• Өнөөдөр 2026-10-04

“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

   Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан “Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулжээ.

   Арга хэмжээний хүрээнд гамшиг, ослын үеийн бэлэн байдлыг хангах сургалт, дадлагаас гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хорт зуршил, донтолтын хор нөлөө болон мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгч, сурагчидтай нээлттэй хэлэлцүүлэг болж өнгөрчээ.

   Мөн Монгол Улсад суугаа АНУ, ОХУ, БНХАУ, Чех, Унгар, Япон Улсын Элчин сайдын яамдын төлөөлөл оролцож, тухайн улс оронд суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн нь энэ удаагийн арга хэмжээний онцлог байжээ.

   Сурагчид гал түймэр, газар хөдлөлт болон бусад болзошгүй аюул, ослын үед сандарч тэвдэлгүйгээр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах дадлага хийж, эрэлч нохойн үзүүлбэр, гал түймэр унтраах ажиллагаатай танилцсан байна.

   Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис, хорт зуршлын хор нөлөө, донтолтоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгсөн байна.

   Тус арга хэмжээнд дүүргийн Боловсролын хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо, Үндэсний аврах бригад, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төв зэрэг байгууллага хамтран оролцжээ.


“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188