Монгол Улсын зүүн хил дээр залуухан хилчид шижигнэж байна. 20 гаруйхан настай залуус застав удирдаж, эх орны торгон хилийг, талын чулууг, хээрийн уудам салхийг, тэнэгэр бүгээн нутгийг, “ертөнц”-ийг тэр чигт нь манаж, зүтгэхдээ хэчнээн сэтгэл дэвсэж, өөрөөсөө хүртэл харамлаж, хайрлаж байна гэж санана. Цас, шуурга, салхи, байгалийн гамшигт үзэгдлийн алинд нь ч тэд ажрахгүй, морио унаад, буугаа үүрээд хилийн манаанд давхилдаж явна. Сүрлэг өндөр сүлдэт баганадаа, сүсэглэн залбирдаг нутгийнхаа хөх уулд, сүү өргөж угтдаг ээжийнхээ ерөөлд өөрсдийгөө даатгачихаад давхилдах эгэл жирийн хилчдийн гавьяа дундаршгүй. 90 жилийн буурал түүхтэй Хил хамгаалах байгууллагын Хилийн цэргийн 0306, 0198 дугаар ангиас сурвалжиллаа.
Торгон хилийн зүг томилолт өвөртөллөө. Монгол Улсын Баатар П.Чогдонгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн 0306 дугаар ангиар дамжин өнгөрч, Буйр нуурын заставт хүрлээ. Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0219 дүгээр салбарыг ахмад Г.Баярхүү гэх дөнгөж 30 хүрч яваа залуу хариуцаж, захирагчаар нь ажилладаг юм байна.
06:00 цаг. Монгол Улсын анхны Баатар Шагдарын Гонгорын нэрэмжит 0219 дүгээр салбарын жагсаалын талбайд хилчид жагсаж, үүрэг авч байлаа. Эл заставынхан Монгол Улсын усан хилийг хамгаалж байгаа гэдгээрээ онцлогтой. ХХЕГ-аас гурван жилийн өмнө “Буйр нуур” дэд хөтөлбөр хэрэгжүүлж, Буйрын заставын байрыг шинэчлэн засварлаж, моторт завь, усны мотоцикл, цасны чарга, квадратоцикль, хөнгөн хөлөг чирэгч, зэвсэг, тусгай хэрэгсэл, холбооны иж бүрэн техник хэрэгслээр хангаж өгчээ. Нэг үгээр бол, Буйрын заставын хилчид техник, хэрэгслээр хангагдаж, “баян” болцгоожээ. Тэд усан хилийг зуны улиралд моторт завь, усны мотоциклоор хамгаалдаг бол өвөл квадратоцикль, нохой чаргаар хамгаалдаг болжээ.

0219 дүгээр салбарын захирагч ахмад Г.Баярхүү “Таван жилийн өмнөөс улсын усан хилийг нохой чаргаар хамгаалдаг болсон. Тусгай бэлтгэгдсэн нохойнууд улсын хил хамгаалж байна гэсэн үг. Өмнө нь хилийн манааны уналгад морь л байдаг байсан бол одоо нохой нэмэгдээд байгаа юм. Бид чинь Тэрэлжийн монгол нохой чарга гэдэг шиг л нохойгоо хөлөглөөд хилээ хамгаалаад явна шүү дээ. Улсын хилийг нохой чаргаар хамгаалах тусгай даалгавар гэж бий. Уг даалгаврын дагуу л манай албан хаагчид үүргээ гүйцэтгэдэг. Нохой сонор сэрэмжтэй, аюулыг үнэрлэж, мэдэж чаддаг амьтан. Нууран дээр үүрэг гүйцэтгээд явж байхад нь ангал үүссэн, ус гарсан байвал ойртохгүй. Шөнө оройгоор хаана ч явсан сонор сэрэмжээ алддаггүй. Хэнхдэг цээж нь тулсан цасанд зүтгээд л байдаг юм. Хүрэхгүй газар байхгүй, бидний хувьд чарганы нохойнууд маань хамгийн үнэнч, сайн туслах. Морь, нохой хоёр хилчин хүний хамгийн сайн туслах” гэлээ.
.jpg)
Жүли, Зоос гэх нэртэй хоёр нохой хамгийн ахмад нь гэнэ. Нохой чаргаар үүрэг гүйцэтгэдэг болсон цагаас Буйрын заставт суурьшжээ. Тэд удахгүй гавьяаныхаа амралтад гарна гэнэ. Буйрын заставын хамгийн хүндтэй нохой нь Жүли. Учир нь, Жүли нохой чарганы толгойд явж, үүрэг гүйцэтгэдэг ажээ. Хилчин нохдыг ахлагч Г.Отгонбаяр хариуцдаг. Хүнээр бол ахлагч Г.Отгонбаяр нохойнуудын “аав” нь. Жагсаалын талбайд жагссан бүрэлдэхүүн тарж, хилийн манаанд хөдлөх цаг боллоо. Хилчид цасны чарга, квадратоцикль, нохой чаргаа унаад ангийн байрлалаас зүг нь мэдэгдэхгүй гарч одов. Буйр нуурын заставынхны ажил зундаа хэд дахин нэмэгддэг гэнэ. Дотоодын аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, аялагчдын тоо эрс нэмэгджээ. Хилчид хилээ хамгаалахаас гадна аялагчдын аюулгүй байдлыг хангах ажилд гар бие оролцдог байна. Усан хилийг мэргэшсэн хилчид хамгаалж, иргэдийн амийг аварсаар, албан үүргээ нэр төртэй биелүүлж байна.
Бид Буйр нуурын заставаас хөдөлж, Халхгол сумыг зорилоо. Халхгол сум руу хүрэхийн тулд Хилийн цэргийн 0198 дүгээр ангийн Баянхошуу, Бурхантын заставаар дайран өнгөрдөг аж.
Баянхошуу заставын даргаар Б.Мэргэнбаатар гэх залуу томилогджээ. Уг заставынхан боомт түшиглэж, үүрэг гүйцэтгэдэг гэдгээрээ онцлогтой. Хилийн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа хилчдийн амьдрал нэг үеэ бодвол сайжирч, застав болгон шинэ орон сууцтай болжээ. Ингэснээр залуус гэр бүлтэйгээ тухлаг, тохитой орчинд амьдарч байна. Хил хаалттай учраас зорчигч тээврийн хөдөлгөөн бүрэн зогсож, хилийн зөрчил гарах нь багассан гэнэ.
Энэ талаар Заставын дарга Б.Мэргэнбаатар “Хилийн зөрчил гарах нь багассан. Хил тайван байна гэдэг хилчид үүргээ сайн гүйцэтгэж байна гэсэн үг. Айлын хариулгагүй мал хилийн зурваст тулах, хууль бусаар ан агнах зэрэг зөрчил гардаг байсан. Үүнийг манай хилчид шуурхай илрүүлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авдаг. Хил хамгаалах байгууллагаас эх орныхоо хилийг хамгаалж байгаа хилчдэдээ онцгой анхаарал хандуулснаар бидний амьдрах орчин сайжирч байна. Залуучууд маань эргэлзэх зүйлгүйгээр эх орноо хамгаалах хүсэл тэмүүлэл, зүрх зоригтой байна гэдэг л хамгийн чухал” гэв.
Соёмботой баганад мөргөж, адис авах ер бусын сайхан мэдрэмж ажээ. Эндээс цааш хүний нутаг гэж бодохоор хармын сэтгэл эрхгүй төрж, эх орныхоо атга шороо, ширхэг чулууг ч бүтэн байлгахын төлөө хичээмээр санагдах аж. Дөнгөж сургуулиа төгссөн залуучууд хил дээр “хүн” болж, ийм л эх оронч сэтгэлээр өдөр, шөнөгүй тэмцэлддэг юм байна.

Халхгол сумын төвд байрлах Хилийн цэргийн 0198 дүгээр ангийн штабаар дамжин өнгөрч, бид зүүн хязгаарыг манаж байгаа Сүмбэрийн заставынхныг зорилоо. Бидэнтэй хамт ДХИС-ийн III дамжааны сонсогч Л.Тэмүүлэн яваа. Сонсогч Л.Тэмүүлэн ангийн захирагчийн орлогчийн албан тушаалд уртын дадлага хийхээр явж байгаа гэнэ. Хаа байсан Говь-Алтай аймгийн Алтай сумын хүү зүүн хязгаар, Соёлз уулыг зориод, эх орны хүү болохоор итгэл өвөртлөн яваа нь энэ.

