• Өнөөдөр 2026-08-05

Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ

   2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Туул (Лүн), зүүн хажуугийн Хэрлэн (Өндөрхаан сум), Хангайн нурууны ар хажуугаас усжих Орхон (Бат-Өлзий, Орхонтуул сум), өврийн Түй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см-ээр нэмэгдсэн байна.

   Мөн Туул (Алтанбулаг, Лүн сум), Хараа (Дархан), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хөгшин Орхон, Хархираа (Тариалан сум) зэрэг голууд үерийн түвшнээс 5-20 см, Балж, Онон голууд үерийн аюултай түвшнээс 5-15 см даван үерлэсэн хэвээр байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ.

Иймд иргэд, аялагчдыг үер, усны аюулаас урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна. Үүнд:

  • Мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, заавар, зөвлөмжийг чанд мөрдөх;

  • Үерийн эрсдэлтэй бүс, голын эрэг, хуурай сайр, жалгаар зорчихгүй байх;

  • Тээврийн хэрэгслээр зорчихдоо зөвхөн баталгаат гүүр, гармаар нэвтрэх;

  • Хүүхдийг гол, нуур болон үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх;

  • Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах;

  • Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах.


Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188