• Өнөөдөр 2026-10-09

120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ

    Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагын оролцоог өргөжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүллээ.

    Тодруулбал, байгаль орчин, барилга, зам тээвэр, боловсрол, уул уурхай, харилцаа холбоо, эрүүл мэнд зэрэг салбарын 120 гаруй төрлийн зөвшөөрөл олгох эрхийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэн хэрэгжүүлэх боломжтой болжээ.

    Ингэснээр төрийн байгууллагууд бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтээ төвлөрөхийн зэрэгцээ мэргэжлийн холбоод салбарын мэдлэг, туршлагадаа тулгуурлан зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд оролцох боломж нэмэгдэж байна.

 


120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188