Сонсогч Л.Тэмүүлэн “Сайхан байна. Хоёр сарын дадлага хийгээд буцна. Сургуулиа төгсөөд хил рүү томилогдоно. Манай нутаг чинь өндөр шовх уулстай, хадан хясаа ихтэй. Гэтэл зүүн хязгаар бэсрэг уулс ихтэй, онгон дагшнаараа юм” гэхтэй уралдаад бид Сүмбэрийн заставт хүрлээ. Заставын захирагч Ц.Лхамхүү жагсаал авч, бүрэлдэхүүн бүрэн жагсжээ. Сонсогч Л.Тэмүүлэнг заставынхан сүү, хадагтай угтаад, сайн хилчин болохыг ерөөх аж. Тэд хилчнээ ингэж ёслол төгөлдөр угтан авдаг гэнэ. Сүмбэрийн Заставын захирагч, дэд хурандаа Ц.Лхамхүү Минжийн заставын захирагчаар ажиллаж байгаад өнгөрсөн онд уг заставт томилогджээ. Ирэх жил гавьяаныхаа амралтад гарна. Хилчин болсноосоо хойш хилийн зурваст үүрэг гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл тэрбээр хоёргүй сэтгэлээр эх орныхоо төлөө зүтгэж явна. Сонсогч Л.Тэмүүлэнгийн ирсэн машинаар цэргүүдэд эргэлт иржээ. Цэргүүдэд хаягласан шууданг 0198 дүгээр ангид хүлээн аваад, долоо хоногтоо нэг удаа заставуудаар явж тараадаг гэнэ. Байлдагч Д.Оргилд найз охиноос нь захидал ирсэн байлаа. Мөн дөрөв, таван байлдагчид ар гэрийнхэн нь эргэлт явуулжээ. Заставын орлогч бүгдийг нь нэг бүрчлэн шалгаж, тараав.
Буйдын буйдад, эх орны зүүн хязгаарт алба хааж байгаа байлдагчдын сэтгэл санаа өөдрөг, хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа ажээ. Тэд “Эр хүн болсных хил дээр алба хааж байгаадаа баяртай байна. Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж, эх орноо амгалан байгааг харах сэтгэл дүүрэн сайхан байдаг” гэв.
Заставын захирагч Ц.Лхамхүү тэргүүтнүүд Хулд уулын харуулын цэргүүдийг эргэхээр хөдөллөө. Сүмбэр, Эрс уул, Хулд уулын чигт цас их унажээ. “УАЗ-469” машинаас өөр машин явахгүй.
Заставын захирагч Ц.Лхамхүү “Хулд уулын харуулын цэргүүд өнгөрсөн жил шилдэг харуулын албаар шалгарсан. Шигшигдсэн, овсгоотой сайхан аавын хөвгүүд хил дээр үүрэг гүйцэтгэдэг юм. Хулд уулын түүх их сонин. Монгол Улс Манжийн дарлалд байх үед Халхын мэргэн То ван ухаан зарж, үхрийн ширээр авсан түүхтэй. Харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүд суурин холбоотой болсон. Бидний анх ажиллаж эхэлж байсан үеийг бодвол хилийн цэргийн алба маань хэд дахин хөгжсөн. Хүн төвтэй болж, хилчдийн амьдрал ахуйд онцгой анхаарал хандуулдаг болоод байна” гэсэн юм.

Тодорхой байрлалд байх харуулын байранд очиход цэргүүд цагийн манаанд гарч, үүрэг гүйцэтгэж байлаа. Зарим нь манаанаасаа буугаад спортоор хичээллэж, төмөр өргөж байх. Хашаа хороо, орчин тойрноо цэмбийтэл цэвэрлэж, зүүн хязгаар амгалан байлгахын төлөө өглөөнөөс үүр шөнө хүртэл нүд цавчилгүй харж, манаж байна. Заставаас ирсэн хангалтыг харуулын даргад хүлээлгэж өглөө.
| ЗАЛУУХАН ХИЛЧДЭЭР МАНУУЛСАН ЗҮҮН ХИЛ ДЭЭРЭЭС... |
|
Н.Багабанди: "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн эцсийн шийдвэрт нь нөлөөлж чаддаггүй байсан
2025-12-12 16:15:00
Хан-Уул дүүрэгт гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
2025-12-12 15:40:18
Б.Аягаа морьт харвааны олон улсын тэмцээнээс алтан медаль авлаа
2025-12-12 15:28:45
Б.Пүрэвдорж: Оюутолгойн сонсгол "Рио Тинто"-гийн захиалгаар яваад байгаа юм шиг ойлгогдож байна
2025-12-12 15:11:03
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
2025-12-12 14:59:34
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025-12-12 14:50:48
Франц Улс хулгайгаар гаргасан үлэг гүрвэлийн араг ясыг Монголд буцаан өглөө
2025-12-12 14:15:32
Ханиад, томууны үед дархлаагаа дэмжих аргууд
2025-12-12 14:15:12
2025-12-12 11:41:52
Найз хөвгүүн рүү нь захидал бичсэн гэх шалтгаанаар бусдыг зодож, танхайрсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
2025-12-12 11:23:31
Гаалийн ажилтнуудтай холбоотой 11 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-12-12 11:02:42
"Алтан цом"-ын гуравдугаар тойргийн барилдаан ням гарагт үргэлжилнэ
2025-12-12 10:59:18
Оюутолгойн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ
2025-12-12 10:15:15
Таеквондо-гийн “Ханжоу-2025 Их дуулга”-аас Орхоны тамирчид медаль хүртлээ
2025-12-12 08:03:07
МҮОХ-ны гишүүдийн хурал боллоо
2025-12-12 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР УНТАЖ БАЙСАН ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХАРГИСААР ХӨНӨӨЖЭЭ
2025-12-12 07:00:33
ГЭГЭЭН МОНГОЛОО МАГТАН ДУУЛЖ, ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРЧ БИЧСЭН МӨНХӨӨГИЙН БИЛЭГСАЙХАН
2025-12-12 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-12 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-12 07:00:00
МАН-ЫН СОНГУУЛИЙН ЯЛАЛТЫН АРГА БОЛСОН ХЭСГИЙН АХЛАГЧ ГЭХ ЭМЗЭГ ЦЭГ ДЭЭР НЬ АН-ЫНХАН ХАТГАЧИХЛАА
2025-12-12 07:00:00
Э.СОДНОМПИЛЖЭЭ: Амьдралд шинэ хүсэл, мөрөөдөл, шинэ түүх бичих эхлэл болсон “Рио-2016” паралимпын наадмын медальдаа хамгийн их хайртай
2025-12-12 07:00:00
Монголын Ипотекийн Корпораци нь 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа
2025-12-11 21:55:12
2025-12-11 18:00:00
2025-12-11 15:00:00
Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
2025-12-11 14:40:21
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов
2025-12-11 12:39:36
Олон улсын уулын өдөр тохиож байна
2025-12-11 12:22:07
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-11 10:45:41
Д.ГАНХУЯГ: “ГОЛДМАНСАКС” КОМПАНИЙГ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭН ДЭЭР САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХӨӨР СОНГОСОН НЬ АНХААРАЛ ТАТСАН АСУУДАЛ
2025-12-11 10:41:27
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:22:00
ЭХЭМҮТ-д өдөрт 1,000 – 1,200 хүүхэд амбулаториор үзүүлж байна
2025-12-11 10:11:22
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:08:00
Боксчид ОХУ-ын цомын тэмцээнээс 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2025-12-11 10:06:02
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”-аар “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”
2025-12-11 10:00:00
Энэ онд автомашинаа хулгайд алдсан гэх 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
2025-12-11 09:48:23
Д.Сэлэнгээ “Бөртэ чоно-2025” наадмын пара спортын “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2025-12-11 08:18:26
МУГЖ Н.АШИД: Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна
2025-12-11 07:54:07
“Бөртэ чоно-2025” наадмын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Т.Тулга тодорлоо
2025-12-11 07:22:19
ЗУРААЧ Г.БОЛД: БИЙРИЙН НУУР, ЭРДЭНИЙН ХӨНДИЙ, УЛААН УУЛ, ШАРГАЛЖУУТЫН ГОЛОО ЗУРЖ БАЙХДАА СЭТГЭЛ ЯМАР ТЭНҮҮН, САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2025-12-11 07:00:40
МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА “ГИШГЭЖ”, УЛСТӨРЧДӨД АВЛИГА ӨГДӨГӨӨРӨӨ АЛДАРТАЙ ОЮУТОЛГОЙ
2025-12-11 07:00:00
АТГ-ЫНХАНД БАРИВЧЛАГДСАН “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ
2025-12-11 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-11 07:00:00
RUNAA: “THE VOICE OF MONGOLIA” ШОУНД ОРОЛЦООД ДУУЧИН БОЛОХ ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ИТГЭЛТЭЙ БОЛСОН
2025-12-11 07:00:00
ДУРСАХУЙ: ТАЙЗ ХООСОРСОН Ч ДУУ НЬ СЭТГЭЛД МӨНХӨД ОРШИНО
2025-12-11 07:00:00
Ш.ЖАВХЛАН: Магнай, “МС”, Заанаа энэ гурван ах маань “Маск” продакшны тулгын гурван чулуу
2025-12-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |