Наймдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажмаар буурч байгаа хэдий ч Хангай, Хэнтий нуруунаас эхтэй Хараа, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Балж, Онон, Хэрлэн, Байдраг, Онги зэрэг гол мөрөн үерийн болон үерийн аюултай түвшинг даван үерлэжээ.
Иймд иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг мөрдөнө үү.
-Мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх;
-Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр, жалгаар зорчихгүй байх;
-Тээврийн хэрэгслээр зорчихдоо зөвшөөрөгдсөн, баталгаат гүүр, гармаар зорчих;
-Хүүхдийг гол, нуур болон үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх;
-Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах.
Мөн цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүр хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ-аас анхааруулж байна.
| Хангай, Хэнтийн нуруунаас эхтэй голууд үерийн түвшинд хүрчээ |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |