгол Улсын хувьд ижил түвшний орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хоорондоо холбоо тогтоож, сүлжээ үүсгээд, нэгнийхээ сайн туршлагыг давтан хэрэгжүүлж, чадавхаа бэхжүүлж, бодлогын түвшинд эерэг нөлөө үзүүлэхийн тулд хэрэгжүүлдэг үр дүнд суурилсан суралцах үйл явц билээ.
Ийнхүү цахим системийг хөгжүүлснээр хорооны ажилтнууд орон зай, цаг хугацаанаас үл хамааран цахимаар сайн туршлагаа хуваалцах, харилцан суралцах болон суралцах арга зүйн үйл явц бүрийн үр дүнг хэмжих боломжтой болж байна. Нийслэлийн хороодын сайн туршлагатай www.manaikhoroo.mn цахим хуудсаар зочлон танилцах боломжтой юм.
Түүнчлэн харилцан суралцах арга зүйг зөвхөн хороодын түвшинд биш салбарын түвшинд хэрэгжүүлэхээр санаачилгууд гарч, өөрсдөө хүсэлтээ гаргаж Аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар зэрэг нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд, Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга, зохион байгуулагч нар сургалтад танхимаар хамрагдсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Хорооны ажилтнууд цахимаар туршлага солилцох, суралцах боломжтой боллоо |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |