Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 81.2 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг танилцууллаа.
.jpg)
Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд хийсэн хяналт шалгалтаар нийт 559 зөрчил илэрснээс 127-г газар дээр нь арилгуулж, үлдсэн 432 зөрчилд хугацаатай үүрэг, чиглэл өгсөн байна. Мөн уул уурхайн үйл ажиллагааны улмаас үүссэн 64 ухсан нүх, шуудууг булж, таван хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.
.jpg)
Аймгийн хэмжээнд цаашид шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг танилцуулсан бөгөөд үүнд “Чандмань Илч” ОНӨХХК-ийн үндсэн түүхий эд, материалын санхүүжилтийг шийдвэрлэх, офицерийн 1, 2 дугаар байрны 80 айлын орон сууцны суурийн хүчитгэлийн ажлыг хийх, Сайншанд сумын Дулааны станцын 3 дугаар зуухны өргөтгөл, шинэчлэлийг эрчимжүүлэх, Онцгой байдлын газрын гал унтраах ангийн шинэ барилга барих, газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын нөөц савны хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудал багтаж байна.
.jpg)
Мөн Дорноговь аймаг төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн давуу талаа түшиглэн бүсчилсэн хөгжлийн хүрээнд эдийн засгийн идэвхтэй төв болон хөгжих боломжтойг онцолж, олон жил зогсонги байсан чөлөөт бүсийн үйл ажиллагааг хууль, эрх зүйн хүрээнд дэмжиж, бодитоор хөгжүүлэхээр ажиллахыг мэдээллээ.
.jpg)
| Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна |
|
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |