• Өнөөдөр 2024-04-26

МОНГОЛЫН МОТО СПОРТЫН ONE LIFE КЛУБ "ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭВ

2022-05-14,   363

        Монголын мото спортын "ONE LIFE КЛУБ "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.

   Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Ногоон ирээдүйн төлөө" хамтдаа уриатай "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагаанд албан байгууллага, клуб, нэгдлүүд болон хувь хүмүүс нэгдэж байгаа. Тэгвэл уг үндэсний хөдөлгөөнд Цагдаагийн ерөнхий газар болон Монголын мото спортын "One life клуб" нэгдэн, мод тарилаа.

   Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас байгалиа бүтээх аяныг эхлүүлж, Монголын мото спортын One life клуб нэгдсэн бөгөөд байгаль орчноо цэвэрлэх, мод тарих, нийгэмд чиглэсэн сайн дурын аянд нэгдэх зэрэг арга хэмжээнд иргэний үүргээ биелүүлэн оролцож байна. Мөн ойн цоорхойг нөхөн сэргээх ажлын хүрээнд 1000 мод тарих ажлыг эхлүүлээд байна.
 
 
 
 

МОНГОЛЫН МОТО СПОРТЫН ONE LIFE КЛУБ "ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188