Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6”-г 2016 онд санаачилсан нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна. Санаачлагад нэгдсэн талууд жил бүр уулзаж эдгээр амьтдыг хэрхэн хамгаалах талаар ярилцаж, хийх ажлаа төлөвлөдөг болоод байна. Үүний ачаар “Говийн гайхамшигт 6” амьтан тодорхой хэмжээгээр хамгаалалтад ороод байгаа юм. Энэ талаар тус байгууллагын мэргэжилтнүүд танилцууллаа.
.jpg)
Зэрлэг амьтдад зориулсан худаг гаргах, хөв цөөрөм байгуулах, булгийн эх хашиж хамгаалах, биотехникийн арга хэмжээ зэрэг амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр олон ажил хийжээ. Сүүлийн таван жилд талууд говь, цөлийн бүсийн 160 нүдэн булгийн эхийг хашиж хамгаалсан нь зэрлэг амьтан төдийгүй хүн, малыг ундаалж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн харилцан шүтэлцээг хангасан ач холбогдолтой арга хэмжээ болжээ.Түүнчлэн Монгол Улс хөхтөн, хэвлээр явагч, хоёр нутагтан, загас гэсэн дөрвөн том бүлгийн хүрээнд IUCN-ийн Улаан дансны улсын хэмжээний хоёр дахь иж бүрэн дахин үнэлгээг 19 жилийн дараа хийж гүйцэтгэлээ. Энэ нь зэрлэг амьтдын талаархи шинжлэх ухааны суурь мэдээллийг сайжруулах, нэн ховордсон зүйлийн хууль эрх зүйн хамгаалалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.
Дахин үнэлгээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсын Их Сургууль, үндэсний судлаачид болон хараат бус шинжээчидтэй хамтран хийсэн юм. Энэ удаад Монгол Улс 249 зүйлийг дахин үнэлжээ.
| Цөлжилт ба “Говийн гайхамшигт-6” |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |