• Өнөөдөр 2026-08-28

ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу наймдугаар сарын 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгааг анхаарууллаа.

Иймд нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан болон үерийн аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аялагчдад зөвлөж байна.

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд:

  • Мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх;

  • Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр, жалгаар зорчихгүй байх;

  • Тээврийн хэрэгслээр зорчихдоо зөвхөн баталгаат гүүр, гармаар гарах;

  • Хүүхдийг гол, нуур болон үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх;

  • Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах;

  • Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүр хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.


ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188