Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Хуулийн төсөл нь 7 бүлэг, 51 зүйлтэй бөгөөд нийслэл хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх, нийслэлийн дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход үзэл баримтлал чиглэж буй юм.
-Өнөөдөр өргөн барьсан хуулийн төсөл Улаанбаатар хотод эдийн засаг, хууль, засаглалын хувьд маш том өөрчлөлт, шинэчлэлтийг авчирна гэж үзэж байгаа шүү дээ. Хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?
-1992 оны Үндсэн хууль батлагдсан үеэс залгуулаад 1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулан баталсан байдаг. Улаанбаатар хотын өнөөгийн асуудал 30 жилийн хугацаанд бий болсон. Нэг ёсондоо хуримтлагдаж ирсэн асуудал. Энэ нь санхүүгийн болон засаглалын хувьд чадамжгүйгээс болоод шийдэгдэж чадахгүй байсан.
Хот гэдэг бол их айл. Сая 500 мянга гаруй иргэдтэй, 150 мянга гаруй бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мөнгөний эргэлтийн 85 хувь, эдийн засгийн 67 орчим хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр энэ том эдийн засгийг өнөөдөр бид хэрхэн зөв зүйтэй залж, зохицуулж өгөх вэ гэдэг нь маш чухал асуудал болоод байна. Нийслэл хотод тулгамдаж байгаа асуудал бол манай улсын тулгамдаж байгаа асуудал гэсэн үг. Тиймээс энэ удаагийн Засгийн газар нийслэл хотын хөгжлийг түүчээлж, шинэ шатанд гаргах эрх зүйн талаас нь бодит дэмжлэг үзүүлэх, санхүү, эдийн засгийн талаас нь дэмжих шийдвэр гаргасан. Үүнийг дагаад суурь бүтцүүдийг дэмжинэ. Үүний ард олон зуун ажлын байр бодитоор нэмэгдэнэ. Тэгэхээр амьдрал ахуйг өөдөө татах, Улаанбаатар хотын ДНБ-ийг нэмэх, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хэдэн арван мянгаар нь бий болгох алсын зорилготой байгаа. Тэгэхээр яаралтай энэ хуулийн төслийг авч хэлэлцээд, өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.
-Хуулийн төсөлд ямар өөрчлөлтүүд орохоор байгаа вэ?
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд ямар зохицуулалт орох бол, ямар боломжууд иргэдэд ирэх бол гэсэн хүлээлт өндөр байгаа. Улаанбаатар хотын татварын зохицуулалтыг дэмжих эрх зүйн боломжийг нээх, хотын засаглалын уялдаа холбоог хангаж ажиллах боломжийг бүрдүүлдэг тогтолцоог бий болгох зохицуулалт нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль юм. Энгийн үгээр хэлбэл, манай Улаанбаатар хотын дүрмийн зохицуулалт гэсэн үг. Энэ хууль батлагдсанаар Улаанбаатар хотод гаднын хөрөнгө оруулалтыг татах, хот тулгамдаж буй дэд бүтцийн асуудал, дэд төвүүдийн асуудал, хурдны зам, төмөр замын, гүүрэн байгууламжууд, инженерийн байгууламжууд, сувагчлал, үер усны хамгаалалтыг бэхжүүлэх, Сэлбэ, Туул голын ай сав дагуух газрыг хамгаалах, Богд хан уулынхаа газар нутгийг давхар хянах тогтолцоог бий болгох юм.
Хотын ачаалал даац бол хэрээс хэтэрсэн. Жишээ нь түгжрэлийн асуудал. Үүнийг зохицуулахын тулд эхлээд эрх зүйгээ нээн санхүү эдийн засаг, гаднын хөрөнгө оруулалтыг татах, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтрах, шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээс орон сууцууд дээр урт хугацааны хөгжлийг дэмжсэн бонд гаргах, гаднын зээл тусламжаар асуудлаа зохицуулна. Үүнийг дагаад боловсон хүчин, бодлогын асуудал яригдана.
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар хотын даргын статус өөрчлөгдөж байгаа гэсэн?
-Энэ хуулиар хотын даргын статус Засгийн газрын гишүүний түвшинд очно. Нийслэлийн Засаг дарга өөрөө Засгийн газрын хуралдаанд асуудлаа оруулж, хэлэлцүүлдэг болно. Зөвхөн мэдээлэл сонсох төдий биш. Мөн УИХ-д асуудлаа танилцуулдаг болно. Олон салаа бодлогоор явж ирсэн. Олон оролцогчтой боловч хариуцлага хүлээх хүн байдаггүй. Тэгэхээр энэ хуулиар хотын даргын статус өөрчлөгдөж дээрх асуудлууд шийдэгдэнэ.
-Хууль батлагдсаны дараа засаглалын хувьд шинэчлэлт хийгдэнэ гээд байгаа шүү дээ. Энэ талаар?
-Хүний нөөцийн багаа бүрдүүлэх, сайн засаглал дээр суурилсан, зөв мэргэжлийн улсуудыг багтаа авах, инженерийн байгууламж, зам гүүрийн байгууламж, цэцэрлэгжүүлэгч, цахилгааны инженер, усны инженерүүд гэхчлэн тодорхой өөрчлөлтүүдийг хотод хийхээр бодож байна. Үүний төлөө бид ажиллана.
Засгийн газраас маш том дэмжлэг ирнэ. 420 тэрбум ч биш бусад эх үүсвэр дээр ч гэсэн ярилцаж, шийдэх асуудлууд байгаа. Хотын асуудал бол улсын асуудал.
-Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдсан. Түр хороо ямар оролцоотой байх вэ?
-Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог түүхэндээ анх удаа байгуулсан. Өнөөдөр Улаанбаатар хоттой холбоотой маш олон хуулийн зохицуулалтууд байгаа. Зөвхөн эрх зүйн байдлын тухай хуулиар хязгаарлагдахгүй. Араас нь газрын асуудал, хот байгуулалтын асуудал, хот суурин газрыг дахин хөгжүүлэх, төсөв санхүү, мөнгөний асуудал, гадаадын зээл, тусламж, байгаль орчинтой холбоотой асуудал, усны тухай хуультай холбоотой асуудал, эдэлбэр газартай холбоотой асуудал, дагуул хотын асуудал гэх мэт маш олон хуулийн асуудлууд Их хурлаар орно. Тиймээс УИХ бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж, Түр хороог байгуулсан.
Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ажиллаж байгаа. Үүн дээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зэрэг нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, мөн Ардчилсан намын гишүүд, орон нутгаас сонгогдсон С.Бямбацогт зэрэг 20 гаруй гишүүд дэмжиж байгаа. Хотоо гэх сэтгэлтэй гишүүд энэ цаг үед нэгдэж байгаа нь Улаанбаатар хотод гол бодлогын дэмжлэг үзүүлэх суурь хүч болж байна гэж үзэж байгаа.
Хотын даргын хувьд ч итгэлийг нь алдахгүй, хамтын хүчээр зүтгэж, бүтээн байгуулалт, нийгмийн дэвшил авчрах, хууль эрх зүй болон засаглалын шинэчлэл авчрах том ажил руу Засгийн газар, Их хурлынхаа дэмжлэгтэйгээр Нийслэл нь гол зангидах хүч нь болоод ажиллана. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч маань ч бүрэн дүүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.
-Баярлалаа.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Д.Сумъяабазар: Хуулийн төсөл батлагдсанаар Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх болно |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |